x

Гандан орчмын жишиг гудамжны газар чөлөөлөлт 95 хувьтай байна

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн аялал жуулчлалын томоохон бүс болох Гандантэгчэнлин хийд орчимд энэ жил дэд бүтцийн хэд хэдэн ажлыг эрчимтэй хийсэн. Мөн Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж, газрыг чөлөөлж байна. Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт 5700 орчим өрх амьдарч байна. Мөн 170 ААН үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь Гандан орчмыг жишиг гудамж болгон хөгжүүлэх талаар хэд хэдэн төлөвлөгөө гарсан байдаг ч харамсалтай нь хэрэгжээгүй. Бид Гандангийн зүүн төв хаалгаас чанх урагшаа 1.7 га орчим газрыг чөлөөлж, жишиг гудамж хийхээр төлөвлөөд байна. Үүнд нийт 55 нэгж талбар өртөж байгаа юм.

Газар чөлөөлөлтийн явц маш сайн байна. Одоо гурван нэгж талбар чөлөөлөгдөөгүй байна. Өмнө хийгдэж байсан төлөвлөлтүүд хэрэгжээгүй шалтгаан нь газар чөлөөлөлтийн асуудал байсан. Ингээд газар чөлөөлөлтийн асуудлаар иргэдтэй зөвшилцөлд хүрч байгаа учир ирэх хавар тохижилтын ажлыг эхлүүлнэ. Тус тохижилтод иргэд, ААН-үүдийн оролцоо чухал. Энд олон жил оршин суусан, үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ААН-үүдийнхээ саналыг сонсож, мөн төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголттой байвал энэ төсөл амжилттай хэрэгжинэ. Гандан орчим нь худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бүс болон хөгжих бүрэн боломжтой гэж харж, төлөвлөлтүүдийг хийсэн. Энэ бол маш том аялал жуулчлалын бүс. Үүнийг улам бүр хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ байшин, гудамжууд нь төв Гандангийнхаа архитектурын ерөнхий шийдлийг барьсан, орчин үеийн хэв загвартай, жигд байх ёстой гэж төлөвлөсөн. Мөн түүхэн дурсгалт газар учир түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүйгээр хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Гандан, Тасганы овоо орчим нь аялал жуулчлал талаасаа түүхэн чухал ач холбогдолтой байршил юм” гэлээ.  

Хот төлөвлөлт Судалгааны институтын архитектор С.Ууганбаяр “Гандангийн зүүн өргөн чөлөө эрт үеэсээ их өргөн гудамж байсан. Сүүлийн жилүүдэд айлууд түрээд нарийссан. Жишиг гудамж болгохдоо хуучин төрхийг нь хадгалж, сэргээн иргэд чөлөөт цагаа өнгөрөөхөд тухтай болгохоор төлөвлөсөн. Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой. Энэ өргөн чөлөө нь Урт цагааны гудамж замтай холбогдох юм” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 51 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 53 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 54 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 56 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 0 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 1 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 3 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 26 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 34 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 35 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 38 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 40 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 45 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 46 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 48 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 47 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 48 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 48 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top