x

20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын тэмцээнд “MongolZ” баг шинэ түүх бүтээлээ

АНУ-ын Остин хотод болсон Countre strike-2(CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-д Монголын “The MongolZ” баг дэд аваргаар тодорч, Монгол төдийгүй Азийн түүхэнд шинэ амжилтын эзэн боллоо.

20 хоногийн өмнө эхэлсэн энэхүү тэмцээнд Азийн тав, Европын 16, Америк тивийн 11 баг шалгаран өрсөлджээ. Ази тивээс таван баг эрх авсны хоёр нь Монголынх байв. Монголын хоёр дахь баг болох “Chinggis Warriors”-ын залуус Хятадын багт ялагдсанаар тэмцээнээ дуусгаж, 25-27 дугаар байрыг хуваан эзэлжээ. 

Харин “The MongolZ” баг Ази тивээс ганцаараа шилдэг наймд шалгарч, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болов. Энэ шатанд тэд эхлээд “FaZe Clan”-ыг, хагас шигшээд  Бразилын “paiN Gaming” багийг тус тус буулган авснаар финалд шалгарав. Финалд манай залуусыг 39 тоглолтоос ердөө хоёрхон ялагдал амссан, ялангуяа сүүлийн долоон тэмцээнийхээ зургаад нь түрүүлсэн дэлхийн чансааг тэргүүлэгч Францын “Team Vitality” хүлээж байлаа. Ингээд монголчуудын төдийгүй “MongolZ” багийн үнэнч фанатуудын тоглолт 2025 оны зургаадугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03:30 цагт эхэлсэн юм.

Энэхүү шийдвэрлэх тоглолтыг Монголын залуус Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театр, Ховд аймгийн Ард Аюушийн талбай, Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбай зэрэг газарт олноороо цуглан багаа дэмжив. Уг тоглолтод манай баг 1:2-оор ялагдлаа. Эхний үед 13:5-аар хожсон ч Францын баг үлдсэн хоёр үеийг 4:13, 6:13-аар буулган авснаар хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ-ий аваргаар тодорлоо. Харин манай баг мөнгөн медалийн эзэн болж, түүх бүтээлээ.

Нэг сая 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга болсон баг 500 мянган ам.долларын эзэн болсон. Харин дэд байрт орсон “MongolZ” баг 170 мянган ам.долларын шагналт хүртжээ. Тэгвэл хагас шигшээд шалгарсан багууд 80 мянга ам.доллар авсан байна. “MongolZ” баг финалд шалгарч байсан багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэйгээр тодорсон. Манай багийн дундаж нас 20.8 байв. Түүнчлэн Азиас финалын шатанд шалгарсан анхны баг болоод зогсохгүй нэг тоглолтод эсрэг багийн тоглогчийг 36 удаа гэмтээсэн үзүүлэлтүүд дээд амжилт тогтоожээ. Түүнчлэн нэг тоглолтод хамгийн олон буюу 53 үе гаргасан баг болов. 20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын цахим түүхэнд “MongolZ” шиг өндөр амжилт үзүүлсэн Ази баг өнөөдрийг хүртэл байгаагүй юм. Хэдий хожигдсон ч монгол залуус өнөөдөр түүх бүтээлээ.

“Blast.TV Austin Major” тэмцээний шигшээд хүч үзсэн Монголын “The Mongolz” болон Францын “Team Vitality” багийн тоглолт “Counter-Strike” тоглоомын түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй болсныг Esports Charts-ийн датаг харуулжээ. Тодруулбал, энэ оны ДАШТ-ий оргил тоглолтын албан ёсны шууд дамжуулалтыг дэлхий даяар 1 сая 776 мянга гаруй хүн үзсэн аж. Мөн монгол хэл дээрх шууд дамжуулалтын хандалт 100 мянга давсан нь мөн л түүхэн дээд үзүүлэлт болсныг Echarts-аас мэдээлсэн байна.

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 16 цаг 24 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 25 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 16 цаг 27 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 16 цаг 36 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 16 цаг 36 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 16 цаг 39 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 16 цаг 41 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 16 цаг 42 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 18 цаг 54 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 18 цаг 56 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 18 цаг 59 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 19 цаг 0 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 5 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 19 цаг 7 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 21 цаг 5 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 21 цаг 6 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 21 цаг 7 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 21 цаг 9 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 21 цаг 10 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 21 цаг 12 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top