Дэлхий

Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна
Японы Иватэ мужийн Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Одоогоор хүний амь нас хохирсон, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
2 цаг 33 мин

БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо
Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын 10 жилийн ойн хүрээнд “Монголын кино өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулж, Монголын уран сайхны болон баримтат кинонуудыг үзэгчдэд толилуулжээ.
2 цаг 35 мин

Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо
Турк улсын Истанбул хотод болсон Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблейд УИХ-ын төлөөлөгчид оролцож, олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлаар санал солилцон Истанбулын тунхаглалыг баталлаа.
2 цаг 36 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, стратегийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.
5 цаг 19 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотноо Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засаг болон экологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
6 цаг 45 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд болж буй экологийн дээд түвшний уулзалтад оролцлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хамтран ажиллахыг уриаллаа. Мөн ирэх наймдугаар сард Улаанбаатарт болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хуралд улс орнуудыг идэвхтэй оролцохыг урив.
10 цаг 43 мин

Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Казахстанд "Монголын сайхан орон" тоглолт болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казахстанд хийж буй айлчлалын хүрээнд манай уран бүтээлчид Астана хотноо "Монголын сайхан орон" тоглолтоо анх удаа толилууллаа. Мөн тоглолтын үеэр монгол ахуй, өв соёлыг харуулсан гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн дэлгэжээ.
10 цаг 53 мин

Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ
1986 онд тасарч, 40 шахам жил оршин тогтносон дэлхийн хамгийн том А23а мөсөн уул Өмнөд далайд хөвөх явцдаа жижиг хэсгүүд болон задарч, хэмжээнийхээ 99 хувийг алджээ.
Өчигдөр 18 цаг 04 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийж буй айлчлалын үеэр тус улсын төрийн тэргүүн К.Токаев түүнд төрийн дээд шагнал олгож, хоёр орны харилцааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь онцоллоо.
Өчигдөр 15 цаг 38 мин

Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна
Дэлхийн газрын тосны ханшийн өөрчлөлттэй холбогдуулан Хятадын эрх баригчид дотоодын бензин, дизель түлшний үнийг тонн тутамд 530-555 юаниар бууруулах шийдвэр гаргажээ.
Өчигдөр 13 цаг 08 мин

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ
Ясукуни сүмд Японы дайнд амь үрэгдсэн цэргүүдийг дурсахаас гадна Дэлхийн II дайны үеийн Ерөнхий сайд асан Тожо Хидеки тэргүүтэй А зэрэглэлийн 14 дайны гэмт хэрэгтнийг тахисан байдаг. Иймээс Японы зарим улс төрчид уг сүмд мөргөл үйлдэх, өргөл өргөх нь олон улсын түвшинд маргаан дагуулдаг асуудлын нэг хэвээр байна.
Өчигдөр 08 цаг 47 мин

Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа
Японы Засгийн газар батлан хамгаалах тоног төхөөрөмж дамжуулах бодлогоо шинэчилж, зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтыг үндсэндээ цуцаллаа. Ингэснээр тус улс түнш орнууддаа байлдааны зориулалттай техник хэрэгсэл нийлүүлэх боломжтой болж байна.
Уржигдар 13 цаг 32 мин

Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ
Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф АНУ-ын шахалт, заналхийлэл дор ямар нэгэн хэлэлцээ хийхгүй гэдгийг мэдэгдэв. АНУ-ын зүгээс тавьж буй шаардлага бодит байдалд нийцэхгүй байгаа тул Ираны тал уулзалтад оролцохоос татгалзжээ.
Уржигдар 10 цаг 02 мин

Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ хаврын тахилгыг тохиолдуулан Ясүкүни сүмд биеэр очихын оронд өргөл барьц илгээжээ. Энэхүү үйлдэл нь Тайванийн асуудлаас үүдэн Хятадтай харилцаа муудсантай холбоотой гэж үзэж байна.
Уржигдар 09 цаг 58 мин

АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо
Гал зогсоох хугацаа дуусахаас өмнө АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистан руу явсан бөгөөд Д.Трамп шинэ гэрээ байгуулахгүй бол цохилт өгнө хэмээн сүрдүүлжээ.
Уржигдар 09 цаг 13 мин

АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ
АНУ Ормузын хоолой дахь боомтуудыг бүслэн хаасаар байгаа тул Ираны тал Пакистанд болох хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан Дональд Трамп хэлэлцээрээс татгалзвал Ираны дэд бүтцэд цохилт өгнө хэмээн сүрдүүлжээ.
2026-04-20

Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна
Баасан гаригт явуулсан санал асуулгаар Радевын “Прогрессив Болгар” нам 35 орчим хувийн дэмжлэг авсан нь сарын өмнөхөөс өсжээ. Хэрэв сонгуулийн дүн ингэж гарвал нэг нам сүүлийн жилүүдэд үзүүлж байгаагүй хамгийн өндөр амжилтуудын нэг болох ч парламентад олонхыг бүрдүүлж чадахгүй
2026-04-19

Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ
Австралийн агаарын тээврийн "Qantas" компани Airbus A350-1000ULR загварын нисэх онгоцуудаар хэт холын нислэгүүдийг үйлдэж эхлэхээр бэлтгэж байна. Нислэгүүдийг 2027 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус компани уг нислэгт ашиглахаар “Airbus A350-1000” загварын 12 нисэх онгоц худалдаж авчээ.
2026-04-18

Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав
Бүс нутагт үүссэн аливаа хурцадмал байдалд Тайбэйн засаг захиргаа буруутай гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам баасан гаригт мэдэгдсэн байна.
2026-04-18

Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үүнд талархал илэрхийлсэн хэдий ч Вашингтон, Техраны хооронд энхийн гэрээ байгуулах хүртэл тэнгисийн бүслэлт хүчин төгөлдөр хэвээр байх болно гэж мэдэгджээ.
2026-04-18
