x

Норовлин суманд баригдах "Шихихутаг-Их Засаг" цогцолборын шавыг тавилаа

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Уран дөш хайрханы энгэрт баригдахаар болсон “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын шавыг тавилаа. 2019-2020 оны улсын төсөвт уг төслийн санхүүжилтийн зарим хэсэг нь тусгагдсан байгаа юм. 

Түүний санаачилсан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа юм. Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг гэсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 41-р тойргийн сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг татах Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой төслүүд хэмээн үзэж БОАЖЯ-наас уг төслийг дэмжин хамтарч ажиллаж байгаа юм.

 Чингис хотоос Дадал сум хүртэл хэд хэдэн сумыг холбосон 250 км урттай “Түүхэн аялал жуулчлалын зам”-ын ажил бас эхлээд явж байгаа билээ. Эдгээрээс Батноров суманд баригдаж буй Тэмүүжин, Боорчи нарын андгай тавьж, анд бололцсон газар хэмээн түүхэнд үлдсэн Хөхүүрийн тал, Дэлгэр-Өлзийт хайрханд “Андлалын өргөө” цогцолборын ажлын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 60 хувьтай байгаатай Л.Оюун-Эрдэнэ сайд газар дээр нь очиж танилцсан.

Энэ мэтчилэн Дадал суманд гэхэд л Дэлүүн болдог овооны өөдөөс харсан Бага Яргайт уулын энгэрт “Тэнгэрийн хаан” цогцолбор, Биндэр суманд Монголын анхны Их хуралдай хуралдсан түүхэн газарт “Их хуралдай” цогцолбор, Галшар суманд Шөрмөсөн чулуут дов хэмээх газарт Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалын цогцолборууд зэрэг олон бүтээн байгуулалтыг шинээр бий болгохоор ажиллаж  байна.

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх эдгээр бүтээн байгуулалтын нэг хэсэг болох Норовлин сумын төвөөс холгүй орших Уран дөш уулын энгэрт “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборыг барих бөгөөд УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Норовлин суманд ажиллах үеэрээ шавыг нь тавьсан юм. Уран дөш уул нь  төрийн их заргач Шихихутагийн төрсөн газар төдийгүй “Монголын нууц товчоо”, “Их Засаг” хууль зэрэг түүхэн эх сурвалжууд бичигдсэн газар хэмээн түүхэнд үлдсэн байдаг. Тиймээс уг газрыг сонгосон бөгөөд Цонжин болдогийн “Чингис хааны хөшөөт цогцолбор”, “Морин хуур”, “Их Майдар” төслийг санаачлагч, Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын Дадал, Батноров суманд хэрэгжиж байгаа цогцолборуудын загварыг зохиосон МУУГЗ, барималч М.Эрдэмбилэг энэ удаагийн “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолборын скиз зураг, загварыг мөн гаргасан. Харин барилгын гүйцэтгэгчээр “Эл Си Би” ХХК ажиллахаар шалгарсан юм.

Домгийн гуурст хүлэг морь унасан бяцхан хүүг дүрсэлсэн, оюун ухааныг билэгдсэн номын хуудас бүхий томоохон байгууламжтай энэхүү цогцолборыг Норовлин суманд бүтээн байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой төсөл хэмээн шав тавих ёслолд оролцсон БОАЖЯ-ны газрын дарга С.Баясгалан дүгнэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 12 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 16 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 18 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 19 мин ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ХЗБХ дэмжлээ 23 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 24 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 36 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 38 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 42 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 2 цаг 20 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 2 цаг 23 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 24 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 2 цаг 27 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 2 цаг 28 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 2 цаг 29 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 2 цаг 36 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 2 цаг 43 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 3 цаг 38 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 3 цаг 43 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top