x

Японы Шизүока муж Монголоос ажилтан авах уулзалт болж байна

Япон улсын Шизүока мужийнхан тус улсад ажиллах хүч авах хөдөлмөрийн яармагийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа.

Өчигдөр “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулсан хоёр орны бизнес уулзалтад оролцохоор Шизүока мужаас 20-иод компани иржээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Яно Хиронори тэргүүтэй Шизүока мужийн албаны хүмүүс, хүний нөөцийн компани, тус мужийн 50 мянга гаруй гишүүнтэй ЖДҮ-ийн холбооны удирдлага, хувийн хэвшлийн төлөөлөл 30 гаруй хүн айлчилж байна.

Хөдөлмөрийн яармагийг Монголын талаас зохион байгуулж буй Эрдмийн их сургуулийн дэргэдэх Олон улсын судлалын төвийн захирал П.Ганхуяг:

-“Шизүока муж Япондоо томд орох, олон талын харилцаатай муж. 2020 оны Токиогийн олимпод оролцох манай тамирчдыг хүлээн авч үнэ төлбөргүй бэлтгэл хангуулж байгаа буянтай газрын нэг.

Миний бие есөн жилийн өмнө Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа энэ мужтай холбоо тогтоосон. Тэр үеэс харилцаагаа зөвхөн нэг аймгаар хязгаарлахгүй Монгол Улстай бүхэлд нь харилцаач гэсэн санал тавьж байсан. Түүний нэг үргэлжлэл нь өнөөдрийн энэ үйл ажиллагаа болж байна. Манайд их, дээд сургууль төгссөн, өндөр мэргэжилтэй, инженер техникийн залуучууд олон байна. Гэтэл Японд ийм мэргэжлийн хүмүүс дутагдаж байна. Монголчуудаа гадаадад гаргахдаа гол нь бус, тэнд очоод техник, технологи сураад ирэх, буцаад эх орондоо хүн хүч, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулалт болно гэдэг үүднээс бид энэхүү ажлыг хийж байна” гэв.

Шизүока мужаас Монгол ажилчдыг авч ажиллуулах тохиолдолд япон хүнийг ажилд авдагтай адил шаардлага нөхцөлтэй, япон хүний хийдэг ажлыг гүйцэтгэж, адил цалин хөлс авч, хөдөлмөрийн болон амьдрах ахуйн нөхцөлөөр бүрэн хангагдахыг тус мужийн төлөөлөгч Катсухиро Хашимота баталж байна.

Тэрээр, “Япон улсад яг өнөөдрийн байдлаар гадаад улсуудаас өндөр мэргэжлийн, инженер-техникийн ажилтан ажилчид авч ажиллуулах хэрэгцээ их байна. Бид энэ удаа Монголоос 20-30 хүнийг авч ажиллуулах сонирхолтой ирсэн. Япон хүн их, дээд сургууль төгсөөд анх ажилд ороход цалин нь 200-250 мянган иенээс эхэлдэг. Монгол залуучууд тэр хэмжээний гарааны цалин авна” гэв. Монгол залуучууд Японы Шизүока мужид очиж ажиллахад хэлний мэдлэг шаардагдах тул сонгогдсон залуусыг хэлний бэлтгэлд давтан сургах аж.

 

Уулзалтад Японоос “Paron”, “Kitagawa Kogyo”, “Business Brauin Showa Ota”, “Seiwa corporation”, “Hatachi kako”, “Machda foods” зэрэг компани оролцжээ.

“Корпорейт конвеншн” төвд өчигдөр эхэлсэн Монгол, Япон улсын Шизүока мужийн бизнес уулзалт буюу хөдөлмөрийн яармаг, уулзалт ярилцлага өнөөдөр үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 11 цаг 7 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 11 цаг 33 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 11 цаг 56 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 13 цаг 27 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 15 цаг 45 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 16 цаг 20 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 16 цаг 32 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 16 цаг 34 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 16 цаг 37 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 16 цаг 37 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 16 цаг 38 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 18 цаг 52 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 18 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 18 цаг 54 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 18 цаг 55 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 18 цаг 56 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 18 цаг 57 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 18 цаг 59 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 20 цаг 27 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 21 цаг 4 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top