x

Хотын даргаар эрүүгийн цагдаа хийлгэе гэсэн ч боловсрол нь хүрэхгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр өөрийн пэйж хуудсаар дамжуулан нэгэн сүржин “мэдэгдэл” хийжээ. Тэр “Газрын наймаачдын захиалгаар галзуу лайвчин гарч ирээд метрог эсэргүүцэж байна. Эд намайг мохооно гэж байхгүй. Маргааш гэхэд нээлттэй тендерээ зарлана” гэв. Иргэд харин энэ нөхрийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүрийг нь гайхаж цөхсөөр...

Ер нь бол Э.Бат-Үүлийн үед анх санаачилсан метроны төслийг МАН-ынхан гарч ирээд буцааж, нураасан нь үнэн. Үүнд иргэдийн болон Хотын даргын хэлснээр “Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвжчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нарын” ямар ч оролцоо байгаагүй. Оролцоо байсан бол оройлсон хүн нь эрх баригч МАН өөрөө болж байгаа юм. Х.Нямбаатар тэр үед УИХ-ын гишүүн байсан хүн, мэдээгүй өнгөрсөн гэж худлаа. Метро шиг хэрэггүй юм Монголд байхгүй, мянгуужингийн үлгэр энэ тэр гэж гутааж байсан нь хэн билээ дээ.  Одоо гэтэл өнөөдөр төрсөн хүүхэд шиг гэнэн гэнэн үг яриад, “Метро барихгүй бол Монгол Улс сүйрлээ” гэж байгаа нь ч хэн билээ.

Тодорхой хэлбэл, МАН эрх барьсан найман жилд метро байтугай барих хугацаа байсныг иргэд бас гадарлахтайгаа. Гэтэл бүтэн найман жил хий эргэсэн МАН сонгууль хаяанд ирсэн, эрх мэдлээ эргүүлэн тушаах хугацаа тулсан ийм  мөчид гэнэт “гэгээ орсон” нь иргэдийг гайхах, эгдүүцэхэд хүргээд байгаа. Хамгийн наад зах нь “Наад метро чинь цахилгаан хэрэглэдэг юм байгаа биз дээ, эх үүсвэр нь хаана байна? Хойд хөршөөсөө цахилгааны хязгаарлалттай, хотоороо лаа асааж байж яаж метро явуулах гээд байгаа юм бэ?” гэсэн иргэдийн асуултад хариулт байхгүй. Тэгж яривал Э.Бат-Үүлийг “Жайка”-гаар метроны ТЭЗҮ хийлгэж байх үед монголчууд, Монголын Засгийн газар 5-р цахилгаан станцынхаа шавыг тавьчихсан, Тавантолгойн цахилгаан станцын гүйцэтгэгчийг шалгаруулчихсан байсан юм  шүү дээ. Гэтэл МАН гарч ирээд бүгдийг нь нураасан. Станц барих төсөл, олон улсын гэрээн дээр ажиллаж байсан бүх хүмүүсийг барьж шоронд хийсэн. Одоо тэгээд Сангийн сайд, Эрчим хүчний сайд нар нь байн байн Орос руу гүйж “Хязгаарлалтаа болиоч ээ” гэж гуйдаг ажилтай. МАН-ын өөрийнх нь л хийсэн сонголт шүү дээ.

Ийм улсад, ийм эрх баригч намд иргэд итгэж “Метро бариад өг өө” гэж хошуу цорвойх уу? Үгүй л болов уу.

“Жайка” метроны төслийг хийж байх үеийг бодвол Улаанбаатар хотын эдийн засгийг чадамж сайжирсан. Санхүүжилтыг хот өөрөө шийднэ гэнэ ээ. Тэгвэл тэр чадамжаараа яагаад иргэдээ хөл дүүжлэх унаатай болгож, цас мөсөө арилгахгүй, өвлийн хүйтэнд мөсөн зам дээр гурван сар зогсоосон юм бэ.

