x

Умард Солонгос дуунаас хурдан пуужин туршсан нь бүс нутгийн анхаарлыг татав

Умард Солонгосын тал дуунаас хэт хурдан хоёр пуужинг амжилттай туршсанаа өнөө өглөө мэдэгджээ. Мөн тэдгээрийг шинэ “чухал” зэвсгийн систем хэмээн тодорхойлоод, “шинэ үеийн” пуужингууд нь Умардын тогтоон барих хүчийг бэхжүүлж байгааг онцолсон байна. 

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Пёньян хотын Рёокпхо дүүргээс зүүн хойд зүгт хөөргөсөн дуунаас хурдан хоёр пуужин Умард Хамгёнг мужийн Оранг тойргийн Квесан оргилын тэгш газарт байсан байг оножээ.

Лхагва гарагт Пуужингийн удирдлагын газраас хийсэн туршилт нь дайсны эсрэг стратегийн хамгаалалтын тогтвортой байдал, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрийн нэг хэсэг байсныг KCNA дурдсан байна.

Умардын тал лхагва гаргийн өглөөний 8:10 цагийн орчимд зүүн хойд зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан бөгөөд тэдгээр нь 350 орчим км зайг туулсан гэж Өмнөд Солонгосын арми өчигдөр мэдэгдсэн юм. Эдгээр нь өнгөрсөн оны есдүгээр сард Умардынхны туршсан “Hwasongpho-11-Da-4.5” гэдэг тактикийн баллистик пуужин байж магадгүй бөгөөд пуужингууд Япон тэнгист бус харин эх газрын гүнд унасан байна.

Лхагва гарагт болсон туршилтад Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун оролцоогүй байна. Харин Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга Пак Жон Чон болон бусад албаны хүмүүс хөөргөх ажиллагааг удирдан явуулжээ.

“Шинэ орчин үеийн зэвсгийн систем нь Умард Солонгосын өөрийгөө хамгаалах техникийн чадавхыг тасралтгүй сайжруулж байгаагийн тод нотолгоо юм” гэж Пак Жон Чон хэлээд, өөрийгөө хамгаалах хүчээ үргэлжлүүлэн бэхжүүлэхийг зорьж байгааг мэдэгдсэн байна. 

Лхагва гаргийн туршилт нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ оны зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойших анхны туршилт байсан бөгөөд сүүлийн таван сар орчмын хугацаан дахь баллистик пуужин харвасан анхны тохиолдол байлаа.

Өмнөд Солонгост 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалт болохоос нэг долоо хоногийн өмнө энэхүү туршилт боллоо. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Өмнөд Солонгост айлчилж, Ли Жэ Мёнтой хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ зөрчилд холбогдсон Иран иргэдийг захиалгат нислэгээр нутаг буцааж эхэллээ 1 цаг 52 мин Нийгмийн даатгалын нэр барьсан залилангийн тоо нэмэгджээ 1 цаг 52 мин Сүүлийн таван жилд умайн хүзүүний хорт хавдраар 775 хүн амь насаа алджээ 1 цаг 54 мин Нийслэлийн мега төслүүдийн явцыг хэлэлцэж, хэрэгжилтийг эрчимжүүлэхээр болов 1 цаг 55 мин Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 5.2 хувиар өсчээ 1 цаг 58 мин Умард Солонгос дуунаас хурдан пуужин туршсан нь бүс нутгийн анхаарлыг татав 3 цаг 16 мин KOICA, Монгол Улсад эмийн зохицуулалтын шинэ шатны хөгжилд дэмжлэг үзүүлж байна 3 цаг 17 мин Азийн залуучуудын III наадамд Монголын 134 тамирчин өрсөлдөж байна 3 цаг 19 мин АНУ Украинд 2 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлжээ 3 цаг 21 мин Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 3 цаг 22 мин “Милан–Кортина-2026” Олимпын наадмын албан ёсны зурагт хуудсууд танилцав 3 цаг 23 мин АНУ-аас Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 3 цаг 24 мин Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч оролцож, “хангалттай” үнэлгээ авчээ 3 цаг 26 мин ОХУ-аас шатахуун импортлох хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо 3 цаг 29 мин Хятад Оросын үр тарианы импортоо 73 дахин өсгөжээ 4 цаг 49 мин АНУ-ын татварын дарамтаас дэлхийн компаниуд 35 тэрбум ам.долларын хохирол амслаа 4 цаг 51 мин 64 настай Такаити Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд боллоо 4 цаг 55 мин Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэнээр тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулсан 5 цаг 19 мин Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын хүрээнд 4,500 гаруй мод бут тарина 5 цаг 27 мин Прокурорын байгууллага 1,900 гаруй зөрчлийн гомдлыг шалгажээ 5 цаг 27 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... Иосиф Бродскийг шүүсэн хурал Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн тор... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлыг хэлэлцэж, нэмэгдүүлэ... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Төгрөгийн хадгаламж өсөж, валютын хадгаламж буурлаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилга барих асуудал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлал өнд...
Top