x

Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимуудыг шинээр байгуулжээ

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр “Хүүхдийн хөгжлийг дэмжих 6 танхим”-ыг байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

Үүнд:

1. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын санхүүжилтээр хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл хийх хүрээнд орчин үеийн технологийн шийдэл дэвшил бүхий VR төхөөрөмжөөр дамжуулан Монгол түүх, өв соёлын боловсрол олгох, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах видео контентуудыг нэвтрүүлж, амрагч хүүхдүүд зориулалтын тоног төхөөрөмж, нүдний шилээр дамжуулан үзэх боломжийг бүрдүүлсэн.

2. Дэзэрэт олон улсын байгууллагын санхүүжилтээр сургалт, уулзалтын өрөө, тайвшруулах өрөөг тохижуулан, үүгээр дамжуулан сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт, судалгаа, тоглоом зэрэг цогц үйлчилгээг амрагч хүүхдүүдэд үзүүлэх юм.

3. Монголын улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр эмчийн үзлэгийн өрөө, анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх УВЧ аппарат болон бусад орчин үеийн тоног төхөөрөмж бүхий өрөөг бий болгож, амрагч хүүхдүүдэд ая тухтай орчинд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна тус байгууллагын дэмжлэгээр багшийн хөгжлийн танхимыг шинээр байгуулж, бүлгийн удирдагч багш нарт өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл авах, ажиллах ая тухтай орчин бүрдүүллээ.

4. “Самъяа” хийдийн санхүүжилтээр Монгол бичгийн анхан шатны мэдлэг, ур чадварыг олгох, түүнчлэн монгол ёс уламжлал, өв соёлоо хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх “Монгол бийрэн бичгийн танхим”-ыг байгууллаа.

Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 2024 онд Байгалийн танхим, Амьдрах ухааны танхим, хөгжмийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлээд байна.

Монгол улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 06 сарын 01-ний өдөр цогцолборын үйл ажиллагаатай танилцан, Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас барилга байгууламж, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар бүрэн шинэчлэн сайжруулах шийдвэр гарч, Төв байрны засвар, шинэчлэл /4,5 тэрбум төгрөг/, Дулааны цехийн иж бүрэн шинэчлэл, сайжруулалт /3,8 тэрбум төгрөг/-ийн ажил хийгдээд байна.

Цаашид дээрх шийдвэрийн 2 дахь шатны шинэчлэл, сайжруулалтын ажилд Хөгжил мэдээллийн ордон, Хараацай театрын дээвэр болон фасад иж бүрэн засварын ажил, Сансар хотхон, Сэтгэмж хотхон, Зуны гуанз, Уран бүтээлчдийн ордны дээвэр засвар, Амралтын төв байрны 200 хүүхдийн иж бүрэн тавилгыг Засгийн газрын нөөц сангаас, 2024 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцаас нийт 2,1 тэрбум төгрөгийг Хүүхэд тээврийн автобусны парк шинэчлэл хийхээр тус тус шийдвэрлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 9 цаг 4 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 10 цаг 26 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 10 цаг 37 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 10 цаг 39 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 10 цаг 45 мин Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ 10 цаг 46 мин АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, хариуцлага тооцуулав 10 цаг 48 мин Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолыг Монгол санаачлан батлууллаа 10 цаг 55 мин 2026 оны нийслэлийн төсвийн төслийг олон нийтэд танилцуулж санал авлаа 10 цаг 59 мин Япон эрдэмтэд үүдэл эс гарган авах шинэ аргыг “Google”-ийн хиймэл оюунаар боловсруулна 11 цаг 1 мин ДАШТ-ий тасалбартай хөгжөөн дэмжигчдэд АНУ-ын визийг түргэвчилсэн журмаар олгоно 11 цаг 27 мин Багануурын батарей станц шөнөдөө хуримтлуулсан эрчим хүчээ оргил ачааллын үеэр нийлүүлж байна 13 цаг 22 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг камержуулалтын системээр илрүүлж, торгоно 13 цаг 26 мин “Google Pay” Монголд албан ёсоор нэвтэрч, Android хэрэглэгчдэд шинэ боломж нээлээ 13 цаг 29 мин “Багийн бага сургууль” санаачилгын эхний хоёр сургууль Ховд, Увсад нээлтээ хийлээ 13 цаг 31 мин Чингэлтэй дүүрэг 1200 хүүхдэд усан сэлэлтийн анхан шатны чадвар олгов 13 цаг 34 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах ажил 70 хувьтай үргэлжилж байна 13 цаг 36 мин Монгол бахархлын өдөр “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан зохион байгуулагдана 15 цаг 11 мин Хүлэгч эрсийн наадам “Агтана хүрээт–2025” 15 цаг 14 мин Бангладешийн Ерөнхий сайд асанд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэгт цаазын ял оноов 15 цаг 19 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад
Top