x

Үйл ажиллагааг нь зогсоосон уул уурхайн компаниар нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй

Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын талаар экологич Д.Туяахэвлэлийн бага хурал хийлээ. Д.Туяа өөрийгөө Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын төлөөлөгч н.Орхонтуулын Байгаль орчны зөвлөхөөр ажиллаж байгаа хэмээн өөрийгөө тарицуулав.

Архангай аймгийн Цэнхэр суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй BNMC 2018 онд багийн иргэдийн нийтийн хуралд өөрийн үйл ажиллагааг дэмжүүлэх хүсэлт гаргасан боловч малчин иргэдийн дийлэнх хувь нь дэмжээгүй юм байна. 

Гэтэл багийн иргэдэд тусалж, арьс нэхий элддэг тоног төхөөрөмж өгнө гэх нэрийдлээр цөөн хүнээс гарын үсэг цуглуулж, яаманд хуурамч албан бичиг хүргүүлж батлуулаад уул уурхайн үйл ажиллагаа явуулсан хэмээн экологич ярив. Тиймээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус компанийн үйл ажиллагааг зогсоосон аж.

Гэвч үйл ажиллагааг нь зогсоосон гэх нэрийн дор уул уурхайн компаниудын хууль бус орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх, хуулийн дагуу арга хэмжээ авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал зүгээр өнгөрөх болоод байгаа тул өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийлгэжээ.

Тэрбээр, "Ерөнхий сайд Ц.Мянганбаяр гэдэг хүний "Монгол газар" гэдэг компанийн үйл ажиллагааг зогсоож, төрийн хамгаалалтад авсан гэж ярьж байгаа боловч тэр компани 20 орчим жилийн өмнөөс 3,000 гаруй га талбайд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учраас бүх авах юмаа авчихсан.

Уг нь хуулийн хүрээнд мэргэжлийн компаниар үнэлгээ тогтоолгож тухайн хохирлыг нөхөн төлүүлж, сумын төсөвт төвлөрүүлж нөхөн сэргээлтийг хийх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл уг талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй. Энэ бол байгаль орчныг хамгаалах бодит ажил биш" гэв.

Мөн уул уурхайн бүх компаниуд усны тоолууртай, усаа тоолуураар хэмжиж татвараа төлж байх ёстой. Гэтэл энэ ажил бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Энэ мэт том асуудлууд байхад холбогдох албаныхан анхаарахгүй байгааг Ерөнхий сайдад дуулгаж байна гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 10 цаг 32 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 58 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 11 цаг 21 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 52 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 15 цаг 10 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 45 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 58 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 59 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 16 цаг 2 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 16 цаг 3 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 16 цаг 4 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 18 цаг 17 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 18 цаг 18 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 18 цаг 19 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 18 цаг 21 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 18 цаг 22 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 18 цаг 23 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 18 цаг 24 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 52 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 20 цаг 30 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top