x

АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ

/Reuters/ АНУ-ын Дээд шүүхээс тус улсын Теннесси муж улсад 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлах ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг лхагва гарагт гаргажээ. Ингэснээр 30 жилийн өмнө 18 настай байхдаа ангийнхаа охиныг хөнөөсөн Криста Пайкийн цаазын ялыг үхлийн тариа хийн нь гүйцэтгэх боломжтой болж байна.

Одоо 50 настай Пайк бага насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсандаа үндэслэн өршөөл үзүүлэх хүсэлт гаргасан боловч Теннесси муж улсын захирагч Билл Ли даваа гарагт уг хүсэлтийг нь хүлээн аваагүй байна. Хэрэв түүнийг цаазалбал АНУ-д цаазаар авах ялыг сэргээснээс хойших орчин үеийн түүхэнд Теннесси муж улсад өсвөр насандаа үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө цаазлуулсан цорын ганц хүн болох юм.

Дээд шүүхийн консерватив үзэлтэй зургаан шүүгчийн олонхын саналаар гаргасан тогтоолын дагуу Пайкийг цаазлах ёстой байсан хугацаанаас нэг цагийн өмнө АНУ-ын Давж заалдах шатны 6 дугаар тойргийн шүүхийн гурван шүүгчээс бүрдсэн бүрэлдэхүүнээс гаргасан цаазын ялыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгожээ.

Давж заалдах шатны бүрэлдэхүүн Пайкийн хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан нотлох баримтыг ял оноох үед нь хангалттай авч үзээгүй гэсэн гомдлыг нь хэлэлцэх хугацаа олгох үүднээс "ялыг гүйцэтгэх хугацааг түр хойшлуулах" шийдвэр гаргажээ.

Гэвч Теннесси муж улсын Ерөнхий прокурорын газар нэн даруй АНУ-ын Дээд шүүхэд хандаж, уг шийвэрийг хүчингүй болгохыг хүссэн байна. Улмаар Дээд шүүх Теннесси муж улсын талд шийдвэр гаргажээ.

Муж улсын эрх баригчид цаазлах ажиллагааг яг хэдэн цагт явуулах талаар тодорхой мэдээлээгүй байна. Пайкийг тус муж улсын  нийслэл Нэшвилл хот дахь Ривербендийн чанга дэглэмтэй хорих ангид цаазлахаар төлөвлөжээ. Хэрэв муж улсын эрх баригчид тогтоосон хугацаанд цаазлах ажиллагааг явуулж амжихгүй бол Дээд шүүхээс дахин зөвшөөрөл авах шаардлагатай болно гэж Цаазаар авах ялын мэдээллийн төвийн гүйцэтгэх захирал Робин Махер хэлсэн байна.

Пайк 1995 оны нэгдүгээр сард 18 настай байхдаа 17 настай найз залуу болон өөр нэг хамтрагчийн хамт тухайн үед 19 настай байсан ангийнхаа Коллин Слеммер гэдэг охиныг Теннесси муж улсын Ноксвилл хот дахь мэргэжлийн сургалтын төвийн ойролцоох ой руу хуурч авчран, тамлан зовоож хөнөөсөн байна.

Уг хэрэг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээхэн татаж байв. Хэрэг үйлдэгчид хохирогчийн цээжин дээр пентаграмын дүрс сийлж, мөн гавлын ясных нь хэсгийг "дурсгал" болгон авч явсан байжээ.

Шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд Пайк хохирогчийг өөрийнх нь өрсөлдөгч гэж үздэг байжээ.

Пайк, Шипп нарыг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт буруутгаж, Пайкт цаазаар авах ял, Шиппт хугацаанаас өмнө суллагдах боломжтойгоор бүх насаар нь хорих ял оноосон байна. 

Одоогоор Пайк нь Теннесси муж улсын эмэгтэйчүүдийн хорих ангийн цаазын ял сонссон цорын ганц хоригдол аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 2 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 13 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 20 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 34 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 40 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 1 цаг 33 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цаг 37 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 1 цаг 50 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2 цаг 5 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 2 цаг 15 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 15 цаг 22 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 16 цаг 13 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 17 цаг 36 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 22 цаг 37 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 22 цаг 40 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 22 цаг 43 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 23 цаг 15 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 23 цаг 32 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 23 цаг 51 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа Өчигдөр 10 цаг 37 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top