x

Прокурорын байгууллага 1,900 гаруй зөрчлийн гомдлыг шалгажээ

Прокурорын байгууллага 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан 1,905 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгасан байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 602 буюу 31.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, бусад 167 буюу 8.8 хувийг харьяаллын дагуу болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд, 1136 буюу 59.6 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 774 буюу 44.3 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 211 буюу 12.1 хувь, Танхайрах зөрчил 184 буюу 10.5 хувь, Хүний биед халдах зөрчил 120 буюу 6.9 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Прокурор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн  эрх бүхий албан тушаалтны 357 шийдвэрийг хянаж, 55 шийдвэрийг хүчингүй болгоcон.

Дээрх хугацаанд прокурор зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 23 шийдвэрийг хянаж, 2 буюу 8.7 хувийг хүчингүй болгож, 15 буюу 65.2 хувийг эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 1 буюу 4.3 хувийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөх байгууллагад шилжүүлж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн.   

Прокурор хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр, эрх бүхий албан тушаалтны шийтгэлд өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар 4 дүгнэлт бичиж, шүүхээр хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн.

Зөрчлийн улмаас нийт 811.558.000 төгрөгийн хохирол учирснаас иргэн, аж ахуй нэгжид учирсан 242.010.000 төгрөгийг, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 449.449.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 50 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 52 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 53 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 55 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 59 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 1 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 3 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 25 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 33 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 34 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 37 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 39 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 45 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 46 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 48 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 46 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 47 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 48 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 50 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top