
Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 5.2 хувиар өсчээ
БНХАУ-ын Статистикийн газраас аравдугаар сарын 20-нд нийтэлсэн макро эдийн засгийн тайланд дурдсанаар тус улсын эдийн засаг 2025 оны эхний гурван улиралд 5.2 хувиар өсжээ. Улирал тус бүрийн өсөлтийн хурд 5.4, 5.2 болон 4.8 хувьтай гарсан байна.
Уржигдар 13 цаг 00 мин

Умард Солонгос дуунаас хурдан пуужин туршсан нь бүс нутгийн анхаарлыг татав
Умард Солонгосын тал дуунаас хэт хурдан хоёр пуужинг амжилттай туршсанаа өнөө өглөө мэдэгджээ. Мөн тэдгээрийг шинэ “чухал” зэвсгийн систем хэмээн тодорхойлоод, “шинэ үеийн” пуужингууд нь Умардын тогтоон барих хүчийг бэхжүүлж байгааг онцолсон байна.
Уржигдар 11 цаг 42 мин

KOICA, Монгол Улсад эмийн зохицуулалтын шинэ шатны хөгжилд дэмжлэг үзүүлж байна
KOICA, Монгол Улсын эмийн зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх “Эмийн зохицуулалтын зарим асуудлууд” гурав дахь удаагийн мэдлэг түгээх семинарыг зохион байгууллаа.
Уржигдар 11 цаг 40 мин

Азийн залуучуудын III наадамд Монголын 134 тамирчин өрсөлдөж байна
Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам Бахрейны Хаант улсын Манама хотод өчигдөр шөнө нээлтээ хийлээ.
Уржигдар 11 цаг 39 мин

АНУ Украинд 2 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлжээ
НАТО-гийн орнууд Украинд зориулж АНУ-аас 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авсан тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Вашингтонд айлчлахдаа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Уржигдар 11 цаг 37 мин

Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна
Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.
Уржигдар 11 цаг 35 мин

“Милан–Кортина-2026” Олимпын наадмын албан ёсны зурагт хуудсууд танилцав
“Милан-Кортина-2026” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос өвлийн Олимп, Паралимпын наадмын албан ёсны зурагт хуудсуудыг лхагва гарагт танилцуулжээ. Тэдгээрт наадам болох газруудын онцлогийг шингээснийг албаныхан онцоллоо.
Уржигдар 11 цаг 34 мин

АНУ-аас Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ
Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон “Лукойл”-д нэмж хориг арга хэмжээ авна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа лхагва гарагт зарлажээ.
Уржигдар 11 цаг 33 мин

Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч оролцож, “хангалттай” үнэлгээ авчээ
Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн яам болон түүний харьяа 12 байгууллагад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уржигдар 11 цаг 31 мин

ОХУ-аас шатахуун импортлох хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзлаа.
Уржигдар 11 цаг 28 мин

Хятад Оросын үр тарианы импортоо 73 дахин өсгөжээ
Хятад улс энэ оны есдүгээр сард Оросын үр тарианы импортоо 73 дахин нэмэгдүүлсэн талаар тус улсын Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Уржигдар 10 цаг 09 мин

АНУ-ын татварын дарамтаас дэлхийн компаниуд 35 тэрбум ам.долларын хохирол амслаа
АНУ-ын худалдааны бодлого, импортын татварын улмаас энэ оны гуравдугаар улиралд дэлхийн томоохон компаниуд нийт 35 тэрбум гаруй ам.долларын хохирол амссан талаар “Reuters” агентлаг мэдээллээ.
Уржигдар 10 цаг 07 мин

64 настай Такаити Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд боллоо
Япон улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо. Парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдаанаар Либерал ардчилсан намын (ЛАН) дарга Такаити Санаэгийн нэрийг дэмжиж, түүнийг тус улсын 104 дэх Ерөнхий сайд болгон сонгосон нь Японы улс төрийн түүхэнд шинэ хуудас нээлээ.
Уржигдар 10 цаг 03 мин

Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэнээр тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулсан
Монгол Улс 8 удаа өргөдөл гаргаж, 15 жилийн дараа буюу 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын өндөр босгыг алхсан түүхтэй. Тус түүхэн үйл явдлын хүрээнд Монгол Улс, НҮБ-ын харилцаанаас манай улсад бий болсон давуу тал, боломж, ач холбогдлыг судлаачид хэрхэн үнэлж дүгнэж буй нэгтгэн, тэдний байр суурийг хүргэж байна.
Уржигдар 09 цаг 39 мин

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын хүрээнд 4,500 гаруй мод бут тарина
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна.
Уржигдар 09 цаг 31 мин

Прокурорын байгууллага 1,900 гаруй зөрчлийн гомдлыг шалгажээ
Прокурорын байгууллага 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан 1,905 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгасан байна.
Уржигдар 09 цаг 30 мин

Ногоон нуур орчимд хиймэл нуур бүхий 4.5 га цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд ажиллаж, нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Уржигдар 09 цаг 29 мин

Гандан орчмын жишиг гудамжны газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Уржигдар 09 цаг 28 мин

Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотой 08 дүгнэлтийг танилцуулав
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа.
Уржигдар 09 цаг 27 мин

Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
23-наас 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
Уржигдар 08 цаг 44 мин
