x

Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч оролцож, “хангалттай” үнэлгээ авчээ

Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн яам болон түүний харьяа 12 байгууллагад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр бэлэн байдлаа ханган оролцсон юм.

Бэлэн байдлын үзлэг нь гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой. 

Зам, тээврийн яам буюу Зам, тээврийн улсын алба нь гамшиг эрсдэлийн үед өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллах чухал салбар. Байгалийн гамшгийн үед үер уснаас үүдэж, зам эвдрэх угаагдах, салхи шуурганд зам, даваа хаагдах эрсдэлтэй үед зам тээврийн салбар гамшгаас хамгаалах төлөвлөгөө, хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлыг шуурхай ханган ажиллах, авто зам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, гарсан эвдрэл гэмтлийг шуурхай арилган хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, олон нийтэд мэдээлэх чухал үүрэгтэй салбар гэдгээрээ онцлог.

Үзлэгээр салбарын хэмжээнд старлинк сансрын төхөөрөмжтэй нь харилцаа, холбоо тасарсан үеийн мэдээ мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангуулсан, мэргэжлийн ангийн хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийн жигдрэлт, гамшгийн үед ашиглах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангасан зэрэг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлж, 80 хувь буюу “Хангалттай” дүгнэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 14 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 17 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 18 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 21 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 22 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 24 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 27 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 44 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 46 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 52 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 53 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 19 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 20 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 20 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 25 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 26 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 27 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 29 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 30 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 41 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top