Сүүлийн өдрүүдэд шуугиан дэгдээж буй нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн гэх дуулиантай холбогдуулан Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдээлэл хийлээ. Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн:
-Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн үндэсний төвөөс шинжилгээг Солонгос улс руу явуулдаг. Шинжилгээний хариуг Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 7-нд ирүүлсэн. 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн. Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн. Допинг илэрсэн хоёр бөхөд мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдоогүй учир мэссэж бичсэн. Хоёр бөхийн нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө нь 10-нд ирж шинжилгээний хариутай танилцсан. Хуулийн дагуу шинжилгээний хариутай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргадаг. Хуульд зааснаар Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлах хориотой. Тухайн бөхчүүд Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал" гэлээ. Гэвч одоогоор допинг илэрсэн хоёр бөхийн аль аль нь Б сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ гаргаагүй байна юм байна.
Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд хоёр төрлийн хариуцлага тооцдог. Нэгдүгээрт, олгосон цол, бай шагналыг хураах. Хоёрдугаарт, хоёр хүртэл жилээр барилдах эрхийг хасдаг юм байна.
Тав болон түүнээс дээш давсан 16 бөхийн нэр
- Улсын аварга Ч.Санжаадамба
- Улсын аварга Н.Батсуурь
- Улсын аварга С.Мөнхбат
- Улсын арслан П.Бүрэнтөгс
- Улсын арслан Э.Оюунболд
- Улсын арслан Ц.Содномдорж
- Улсын гарьд Б.Гончигдамба
- Улсын харцага Б.Бат-Өлзий
- Аймгийн арслан А.Давааням
- Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
- Аймгийн арслан Н.Баярбаатар
- Улсын начин Э.Энхбат
- Аймгийн арслан Б.Цэдэнсодном
- Аймгийн арслан Б.Орхонбаяр
- Улсын начин Д.Цэрэнтогтох
- Улсын начин Д.Анар



