x

Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхээ хэрэгжүүлж буй анхны намрын чуулган ээлжит бусаар нээлтээ хийгээд, гол үүргээ биелүүлж төсвийн тодотголыг хийж батлаад хаалтаа хийсэн. Харин одоо ээлжит чуулганыхаа нээлтээ хийгээд хэдхэн хонож байна.

Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн мэтгэлцээн гэхээсээ “бойкот” хийх замаар “30”-ын гэх бүлгийнхэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байсан. Үүнээс гарах гарц нь хуулиар гэм буруугүй нь нотлогдоогүй асуудлаар Засгийн газрын гишүүнээр уучлал гуйлгах явдал байсан гээд бодохоор улсын төсөв хэлэлцэх онцгой цаг үед “нүдээ олоогүй” сэдвээр гацаах нь өөрсдөд нь илүү хортойгоор тусах байв. Учир нь үр дагаврыг нь сонгогч олон нийт нүд цавчилгүй ажиглаж, үг яриаг нь сонсож, дүгнэлт хийцгээж байв.

Хэт удаан хугацаагаар төсөв батлах ажлыг цалгардуулах нь УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудал болон шүүмжлэгдэж энэ эрчиндээ нэр бүхий гишүүн “УИХ-ыг тараах санал гаргана” гэх түргэдсэн, болчимгүй мэдээлэл хийхэд ч хүргээд авсан. Гэвч энэ бол “тоглоомоор” хэлдэг үг биш. Ардчилсан парламент төрийн эрхийг барьж буй нөхцөлд “төрөөр тоглоно” гэвэл хохирогч нь нийт ард иргэд л байдаг. Товчхондоо УИХ “цаг бусаар” тарж гэмээнэ УИХ-ын гишүүд буюу улстөрчид хохирдоггүй билээ.

Дээрх хуулийн төслийг УИХ-ын даргаар одоогийн Ерөнхий сайд Н.Учралыг ажиллаж байх үед өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр яагаад УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл хүлээж буйг сануулсан бэ?

Ач холбогдлын хувьд “ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь” сонгогч олон нийт хүлээн зөвшөөрдөг. Харин сүүлийн үед улсын төсвийг ид хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд “бойкот” хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, ард иргэдийн амин чухал асуудлыг саатууллаа гэж үзэх болов.

Тиймээс хүссэн хүсээгүй хавар өргөн барьснаар энэ намрын хэлэлцэх асуудалд дарааллаа хүлээж буй УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой заалтуудыг хөндсөн хуулийн төсөл удахгүй хэлэлцэгдэнэ гэдгийг л сануулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд санаачлан УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд товчхондоо “Тангарагаа биелүүл” л гэсэн юм шүү дээ. Тангарагаа биелүүлж, тангарагийн тань салшгүй үргэлжлэл болох Ёс зүйн дүрмээ биелүүл л гэсэн агуулгатай заалтууд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд бий.

Мөн энэ үеэр “Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль санаачлах эрхтэй юм уу” гэсэн шүүмжүүд хөвөрсөн билээ.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад зааснаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хууль зөрчөөгүй. Тухайлбал:

1. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн 26.1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” гэснийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлээр зохицуулсан хууль санаачлагч тус бүрийн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг зохицуулжээ.

Тэгэхээр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.2-т заасны дагуу санаачилж өргөн мэдүүлсэн төсөл байна.

2. Хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.1.1 дэх заалт буюу “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, УИХ-аар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасан.

Энэ удаа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл нь УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоогүй, зөвхөн Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлага, бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хөндсөн байна. Тиймээс мөн л хуулийн зөрчил байсангүй.

3. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 33.4 дэх хэсгийг баримтална” гэж заасан нь Ерөнхийлөгчид хууль санаачлахаас бусад тодорхой бүрэн эрхийг хуулиар шинээр өөртөө нэмж олж авахтай холбоотой асуудлыг хязгаарласан зохицуулалт юм.

Тиймээс Ерөнхийлөгчийг өөртөө эрх нэмсэн, ашиг олсон заалт хуульд хийхгүй гэдэгт найдаж болох хязгаарлалт хуульд хангалттай бий.

УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд өргөсөн тангарагаас гадна өөрсдийн тань баталсан Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм гэж бий. Дийлэнх нь мартсан бололтой! УИХ-ын дарга С.Бямбацогт энэ албан тушаалд ажиллаж буй хугацаандаа парламентад өндөр ёс зүйг төлөвшүүлж, өргөсөн тангарагийн салшгүй хэсэг болсон Ёс зүйн дүрмийг ягштал мөрдүүлж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэж ажиллана гэдгээ байнга ил тод илэрхийлсээр байгаа билээ. Тэрбээр УИХ-ын даргын албан тушаалыг хүлээн авсан цагаасаа л “Парламентыг хариуцлагажуулах”, “Парламентын дархлааг бэхжүүлэхийн тулд иргэдийн санаа бодлыг тусган олноороо хэлэлцэж шүүн тунгаана”, “Парламентад сонгогчдоос нуух зүйл огт үгүй тул бүх талаар ил тод, нээлттэй ажиллана” гэдгээ илэрхийлсээр ирсэн.

Нэмж сануулахад, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, гишүүдийн ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын 105 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан билээ.

Улсын Их Хурлын гишүүний тангарагаа сахин биелүүлэхэд тань Ёс зүйн энэхүү дүрэм маш чухал. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн дүрмээ уншаагүйгээр та цагаан толгойн үсгээ мэдэхгүй байж “Би уншиж чадна” гээд байгаатай адил билээ. Жишээ нь, тангарагт тань “хурлаа таслахгүй”, “хараалын үг хэлэхгүй”, “бусдыг дур зоргоороо, нотлох баримтгүйгээр гүтгэж гүжирдэхгүй” гэхчлэн заагаагүй ч УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, түүний дотор дүрмийн 3-т заасан “Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага” гэдэг хэсэгт та бүхний өдөр тутамдаа гаргаад байгаа алдаануудыг нэг бүрчлэн заасныг уншаад өгөөч гэж гуйя.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд маш нарийвчилсан заалтууд бий бөгөөд та бүхэн үлдсэн 260 орчим хоногт сахин мөрдөж сонгогчидтойгоо нүүр бардам, нэр бүтэн уулзаасай, бүрэн эрхийн хугацаагаа “элэг бүтэн” үдээсэй гэж хүсэж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVER (85.114.138.43)
    BITCOIN & CRYPTO SCAM RECOVERY SPECIALIST HIRE // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Good day everyone on the internet. My name is Evanise Francisco. It is a pleasure to introduce WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER to everybody on how they help me recover my lost bitcoin. I fell victim to a crafty scam, but just when I thought all hope was lost, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER emerged as a beacon of light. For a fact, bitcoin is true and is the future of world currencies. I have been using it until I lost $600,000.00 USD in the hands of unregulated brokers. I found myself in a state of panic and despair. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. In conclusion, if you find yourself ensnared in the tangled web of bitcoin theft, Don’t hesitate to reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I recommend them as a genuine hacker, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service.
    2026 оны 09 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 3 цаг 8 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 35 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 42 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 3 цаг 51 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 4 цаг 53 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 5 цаг 4 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 5 цаг 50 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 31 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 40 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 20 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 26 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 45 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 10 цаг 2 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 20 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 38 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 45 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 11 цаг 1 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 11 цаг 7 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 11 цаг 11 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 16 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top