x

Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ “ногоорч” эхэллээ.

Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор хүн төрөлхтөнд дэндүү олон асуудал тулгарч байгаа. 2030 он гэхэд 9 тэрбумд хүрэх дэлхийн хүн амын хоол хүнсний хангамж хийгээд аюулгүй байдал, хэт хуурайшил, цөлжилтөөс хамгаалах, байгаль орчин, экосистемийн тэнцвэрийг хадгалах боломж гээд хар мянган асуудал бий.

Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлыг байгальд хаяна. Үүний дүнд бензин, тос борлуулж ашиг олж байхад бусад нь хэрэгцээгээ хангадаг. Харин энэ үйлдвэрлэлийн явцад агаарын бохирдол улам нэмэгдэж, амьсгалын замын өвчлөл ихэсч байх жишээтэй. Иймэрхүү байдал олон улсын хэмжээний худалдаанд ч ажиглагддаг байна. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог. Хөгжилтэй орнуудад экспортлох зорилгоор хамгийн тансаг, өндөр үнэтэй сам хорхой үржүүлнэ гэж бодъё. Үүний тулд хиймэл нуур байгуулж эрүүл газрыг ухаж, хэдэн зуун жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаядаг. Гэтэл экосистемийг ингэж бүхэлд нь устгаж өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй ээ. Тухайн орон нутгийн иргэд хохирно гэсэн үг. Угтаа бол энэ бүхэн ногоон эдийн засгийн үзэл баримтлалаас тэс өөр үйлдвэрлэл байгаа биз.

Цаашлаад цөөн хэдхэн хүний эрх ашгийн тулд байгаль орчин нийгэм бүхэлдээ хохирдог жишээ олныг дурдаж болно. Амьтны мах, арьс үс, эд эрхтнийг нь, ургамлын шим шүүс, аминдэмийг нь ашиглах гэж, модыг үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд зориулж огтолж устгадаг. Экологийн тэнцвэрт байдлыг хүн төрөлхтөн ийнхүү алдуулснаар эцэст нь хүн төрөлхтний тогтвортой амьдрах, эсэх шалтгаалж байна.

Тэгвэл ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэж юу вэ? Товчхон ойлголт өгье. Ногоон бүтээгдэхүүн гэдэг ойлголт цэвэр үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн хөгжил нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм. Тиймдээ ч “…Үйлдвэрлэлийн явцад байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, дахин ашиглагдах материалийг түлхүү хэрэглэж, хатуу хог хаягдал, ус, хөрс, агаарын бохирдлоос сэргийлж, хэрэглэгчдэд хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал” хэмээн үзэж байна. Түүнчлэн түүхий эдийн олборлолт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, худалдаа, хэрэглээний бүх үе шатанд байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнийг “ногоон бүтээгдэхүүн” гэж тайлбарладаг.

Дахиад жишээ татъя. АНУ хөрсөө буруу технологиор боловсруулаад их хэмжээний газраа ямар ч хэрэггүй болгосон түүхтэй. Эргүүлж сэргээхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж сайжруулжээ. Харин Канад буудайн орон. Тэднийх талбайгаа тойруулаад мод тарьж ойн зурвас байгуулсан байна. Хөрсөө элэгдэл эвдрэлээс хамгаалах нэг арга энэ. Мөн тойруулж тарьсан мод нь харгана байв. Ингэж хамгаалснаар канадчууд өөрсдийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй буудайн экспортоос өндөр ашиг олдог.

Германчууд ямаа өсгөж үржүүлдэг. Гэхдээ ноолуурыг нь авах гэж биш. Сүү сайтай цөөн тооны ямаагаар сайн чанарын бяслаг үйлдвэрлэж байна. Берлиний захад суурьшдаг 80 ямаатай хоёр эмэгтэйг энэ хотынхон андахгүй. Тэдний үйлдвэрлэсэн ямааны бяслаг “Био” гэсэн чанарын тэмдэгтэй бөгөөд нэг кг-ыг нь 34-40 еврогоор борлуулдаг. Эндээс нэг зүйлийг анзаарав уу. Өнгөрсөн оны тооллогоор Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой 27 сая гарчихсан байна. 1990-ээд оноос хойш ноолуурын үнэ өссөнтэй холбоотойгоор ямааны тоо толгой гэрлийн хурдаар үржсэн хэрэг. Мал сүргийн тоо толгойн хэт өсөлттэй холбоотойгоор бэлчээрийн талхагдал, доройтол манай орны хувьд тэргүүн эгнээнд бичигдэх бэрхшээлийн нэг яах аргагүй энэ болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 1 цаг 19 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 21 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 1 цаг 23 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 1 цаг 24 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 1 цаг 25 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 1 цаг 27 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 1 цаг 28 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 1 цаг 31 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 1 цаг 38 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 1 цаг 48 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 1 цаг 50 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 2 цаг 31 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 2 цаг 33 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 3 цаг 47 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 3 цаг 49 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 3 цаг 50 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 3 цаг 51 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 3 цаг 58 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 3 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 4 цаг 0 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top