x

2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа

НЗДТГ-аас Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, санал, хүсэлтийг нь тусгахаар “Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл” олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Иргэд хотын дэд бүтэц, төлөвлөлт, орон сууцжуулах төслийг дэмжиж, сургууль, цэцэрлэг барих, анхан, дунд шатны төрийн байгууллагын үйлчилгээ, харилцаа хандлагыг сайжруулж, хүнд суртал, татварын ачааллыг багасгах, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөлөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэйг онцолжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ирэх онд нийслэлийн төсөвт 4,387.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөр байгаа. Үүгээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг багасгах, нийслэлийн холбоос замуудыг нэмж, нийтийн тээврийн салбарыг шинэчилж, авто замын түгжрэлийг багасгана. Мөн сургууль, цэцэрлэг болон өнгөрсөн онд хөрөнгө оруулсан ажлаа дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмнэ гэв.

УИХ-аар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум, зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталжээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд ирэх онд өгөх төсвийг хууль, журамд нийцүүлэн есөн дүүрэгт хуваарилан иргэдэд хэрэгцээтэй байгаа төсөл, үйл ажиллагаанд зарцуулах юм.

Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд тусгуулах нэн тэргүүнд хийх шаардлагатай ажил, санал, хүсэлтээ ulaanbaatar.mn цахим сайтаар илэрхийлж болох ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 1 цаг 0 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 1 цаг 11 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 1 цаг 13 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 1 цаг 19 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 1 цаг 20 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 1 цаг 22 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 1 цаг 29 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 1 цаг 33 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 1 цаг 35 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 2 цаг 1 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 3 цаг 56 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 4 цаг 0 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 4 цаг 3 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 4 цаг 5 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 4 цаг 8 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 4 цаг 10 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 5 цаг 45 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 5 цаг 48 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 5 цаг 53 мин НӨАТ-ын сугалааны тохирол маргааш 13:00 цагт явагдана 5 цаг 55 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top