x

АНУ түдгэлзэж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа

НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 26 /ВВС/. Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа.

Энэ бол 2023 оны 10 дугаар сард Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан анхны уриалга юм.  Өмнө нь Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг батлахыг АНУ эсэргүүцэж байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ ба БНХАУ Газын зурвас дахь нөхцөл байдлын тухай АНУ-ын санаачилсан тогтоолд хориг тавьсан юм. Уг тогтоолд нэн даруй гал зогсоох уриалгыг ХАМАС-ын барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах асуудалтай холбож авч үзсэн байна.  

Даваа гаригт баталсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн улсууд санал болгожээ. Энэ удаад АНУ тогтоолд хориг тавиагүй нь Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагааны асуудлаар Вашингтон, Израил хоёр санал зөрөлдөөнтэй байгааг харууллаа. Тухайлбал, Газад амиа алдсан энгийн иргэдийн тоо өссөөр байгаатай холбогдуулан Америкийн эрх баригчид Израилыг шүүмжилж байна. Одоогийн байдлаар, Газын зурваст 32 мянга гаруй хүн амиа алдаад байгаагийн ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд юм.  Түүнчлэн Газын хүн ам өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэж байгаа тул хүмүүнлэгийн тусламжийг илүү их хэмжээгээр нэвтрүүлэхийг АНУ-ын зүгээс Израилд уриалсаар байв.  

Хүмүүнлэгийн тусламжийг хүргэхэд Израил саад учруулж байна гэж НҮБ-ын төлөөлөгчид буруутгаж байгаа бол “НҮБ-ын агентлагуудын ажилтнууд хүнсний тусламжийг хуваарилан түгээж чадахгүй байна” гэж Израилын эрх баригчид няцаажээ. Аюулгүй Зөвлөлийн шийдвэрт хориг тавихгүй гэсэн Вашингтоны шийдвэр гарсны дараа Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-д хийх гэж байсан айлчлалаа цуцалжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “Бид үргэлж тов тодорхой байр суурь баримталсаар ирсэн бөгөөд гал зогсоох нь барьцааны хүмүүсийг суллах талаарх тохиролцооны нэг хэсэг хэмээн үзэж байна” гэлээ.

"АНУ түдгэлзэх шийдвэр гаргасан нь ХАМАС-ыг зэмлэн буруушаасан үг хэллэг тогтоол байгаагүйтэй холбоотой, гэхдээ уг баримт бичиг нь гал зогсоох ба барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлууд хоорондоо харилцан уялдаатай гэсэн бидний байр суурийг тусгасан байсан” хэмээн Ж.Кирби тайлбарлажээ. 

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 28 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 28 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 31 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 2 цаг 25 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 3 цаг 21 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 3 цаг 27 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 3 цаг 32 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 3 цаг 49 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 3 цаг 56 мин Түүх бол сургамж-багш 3 цаг 59 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 4 цаг 4 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 4 цаг 9 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 4 цаг 12 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 5 цаг 36 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 5 цаг 42 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 5 цаг 50 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 5 цаг 52 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 6 цаг 2 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 6 цаг 4 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 6 цаг 8 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top