x

Б.Мэргэн: Шүүх хурлыг нээлттэй явуулах нь шүүхийн асуудал биш

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурлын завсарлагаар яллагдагчдын өмгөөлөгч Б.Мэргэн сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө.

Тэр “Шүүх хуралдаан хэвийн үргэлжилж байна. Яг одоо шүүх хурлаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгчдийн өгсөн хүсэлтүүдийг хэлэлцэх гэж байна. Миний хувьд хүсэлт гаргаагүй, харин бусад өмгөөлөгч нар ямар хүсэлт гаргасан талаар би мэдээлэл өгөх боломжгүй байна. Шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах тал дээр нилээд маргаан үүсээд байх шиг байна. Хэлэлцэж буй асуудал нь нууцын зэрэглэлтэй хэрэг учраас үүнийг шүүх шийдэхгүй. Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн нэг хэсгийг л тасдаж аваад олон нийтэд ил болгосон. Бусад 30 гаруй хавтаст хэрэг нууц хэвээрээ байгаа. Энэ хэргийн нууцыг ил болгох асуудлыг Тагнуулын ерөнхий газрын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой. Тэрнээс биш шүүх шийдэхгүй” гэв.

Шүүх хуралдаанд С.Зоригийн хэргийг яллагдагч Б.Содномдаржаа оролцож, шүүхийн гадаа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа мөн ирсэн байна. Тэр “Энэ хэргийн талаар Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гадаадын хүний эрхийн байгууллагууд ч гэсэн энэ хэргийн талаар мэддэг боллоо.  Жирийн иргэнийг 100 хувь хэлмэгдүүлж, өчнөөн зодуур, нүдүүрийн арга хэрэглэлээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг түргэн суллахгүй бол одоо бие нь улам муудаж байна. Дөрвөн жил хоригдлоо шүү дээ. Би сард нэг удаа хүүтэйгээ уулздаг. Сүүлд 20-иод хоногийн өмнө хүүтэйгээ уулзсан. Саяхан эмнэлэгт хэвтүүлсэн учраас биеийн байдал гайгүй байна. Гэхдээ сэтгэл санааны асуудал маш хүнд байна. Өнөөдрийн шүүх хурлыг үнэн зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 10 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 14 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 17 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 18 мин ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ХЗБХ дэмжлээ 22 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 23 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 35 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 37 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 40 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 2 цаг 18 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 2 цаг 21 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 23 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 2 цаг 26 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 2 цаг 27 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 2 цаг 28 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 2 цаг 35 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 2 цаг 42 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 3 цаг 36 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 3 цаг 41 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top