
“Шарилжгүй Улаанбаатар” аян эхэллээ
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна.
2025-08-21

Голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл үүсч байна
Наймдугаар сарын 21-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авдаг Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Богд, Таац, Заг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-30 см-ээр нэмэгдсэн байна. Тэрэлж, Сэлбэ, Туул гол Босгын гүүр орчимд олон жилийн дундаж түвшинг 25-30 см давжээ. Мөн Улз гол үерийн аюултай түвшинд хэвээр байгаа аж.
2025-08-21

-Дундчууд! Чи хаана вэ?
Манайхны амьдралын чанар, амжиргааны түвшин бол өөрөө ашиглахад бус бусдад илэрхийлэхэд зориулсан зүйл. Тийм учраас үзүүлэлт нь суурин иргэншлийн эдийн засагч, судлаачдийн хэрэглүүрээс эрс тэс.
Түүнийг сарын орлого, хадгаламж, үл хөдлөх хөрөнгөөр баталдаггүй, харин харагдах байдлаа ашиглан бусдаар хүлээн зөвшөөрүүлдөг үзүүлэлт. Баталдаг биш зөвшөөрүүлдэг үзүүлэлт. Үзүүлэлт гэхээсээ илүү үзэгдэл талдаа.
2025-08-21

П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэхүйц цалинтай болгох ёстой
Бидний тавиад байгаа санал бол гурван жил дараалан 20 хувиар нэмээд 60 хувь болгочих гэж байгаа. Мэдээж бодит байдал, олж байгаа орлогодоо тааруулах ёстой. Гэхдээ төрийн үйлчилгээ унаж болохгүй.
2025-08-21

Британий саятнууд өндөр татвараас зайлсхийж АНУ руу нүүхэд бэлэн байна
Их Британийн хамгийн чинээлэг иргэдийн дунд явуулсан судалгаагаар, саятнуудын 60 хувь нь татвар нэмэгдсэн тохиолдолд улс орноо орхиж АНУ-д суурьшихад бэлэн гэжээ. Судалгааг консалтингийн Arton Capital компани явуулсан тухай Bloomberg мэдээлэв.
2025-08-21

Хятадын компани жин хассан ажилтнуудаа мөнгөөр урамшуулж эхэллээ
Хятадын камер, стабилизатор үйлдвэрлэгч Insta360 компани ажилтнуудаа эрүүл амьдралд уриалах сонирхолтой челленж зарлажээ. Жингээ хассан тохиолдолд мөнгөөр шагнаж, харин нэмсэн бол торгууль ногдуулах дүрэмтэй энэ тоглоомын талаар City News Service мэдээлэв.
2025-08-21

Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэрбум хандивлав
Nike брэндийг үндэслэгчдийн нэг Фил Найт эхнэр Пеннитэйгээ хамт Орегоны Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуульд $2 тэрбумын буяны хандив өргөжээ. Энэ тухай The Wall Street Journal мэдээлэв.
2025-08-21

Lamborghini €3 сая еврогийн үнэтэй хибрид спорткар Fenomeno-г танилцууллаа
Lamborghini компани ердөө 29 ширхэгээр үйлдвэрлэх Fenomeno нэртэй хибрид спорткар-аа олон нийтэд танилцуулжээ. Нэг бүрийн үнэ нь €3 сая еврогийн үнэтэй байх бөгөөд энэ нь суперкарын ертөнцөд хамгийн өндөр үнэтэй загваруудын нэг болж байна.
2025-08-21

Амьтны дэлгүүрийн эзэн муурнуудад зориулсан мини метро бүтээв
Хятадын блогчин, Чунъюанийн инженер Син Чилэй өөрийн муурнуудад зориулан ажиллагаатай мини метро станц бүтээжээ. Төсөлд хөдөлгөөнт шат, нэг чиглэлийн замтай галт тэрэг, жолоочийн кабин, бариул бүхий суудлууд хүртэл багтсан байна. Тэрээр энэ санаагаа хэрэгжүүлэхэд дөрвөн сар зарцуулжээ.
2025-08-21

Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучлалт гуйв
Швейцарийн алдарт Swatch цаг үйлдвэрлэгч компани нүдээ онилгон татсан моделийн зураг ашигласан рекламын баннераасаа болж Хятадын сошиал сүлжээнд шүүмжлэлд өртөн, улмаар уучлалт гуйжээ гэж The Guardian мэдээлэв.
2025-08-21

Хамзат Чимаев Чечень нутагтаа аваргын бүстэйгээ ирлээ
Холимог тулааны UFC холбооны дунд жингийн аварга Хамзат Чимаев Өмнөд Африкийн тамирчин Дрикус дю Плессиг ялсны дараа төрөлх нутаг Чеченьд хүрэлцэн ирлээ гэж ТАСС мэдээлэв. Тэрбээр тэмцээнүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс оролцдог.
2025-08-21

Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ
Мэрилендэд болсон BMW Championship тэмцээнд америк гольфчин Скотти Шеффлер түрүүлсэн ч үзэгчдийн анхаарлыг Британий тоглогч Томми Флитвуд илүү татав. Учир нь түүний тоглолтын үеэр нэгэн ялаа шийдвэрлэх мөчид “тусалсан” хэмээн үзжээ гэж talkSPORT мэдээлэв.
2025-08-21

Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв
Израилын Батлан хамгаалах хүчин ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор лхагва гарагт Газа хот руу шинэ дайралт эхлүүлснээ мэдэгдэв. Энэхүү ажиллагаа нь энгийн иргэдийг хохироож байгаа тул олон улсын хүчтэй шүүмжлэл дагуулж байна.
2025-08-21

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд тодорлоо
Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 22-24-нд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль зохион байгуулагдав. Фестивалийн үеэр үндэсний бөх, сур болон шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 гаруй тамирчин, хурдан морины уралдаанд 100 гаруй хүлэг морь бүртгүүлсэн байна.
2025-08-21

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор зохицуулах санал авч байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар иргэдээс санал авч байна. Энэхүү зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр хэрэгжихээр яригдаж байгаа юм.
2025-08-21

Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д хүрэв
Пакистанд хүчтэй аадар бороо үргэлжилсээр байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 46 хүн амиа алджээ. Ингэснээр өнгөрсөн пүрэв гаргаас хойш амь үрэгдсэн хүний тоо 393, харин энэ жилийн борооны улирал эхэлснээс хойш нийт 706-д хүрсэн талаар тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газар мэдээлсэн байна.
2025-08-20

Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан
Сүүлийн 20-30 жил бид Хятадын аюул, Оросоос айж (айлгаж) амьдарлаа. Гэтэл аюул нь бид өөрсдөө юм байна. Ийм төр засагтай байхад бид ер нь дайснаар ч яах юм.
2025-08-20

Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай холбоотой
Афганистаны баруун нутгийн Герат мужид мягмар гарагт автобус, мотоцикл, шатахуун тээвэрлэгч ачааны машин мөргөлдөж ноцтой осол гарлаа. Энэ ослын улмаас 71 хүн, тэдний дотор 17 хүүхэд амиа алдсан гэж DW мэдээллээ.
2025-08-20

Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн анхаарлыг татав
Аляскийн дээд хэмжээний уулзалтын дараагаар Дональд Трампын дэмжлэг эрс нэмэгдсэн талаар RIA Новости мэдээлэв. Insider Advantage төвийн санал асуулгаар америкчуудын 54 хувь нь Трампын үйлдлийг дэмжиж буй нь өмнөх сар хийсэн асуулгынхаас (50%) өссөн үзүүлэлт болжээ.
2025-08-20

Эдийн засгийг энгийнээр
Эдийн засгаа бэхжүүлэхэд мөнгийг хэрхэн ашиглаж болох бодит жишээг Хянган аймгийн авсаархан модел дээр харцгаая.
2025-08-20
