Спорт

Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос долоодугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцуулж байна.
2025-06-27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
Үндэсний дээд лигээс гадна Азийн аваргуудын лигийн Зүүн Азийн аварга болон хүрэл медаль хүртэж, энэ оны сүүлээр болох Зүүн Азийн Супер лигт оролцох Монголын анхны багаар шалгаран, тивийнхээ шилдэг гурван багийн нэг болсонд баяр хүргэж, амжилт хүслээ.
2025-06-27

Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Барилдахаар бүртгүүлсэн бөхчүүд өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 10:00-18:00 цагийн хооронд МБӨ-нд ирж, мандатаа авна.
2025-06-27

Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй
Францын шилдэг довтлогч Килиан Мбаппе “Реал Мадрид” багийн бүрэлдэхүүнд АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-д оролцож байгаа ч суулгалт өвчний улмаас хэсгийн сүүлийн тоглолтыг өнжихөөр боллоо. “РИА Новости”-ийн мэдээлснээр, Мбаппе эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа багийн бэлтгэлд эргэн орсон ч Австрийн “Зальцбург” багтай хийх тоглолтын мэдүүлэгт нэр нь багтаагүй байна.
2025-06-26

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатарт дөрөв дэх удаагаа болно
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ оны наймдугаар сарын 22-24-нд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Тайж хайрханы бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдана. Энэхүү наадам нь Монголын соёл, уламжлалт урлаг, спортын өвийг олон улсад сурталчлах, үндэсний дархлааг бэхжүүлэх, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.
2025-06-25

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт үргэлжилж байна: Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тулаантай нүүр тулна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд болж буй 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хүрээнд өнөөдөр нийт 20 тоглолт болох бөгөөд үүнд Монголын эрэгтэй шигшээ багийн хоёр чухал тоглолт багтжээ.
2025-06-25

Санхүүгийн зөрчлөөс болж Францын “Лион” багийг хоёрдугаар дивиз рүү шилжүүлнэ
Францын хөл бөмбөгийн нэр хүндтэй клуб болох “Олимпик Лион”-ыг санхүүгийн тайлагналын дүрэм журам зөрчсөн үндэслэлээр тус улсын хөл бөмбөгийн холбоо Лигийн хоёрдугаар дивиз рүү буулгахаар шийдвэрлэснийг L'Équipe сонин мэдээлжээ.
2025-06-25

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дуулалаа эгшиглүүллээ. Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа ийн гардаж байна.
2025-06-24

Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ
БНХАУ-ын Бээжин хотноо болж буй пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор таван тамирчин оролцож, өндөр амжилт үзүүллээ. Манай багийн тамирчид дөрвөн медаль хүртэж, хоёр алтан, нэг мөнгөн, нэг хүрэл медалиар бахархалтайгаар эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгав.
2025-06-24

М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулаанаа хийнэ
Солонгосын “ROAD FC” холбоонд хамгийн олон буюу хорин дөрвөн тулаан хийсэн Монголын холимог тулааны тамирчин М.Нандин-Эрдэнэ энэ сарын хорин наймны өдөр замналынхаа хорин тав дахь тулааныг хийх гэж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн хорин дөрвөн тулааныхаа хорин гурвад нь ялалт байгуулж, ганцхан ялагдсан амжилтаар тус холбооны түүхэн дэх хамгийн идэвхтэй тамирчин болжээ.
2025-06-24

Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана
Швейцарын Лозанна хотод өнөөдөр болсон ёслолын үеэр Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) Ерөнхийлөгч Томас Бах өөрийн залгамжлагч Кирсти Ковентрид албан ёсоор хүлээлгэн өгч, төв байрны бэлгэдлийн түлхүүрийг гардуулан өглөө. Өдгөө 71 настай Т.Бах 2013 оноос хойш 12 жилийн турш энэ хариуцлагатай албыг хашсан бөгөөд “би Олимпын хөдөлгөөнд өөрийн чадах бүхнийг өгсөн” хэмээн үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ.
2025-06-23

20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг шинэ түүх бүтээлээ
АНУ-ын Остин хотод болсон Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын “The MongolZ” баг дэд аваргаар тодорч, Монгол төдийгүй Азийн түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо.
2025-06-23

“Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна
Домогт “Лос-Анжелес Лейкерс” сагсан бөмбөгийн клубыг бараг хагас зууны турш удирдсан Бассын гэр бүл эзэмшлээ шилжүүлэх хэлцэлд орж буйг ESPN.com мэдээллээ. Тус гэр бүл клубыг анх 1979 онд ердөө 67.5 сая ам.доллараар худалдан авч байсан бол одоо ойролцоогоор 10 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр шинэ эзэнд шилжих гэж байна.
2025-06-20

“Лос-Анжелес Лейкерс” багийн хяналтын багцыг 10 тэрбум доллараар худалдлаа
TWG Global компанийн Ерөнхий захирал Марк Уолтер Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) алдарт “Лос-Анжелес Лейкерс” багийн хувьцааны хяналтын багцыг 10 тэрбум ам.доллароор худалдан авахаар шийдвэрлэжээ. Энэ нь спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий хэлцэл болж байна.
2025-06-19

3х3 Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн өнөөдөр үргэлжилнэ: "Улаанбаатар Амазонс" шилдэг наймд
Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн өнөөдөр буюу 2025 оны 6-р сарын 19-нд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
2025-06-19

“Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдаанд бүртгэл үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотноо 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдах “Дэлхийн Монголчуудын Наадам”-ын үндэсний бөхийн барилдааны бүртгэл ид үргэлжилж байна.
2025-06-19

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
Английн Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “Advanced tour-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа.
2025-06-18

Дэлхийн хамгийн үнэтэй топ-10 хөлбөмбөгчид тодорлоо
Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин нь "Барселона"-гийн вингер, Испанийн шигшээ багийн тоглогч Ламин Ямаль боллоо. Түүний трансферын үнэлгээ 200 сая еврод хүрсэн байна. Transfermarkt порталын мэдээлснээр, хамгийн үнэтэй 10 хөлбөмбөгчний ихэнх нь Испанийн аварга шалгаруулах тэмцээнд тоглодог тамирчид болжээ.
2025-06-18

Дюплантис тулгууртай харайлтаар 12 дахь удаагаа дээд амжилт тогтоов
Шведийн хөнгөн атлетикийн тамирчин Арман Дюплантис тулгууртай харайлтаар дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо. Стокгольмд зохион байгуулагдсан "Очир эрдэнийн лигийн" тэмцээний үеэр тэрбээр 6.28 метрийн өндрийг амжилттай давсан байна.
2025-06-18

“Формула-1” авто уралдаан Бангкокт зохион байгуулагдах боломж ойртлоо
Тайландын Сайд нарын танхим мягмар гарагт “Формула-1” авто уралдааныг Бангкок хотын гудамжнуудад зохион байгуулах тухай засгийн газрын хүсэлтийг албан ёсоор баталлаа. Энэхүү шийдвэр нь ирээдүйд уг уралдааныг Тайландад зохион байгуулах боломжийг нэмэгдүүлсэн чухал алхам болж байна.
2025-06-18