
ЦЕГ: Контейнэрээр их хэмжээний юань орж ирсэн гэх мэдээллийн эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байна
ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2024-03-26

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлнэ
Өнгөрөгч баасан гаригт Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал дуусаж, 27 шүүгдэгчийг цагаатгасан.
2024-03-26

Мах боловсруулах 49 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо
Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх улсын ахлах байцаагчийн дүгнэлттэй 49 үйлдвэрийн хааж, 60 тонн орчим үхсэн малын махыг устгалд оруулжээ..
2024-03-26

Их хэмжээний мөнгийг нуун далдлах зорилгоор санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг илрүүлжээ
Их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор 50 хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, 100 гаруй хуулийн этгээдийг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтантай үгсэн тохиролцож, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ.
2024-03-26

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
27-ны өдөр Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэн шороон шуурга шуурна. 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
2024-03-26

Парламентын тэргүүн нартай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцов
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг талууд санал нэгтэй илэрхийлэв. Цаашид эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч, парламентын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар онцлон тэмдэглэв.
2024-03-26

Барьцаалагдсан урвагч хамгийн хорлонтой
Хамгийн гол нь, “Урвагч гэж хэн бэ” гэсэн асуултаа орхиж, “Хэнийг урвагч болгодог вэ?” эсвэл “Хэнийг хэрхэн урвуулдаг вэ?” гэдэг талаас нь хайвал илүү дөхүү дүгнэлтэд хүрнэ. Мөнгөний шунал, хувийн гомдол зэрэг нь эх орноосоо урвах үндсэн шалтгаан биш, харин энэ нь хэн нэгнийг урвагч болгож болох шалтаг төдий гэдгийг дараахь баримтуудаас харах болно.
2024-03-26

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” гэх террорист ажиллагаа
Польшийн Сеймийн өмнө болсон тариаланчдын жагсаалын нэгэн зурагт хуудсанд “Украины хортой бүтээгдэхүүнийг Польшийн дэлгүүрүүдэд дахин оруулахгүй” гэж бичсэн бол өөр нэгд нь Брюссельд хандаж: “Европын бодлого тариаланчдыг устгаж байна. Украинаас хүнс авах ёсгүй” гэжээ.
2024-03-26

Маргааш Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана.
2024-03-26

40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна
Тэдний олонх малчин өрхийн хүүхэд. Орон нутгийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн хүүхдээ бүрэн хамруулж чадахгүй байгаа нь малчин өрхийн цэцэрлэгийн насны хүүхдүүд хоцроход хүргээд байна
2024-03-26

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 61 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллажээ.
2024-03-26

Хүйтэн асфальтбетон хучилтыг жилийн дөрвөн улиралд хийх боломжтой
Олон улс, улсын чанартай авто зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг засварлах явцад халуун асфальтбетон хольцыг хол зайд тээвэрлэх нь хүндрэлтэй байдаг.
2024-03-26

Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх 3 талт уулзалт хийлээ
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны Гадаад харилцаа, аврах ажиллагааны газар, Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний алба, Гал, аврах ажиллагааны үндэсний албаны төлөөлөлтэй гурван талт уулзалтыг хийж, Монгол Улсын хот дах эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг дээшлүүлэх чиглэлээр урт хугацаанд үргэлжүүлэн хамтран ажиллахаар боллоо.
2024-03-26

С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа
Нэгдүгээрт, энэ бол шинэ салбар. Хоёрдугаарт, анхны хөрөнгө оруулалтын наана “Оюу толгой”-н төсөл маш их шүүмжлэл дээр явдаг. Тэр гэрээг байгуулсан хүмүүс өнөөдөр ч буруутгагдсан, яллагдсан зүйл ч бий.
2024-03-26

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улс дахь хүний эрхийн хэрэгжилт, тэр дундаа албадан хөдөлмөрийн чиглэлээр хийсэн судалгаа ихээхэн үр нөлөө үзүүлж байгааг талууд цохон тэмдэглээд албан бус сектор, хэвлэл мэдээллийн салбар дахь албадан хөдөлмөрийн асуудал, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар мэдээлэл солилцов.
2024-03-26

Мал, амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны байдлаар 5.2 сая толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймаг малын хорогдол хамгийн өндөр байна.
2024-03-26

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье
Миний ярьж болохгүй мөртлөө дотроо давхарлаад яваад байсан асуудал нь хагас жилийн өмнө УИХ-аар орсон. Одоо хэн нь байх юм мэдэхгүй, Хятадын талаас нэг нь ирж бидэнтэй гэрээ хийгээд цаашаа явна.
2024-03-26

АНУ түдгэлзэж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа
Энэ бол 2023 оны 10 дугаар сард Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан анхны уриалга юм. Өмнө нь Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг батлахыг АНУ эсэргүүцэж байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэн байна.
2024-03-26

Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
2024-03-25

Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимуудыг шинээр байгуулжээ
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр “Хүүхдийн хөгжлийг дэмжих 6 танхим”-ыг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.
2024-03-25
