x

Санхүүгийн зөрчлөөс болж Францын “Лион” багийг хоёрдугаар дивиз рүү шилжүүлнэ

Францын хөл бөмбөгийн нэр хүндтэй клуб болох “Олимпик Лион”-ыг санхүүгийн тайлагналын дүрэм журам зөрчсөн үндэслэлээр тус улсын хөл бөмбөгийн холбоо Лигийн хоёрдугаар дивиз рүү буулгахаар шийдвэрлэснийг L'Équipe сонин мэдээлжээ.

Энэ шийдвэр нь Францын хөл бөмбөгийн клубүүдийн санхүүгийн сахилга бат, тайлагналд хяналт тавьдаг Хяналт, удирдлагын үндэсний газар (DNCG)-аас гарсан бөгөөд анх 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагджээ. Харин энэ долоо хоногийн мягмар гарагт “Лион” клубын ерөнхийлөгч Жон Текстор, спорт хариуцсан захирал Микаэл Герлингер нарыг дуудаж, шийдвэрийг албан ёсоор танилцуулсан байна.

DNCG байгууллага 2023 оны наймдугаар сард хийсэн шалгалтаар “Лион” клуб тоглогчдоо бусад багт шилжүүлснээр 100 сая еврогийн орлого олсон гэж тайлагнасныг үндэслэл болгосон. Гэвч энэ орлого тогтвортой бус, бүтцийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хангалтгүй гэж үзжээ.

Клубын удирдлагууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаар зэхэж буйгаа мэдэгдсэн байна.

“Лион” баг 2024 оны Францын дээд лигийн улирлыг 6 дугаар байранд өндөрлүүлж, Европын лигт оролцох эрх авсан бөгөөд түүхэндээ Францын аваргаар 7 удаа, Францын цомын аваргаар 5 удаа шалгарч байсан амжилттай, нэр хүнд бүхий клуб юм.

Ийнхүү амжилтаараа Европын тавцанд байр суурьтай баг санхүүгийн хариуцлагын улмаас дор хаяж нэг дивиз унаж болзошгүй нөхцөл байдалд ороод байна.

Эх сурвалж: L'Équipe.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Уржигдар 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Уржигдар 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Уржигдар 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Уржигдар 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 2025-12-12 Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 2025-12-12 Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 2025-12-12 Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 2025-12-12 “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 2025-12-12 “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 2025-12-12 ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 2025-12-12 Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 2025-12-12 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-12-12 Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 2025-12-12 Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 2025-12-12 Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025-12-12 Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 2025-12-12 Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 2025-12-12 Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 2025-12-12
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top