
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нд эхэлнэ
Хөтөлбөрт хамрагдах оюутнууд “E-Mоngolia” хуудсанд хандаж бүртгүүлэх боломжтой бөгөөд
2024 оны зургаадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн байх, голч дүн нь 2.8-аас дээш, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан байх шаардлагыг тавьсан байна.
2024-02-27

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо Эмийн хяналтын лабораторид ажиллав
Түр хороо 2024 оны 3 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг цахим шуудан: emiinturkhoroo@parlaiment.mn, цахим хуудас: D.Parliament.mn emiinsonsgol.mn, утас: 51-261440 сувгуудаар хүлээн авч байна.
2024-02-27

Иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-нөөс зогсооно
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-нд болно.
2024-02-27

Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг булшлах аргаар устгана
Малын хүүр, сэг зэм ялзарч өвчин үүсгэгч бактери вирус үржих таатай орчин бүрдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хүн болон мал амьтанд хоргүй, байгаль орчинд нөлөөгүй урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн бодисыг сонгож хэрэглэнэ гэв.
2024-02-27

Монголын Хөрөнгийн Бирж 4.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна
“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн ТУЗ 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, компанийн 2023 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8 тэрбум 699 сая 165,845 төгрөгөөс нийт 4,349,252,518.99 төгрөгийг, нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
2024-02-27

Хуурамч архи, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан иргэн, ААН-ийг 500,000-5,000,000 төгрөгөөр торгов
Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй “Jack daniels”, “Jim Beam”, “Ballentines”, “Wild Turkey”, “Jagermeicter”, “Chivas regal”, “Johnnie Walker”, “Jameson”, “Armenia”, “Martini”, “Balleys”, “Чанар” зэрэг 852 ширхэг согтууруулах ундааг хураан авч, устгасан байна.
2024-02-27

Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Сарын эхээр нутгийн баруун хагаст хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна. Харин нутгийн зүүн хэсгээр хүйтэн хэвээр хадгалагдах төлөвтэй байна.
2024-02-27

Улсын хэмжээнд 2.1 сая толгой мал хорогджээ
2010 оны зуданд улсын хэмжээнд 10,3 сая гаруй толгой мал хорогдсон бөгөөд тухайн жилийн хоёрдугаар сарын мөн үед 1,536,916 толгой мал хорогдсон байна.
2024-02-27

Хотын даргаар эрүүгийн цагдаа хийлгэе гэсэн ч боловсрол нь хүрэхгүй
Боловсролгүй, чадваргүй болгон цэрэг, цагдаа хийдэг юм биш шүү дээ...
2024-02-27

Голомт банк “SHE TRADES SUMMIT-2024” дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцлоо
Голомт банк, МҮХАҮТ-ын дэргэдэх “SheTrades Hub Mongolia”-тай хамтран Кени улсын ABSA банк, CIBC Caribbean банк, Бангладешын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон ОУХТ-ийн төлөөллүүдтэй уулзалт хийж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнийг бий болгоход хамтран ажиллахаар боллоо.
2024-02-27

Л.Жамбаа: Монголд жижиг станцууд тохиромжтой
Хүчин чадал нь өндөр байх тусам том улсуудаас шахалт ирж, хэрэгжихэд бэрхшээлтэй болдог.
2024-02-27

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Ойрын 2 хоногт нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна.
2024-02-27

Гурав ба түүнээс дээш жил техникийн үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна
Таны тээврийн хэрэгсэл гурав ба түүнээс дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тохиолдолд үзлэгтээ орохыг АТҮТ-өөс зөвлөж байна.
2024-02-27

УИХ-ын дарга Г.Занданшатарын Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна
Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхаж, Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровтай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.
2024-02-27

Монголын тамирчид Усанд сэлэлтийн Залуучуудын ААШТ-ээс хос медаль хүртлээ
Филиппин улсын Нью-Кларк хотод болсон усанд сэлэлтийн Залуучуудын Азийн Аварга Шалгаруулах ХI дэх тэмцээний эхний өдөр Монголын баг хос медаль хүртлээ.
2024-02-27

Тусламжийн улаанбуудайг бяцалж өгөхгүй бол малын гэдэс дүүрч, үхэх эрсдэлтэй
Хонь 400грамм өвс идэж чадаж байвал 70-80грамм бяцалсан улаанбуудай өгнө. Үүнээс илүү өгвөл шингэхгүй мал бөглөрөх, түгжрэх асуудал гарна. Зарим мал тэжээлээ хэт их задлаад метан хий үүсэж, гэдэс нь дүүрч үхэх эрсдэлтэй. Улаанбуудайг дулаан гэрт 2-3 цаг дэвтээж, өгвөл малд хор багатай.
2024-02-27

Д.Ухаанзаяа: Одоогийн цаг үе, оршин буй амьдрал, энэ замбуулин хорвоо их түгшүүртэй байна
Үер усны асуудал, галт түймрийн аюул, өвчин тахал ч байна. Энэ бүхнээс болж бидэнд маш их цөв сууж байна. Арван цагаан буяныг үйлдэхгүй байна гэдэг үйлийн үрийн боловсролыг харлуулсан жилүүд болж байна. Энэ их нисваанис сэтгэлүүд "бадарснаас" болоод муу юм ар, араасаа гарна.
2024-02-27

Киевийн төлөөх тулаан
Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ Тусгай ажиллагаа анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.
2024-02-27

Ерөнхий сайд Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хоёр дахь уулзалтаа Дарь-Эхэд хийлээ
Энэ бүсэд 15,616 өрхөд 53,943 иргэн оршин суудаг. Хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон учраас дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.
2024-02-26

"Садар самуунтай холбоотой мэдээлэл явуулж буй Телеграммтай холбоо тогтоохоор ажиллаж байна"
С.Тайван: Садар самуунтай холбоотой бичлэг, мэдээллийг цахим орчноос устгах тухай хүсэлтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд албан хүсэлтээ тавьж, ХХЗХ цаашаа нийгмийн сүлжээний компаниуд руу явуулдаг. Шууд устгадаг зүйл байхгүй.
2024-02-26
