Нийгэм

Оюутан цэрэгт 11 бага мэргэжлийг эзэмшүүлж байна
“Оюутан цэрэг” сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд сурч мэдсэн зүйлээ Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагууд болон их, дээд сургуулийн захирлууддаа тайлагналаа. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын тайлант хичээл Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд болов.
2019-08-12

Налайхын авто замын гүйцэтгэл 40 хүрэхгүй хувьтай байна
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө хоцорч явааг албаны хүмүүс мэдээллээ.
2019-08-12

Б.Мэргэн: Шүүх хурлыг нээлттэй явуулах нь шүүхийн асуудал биш
Хэлэлцэж буй асуудал нь нууцын зэрэглэлтэй хэрэг учраас үүнийг шүүх шийдэхгүй. Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн нэг хэсгийг л тасдаж аваад олон нийтэд ил болгосон. Бусад 30 гаруй хавтаст хэрэг нууц хэвээрээ байгаа. Энэ хэргийн нууцыг ил болгох асуудлыг Тагнуулын ерөнхий газрын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой.
2019-08-12

Сорьцын шинжилгээний хариу гартал допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг зарлахгүй
Хуульд зааснаар Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлах хориотой. Гэвч одоогоор допинг илэрсэн хоёр бөхийн аль аль нь Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна гэлээ.
2019-08-12

Зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019-08-09

"Цагдаагийн олимп"-т Монголын баг оролцож байна
БНХАУ-ын Сючуань мужийн Чендү хотод “Цагдаагийн олимп” өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр эхэллээ. Энэ удаагийн цагдаагийн дэлхийн тоглолтод манай улсын цагдаа, дотоодын цэргүүд анги байгууллагын офицер, ахлагч нийлсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
2019-08-09

Дарга тоохгүй “жижиг асуудал” хотод байх учиргүйг харуулж байна
Улаанбаатар хот одоо л эзэнтэй болж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө ингэж уйгагүй явдаг хотын Захирагч байсныг ер нь санахгүй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр лаагаа худалдаж авна уу, луувангаа худалдаж авна уу, лаагаа лууван болгож улсад шахна уу хамаагүй гэсэн сэтгэхүйгээр ажил нь явдаг байсныг хотын мээр олон нийтэд ёстой л илчлэх шиг болжийн.
2019-08-09

Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд 18 жилийн хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн М болон Г нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг өнгөрсөн сард хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
2019-08-09

Б.Болормаа: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга явагдаж байна
Б.Болормаа: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга явагдаж байна
2019-08-09

Завьт эргүүлийнхэн 27 иргэний амь насыг авран хамгаалаад байна
Завьт эргүүлийнхэн 27 иргэний амь насыг авран хамгаалаад байна
2019-08-08

Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд автобусаар тогтмол үйлчилж эхэллээ
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүллээ.
2019-08-08

"ХО:13 Баруун түрүү-10 дугаар хороолол" чиглэлийн автобус хэвийн явж эхэллээ
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384 дүгээр гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүсэн нийтийн тээврийн үйлчилгээний "ХО:13 Баруун түрүү-10-р хороолол" чиглэлийн үйлчилгээ түр саатаад байсан юм.
2019-08-08

Хиртэй хувцаснаасаа биш утасны дугаараасаа ичдэг МОНГОЛ
Өглөө ханатлаа унтаж, шөнө хангалттай шоудаж, бага ажиллаж, хэмжээлшгүй баян амьдрах. Алтан гахай, өндөглөсөн могой, мөнгөний зураг шэйрлэж байгаад гэнэт баяжих үгүй бол их хурлын гишүүн болох эсвэл унац, авлига ихтэй аль нэг байгууллагын дарга хийх. Ингээд зогсохгүй 99-99 дугаартай машин унаж, 9911-тэй дугаар барих. Энэ бол өнөөдрийн ихэнх монгол хүний ил болоод далд хүслүүдийн оргил нь.
2019-08-08

Эсгий хийх баярт гадаадын 300 гаруй жуулчин оролцов
Өвөрхангай аймгийн Хужирт суманд долоо дахь жилдээ зохион байгуулсан Монгол эсгий урлалын баярыг энэ жил 300 орчим гадаадын жуулчин сонирхжээ.
2019-08-08

Үлэг гүрвэлийн музей Байгалийн түүхийн музейтэй нэгдэж, цагийн хуваарийн дагуу ажиллаж байна
Үлэг гүрвэлийн үзмэрүүдийг Байгалийн түүхийн үзмэрүүдээр баяжуулна.
2019-08-08

БНХАУ-д экспортлох махны хоригийг цуцлах талаар хэлэлцэв
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газрын комиссын ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 06-нд ГХЯ-нд болов.
2019-08-07

Халхголын ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Халхголд болно
Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 14-нөөс 16-нд дайны ул мөр үлдсэн, түүхэн газар Халхголд болно.
2019-08-07

Албан үүргээ биелүүлж яваад түлэгдсэн аврагчид 100 сая төгрөг өгөхөөр боллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
2019-08-07

С.Амарсайхан: Наадамчдын гудамжны үерийн усыг зайлуулах, даланг засах ажлыг өнөөдөртөө багтаах хэрэгтэй
Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа.
2019-08-07

Норовлин суманд баригдах "Шихихутаг-Их Засаг" цогцолборын шавыг тавилаа
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Уран дөш хайрханы энгэрт баригдахаар болсон “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын шавыг тавилаа. 2019-2020 оны улсын төсөвт уг төслийн санхүүжилтийн зарим хэсэг нь тусгагдсан байгаа юм.
2019-08-07
