Нийгэм

Үйл ажиллагааг нь зогсоосон уул уурхайн компаниар нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй
Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагааг зогсоосон ч уул уурхайн компаниудын хууль бус орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх, хуулийн дагуу арга хэмжээ авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал зүгээр өнгөрөх болоод байна гэв.
2019-10-10

Цэргийн эрүүл мэндийг цэцэрлэгээс нь эхэлж анхаармаар байна
Цэргийн насны залуусын дунд өвчлөл, эрүүлжилтийн байдлыг хянах “M-Health” программыг нэвтрүүлэн цэргийн насны залуусыг бүртгэж, цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд эрүүлжиж буй залуусыг үүгээр хянадаг болжээ.
2019-10-10

Хувьсгал хийхэд хүний амь хамаагүй юу?
Хэрвээ сайжруулсан шахмал түлш нь утааг бууруулах хувьсгал мөн юм бол хувьсгалыг хүний аминд хүрэхгүйгээр хийх боломж байхгүй юу? Нэг хэсгийнх нь амь насыг үнэгүйдүүлж байж нөгөө хэсгийнх нь эрүүл мэндийг аварна гэх аль нийгмийн ёс суртахуун бэ?
2019-10-10

Бугант тосгоны төв рүү баавгай орж иржээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Хушаат, Жавхлант, Хүдэр зэрэг суманд баавгай айлын орон гэрт орсон тохиолдол гарчээ.
2019-10-09

Шөнийн цагт ханан пийшингийн хаалтыг хаахгүй байхыг зөвлөлөө
Гэр хорооллын 220 мянган өрхийн 50 орчим хувь нь ердийн зуух хэрэглэж байна. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд ердийн зуух, төслийн зуухыг зохих журмын дагуу ажиллуулах шаардлагатай бөгөөд шөнөдөө ханан пийшингийн сойлтуурыг хаахгүй байхыг зөвлөлөө.
2019-10-09

Агаарын чанарын станцууд нэмэлтээр өөр бодис хэмжих боломжгүй
Нийслэл хотод орчны агаарын чанарыг хэмждэг 12 суурин станц байгаагаас гадна нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын явуулын станц бий. Агаарын чанарын стандартад заагдсан агаар дахь угаарын хий болох хүхэр, азотын ислүүд болон PM10, PM2.5 гэх мэт тоосонцорт л хэмжилт хийдэг. Нэмэлтээр өөр төрлийн бодис хэмжих боломжгүй.
2019-10-09

Туул голоос 75 настай эрэгтэйн цогцос олджээ
Талийгаач нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугч 75 настай, эрэгтэй болохыг тогтоожээ.
2019-10-09

Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн өрхүүдэд нэг удаа үнэгүй олгоно
"Сайжруулсан түлш нь стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд сар бүр шинжилгээ хийж байгаа. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ ухрахгүй" гэв.
2019-10-09

Ургац хураалт 42,3-86,6 хувьтай байна
Аравдугаар сарын 8-ны байдлаар 55.9 мянган га-г ангилан хадаж нийтдээ 148.0 мянган га-гаас 192.4 мянган тонн үр тариа, үүнээс 187.1 мянган тонн улаанбуудай, 12.9 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 68.4 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Үр тариа 42.3 хувь, хүнсний ногооных 75.9 хувь, төмсний хураалт 86.6 хувьтай байна.
2019-10-09

Баавгай аав, хүү хоёрын аминд хүрсэн хэргийн мөрөөр...
"Иргэд болон малыг баавгайн халдлагаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд ой мод руу зорчуулахгүй, бэлчээрт яваа малаа эзэнтэй байлгах зэрэг зөвлөгөөг өгч байгаа. Сүүлийн үед баавгайн тоо толгой эрс нэмэгдэх хандлагатай байна. Мөн буудаж болохгүй учраас хий буудан үргээж хөөж байгаа” гэв.
2019-10-09

УДЭТ, ДБЭТ болон Төв номын сангийн барилгыг шинэчлэх ажлыг зогсоох санал хүргүүлнэ
Ё.Баатарбилэг: Төсөвлөгдсөн 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудалд шилжүүлж өгөх саналыг хүргүүлэхээр болсон. Үнэхээр харамсалтай байна.
2019-10-09

Улсын цэцэрлэгийн хүүхдүүдэд улирлын томуугийн вакциныг үнэгүй хийнэ
Нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87,130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6,150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна.
2019-10-08

Сэргээн засварлах, шинээр барих хоёр ижил үү?
С.Амарсайханы үед нийслэлийн музейнүүд нэг нэгээрээ сүйдэж эхэллээ. Харамсалтай нь П.Гэндэнгийн гэр музейг буулгахад түүний хүүхдүүд нь хотынхонтой гар нийллээ.
2019-10-08

Таван хүн амиа алдсаны төлөө У.Хүрэлсүх, С.Амарсайхан нар хариуцлага хүлээх ёстой
Я.Мөнгөнцэцэг: Амь нас, эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхдээ золиосолж буй гэр хорооллынхны төлөөх тэмцлээ бид Сүхбаатарын талбайд жагсаалаар эхлүүлнэ. Цаашлаад суулт, өлсгөлөн зарлана
2019-10-08

Эмээлтэд ажиллаж байсан хятад иргэдийг Монголоос гаргана
Өөр байгууллагын нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй ч “Оюундалай” ХХК, “Энх эрдэнэ мөнх” ХХК-ууд дээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 11 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, хуулийн хугацаанд Монгол Улсаас гаргахаар шийдвэрлэлээ.
2019-10-08

Цэргийн штабын дарга нас барсан хэргийг гадны нөлөөгүй гэж үзжээ
Талийгаач өөрийгөө хөнөөх хүн биш. Гэтэл шалгалтын ажил дуусаад хэрэг гадны нөлөөгүй гэж гарсныг хүлээн зөвшөөрөхөд хүнд. Ар гэрийнхнийх нь хувьд ч хэцүү байгаа нь ойлгомжтой гэв.
2019-10-08

ШЕЗ Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтарч ажиллана
Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-аас хэрэгжүүлж буй "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-д ШЕЗ хамтрагч байгууллагаар ажиллахаар харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
2019-10-08

Японы Шизүока муж Монголоос ажилтан авах уулзалт болж байна
"Япон хүн их, дээд сургууль төгсөөд анх ажилд ороход цалин нь 200-250 мянган иенээс эхэлдэг. Монгол залуучууд тэр хэмжээний гарааны цалин авна” гэв.
2019-10-08

Мөнгөн ус борлуулахаар авч яваад баригджээ
Иргэн Ө.Т нар 10 кг 320 грамм мөнгөн усыг хууль бусаар олж авч, хадгалан бусдад зарж, борлуулах гэж байх үед цагдаагийн байгууллага саатуулан баривчилжээ.
2019-10-08

"ТЭЦ-3"-ын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ
Өнөөдрөөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Гурвалжингийн гүүрний хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгээс ТЭЦ-3 станц руу салдаг 4 замын уулзварын чигээрээ болон зүүн гар тийш эргэдгийг болиулж, нэг чигийн хөдөлгөөнд оруулжээ.
2019-10-07