Энэ өвөл иргэдийн зүгээс Хотын даргад тавьсан ганцхан шаардлага байсан. Автобустай болгоод өгөөч, халтиргаа гулгаагаа арилгаач, түгжрэлийг бууруулаач гэдэг. Гэтэл Х.Нямбаатар яасан билээ, хүйтний эрч нэмэгдсэн гэдгээр шалтаглан цэцэрлэг сургуулиудыг хоёр сар завсарлуулсан, автомашиныг тэгш сондгойгоор явуулсан. Дүн өвлийн хүйтэнд "автобусны марштрут өөрчилж байна" гээд нийслэлчүүдийг бүтэн сар явган гүйлгэсэн. Маршрутын өөрчлөлтөөр гарч ирсэн шинэ чиглэлүүдийн зарим нь одоо ч хоосон эргэж, бусад нь хүнээ багтаахгүй зугтаж байгаа.

Шинээр худалдаж авсан 600 автобусны 500 нь хаана байна? Ногоон автобусны хэрэг, УИХ-ын нээлттэй сонсгол юу болов?

Энэ мэтээр хоолойд тулчихаад байгаа өмнөх ажлаа хийж чадахгүй байгаа хүнд 5-10 жилээр баригдах метроны том төслийг итгэж даатгадаггүй юм аа, Х.Нямбаатар аа. Тиймээс хотын дарга хэрвээ уур бухимдлаа гаргамаар байгаа бол эхлээд өмнө хийсэн ажлаа эргээд нэг харчих, үсэрсэн шүлс нь хатаагүй байна. Тэгсний дараа нь иргэд рүү шүлсээ үсчүүл.

Ер нь бол анх Э.Бат-Үүл “Метро барина” гэж байх үед ч иргэдийн зүгээс “Манайх шиг жижиг хотод таарна, таарахгүй. Эдийн засгийн хувьд ашигтай, ашиггүй” тухай байнга л маргаж байсан. Тухайн үед эрх барьж байсан нам улс төрийн шийдвэрээ гаргаад явсан, төслийг эхлүүсэн. Атал өнөөдөр АН-ын даргын томилсон (нийслэлчүүд сонгоогүй шүү) хотын дарга “Хулгайч нар намайг эсэргүүцлээ” гээд, үг хэлсэн хүн бүр лүү агсарч, адгаж, хэрэг тулгаж байгааг гайхаад барахгүй. Алх барьсан хүнд хүн болгон хадаас шиг харагддаг гэж үнэн бололтой. Ардын намын үед зөвхөн иргэд л буруутай болдог. Ингэж их асч, агсарч байгаа шалтгаан нь цаанаа “Метро бариагүй ялыг хэнд үүрүүлэх вэ” гэдэг арга саам л хайж байгаа бололтой.

Ийм итгэл үнэмшлээр тийм том төслийг хөдөлгөж чадахгүй ээ, Х.Нямбаатар аа. Хүн бас хэмжээгээ мэддэг байх ёстой. Эцсийн эцэст П.Наранбаяр төлөөлөгчийн хэлдэг үг ч үнэн шүү дээ. "Чам шиг юм хот удирдана гэж байхгүй. Чаддаг ажлаа, эрүүгийн цагдаагаа хий” гэж. Тэрийгээ ч хийж чадахгүй шүү дээ. Боловсролгүй, чадваргүй болгон цэрэг, цагдаа хийдэг ч юм биш...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.45.138)
    Тиймээ
    2024 оны 02 сарын 28 | Хариулах
  • Явган хэрүүл бичих юм. Тооцоо баримт түшиглэж бичиж бай. (172.68.144.155)
    Мөнх
    2024 оны 02 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 12 цаг 10 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 12 цаг 41 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 13 цаг 10 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 13 цаг 42 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 14 цаг 2 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 14 цаг 24 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 14 цаг 25 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 14 цаг 27 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 15 цаг 0 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 15 цаг 1 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 15 цаг 4 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 15 цаг 6 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 17 цаг 15 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 17 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 17 цаг 17 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 17 цаг 20 мин Эх оронч Лоохууз 18 цаг 50 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 19 цаг 6 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 19 цаг 19 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 20 цаг 3 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top