
“Монгол- Беларусын бизнес форум” зохион байгуулна
Форумд Беларусийн хөдөө аж ахуй, хүнс, машин механизм, боловсрол зэрэг салбарын 32 компани хүрэлцэн ирж, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна бизнесийн олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр В2В уулзалт зохион байгуулна.
2024-05-27

Ц.Отгондалай дэлхийн хошой аварга боллоо
АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахаж, алтан медаль хүртлээ.
2024-05-27

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан, бороо орохгүй
Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-05-27

“Парис-2024” Олимпын наадмын медалийн тавцанг танилцуулжээ
Алтан медаль хүртсэн тамирчид 35 см өндөртэй тавцан дээр зогсох бол мөнгө, хүрэл медальтнууд 20 см өндөртэй тавцан дээр зогсоно. Паралимпын наадамд ижил загвартай тавцанг ашиглах боловч эхний гурван байрт шалгарсан тамирчид бүгд 20 см өндөртэй тавцан дээр зогсох бөгөөд хажуу талдаа тэргэнцэрт зориулсан налуу замтай байх ажээ.
2024-05-26

Дэлхийн II дайны үеэр живсэн Америкийн шумбагч онгоцыг олжээ
Дэлхийн II дайны үед Японы байлдааны олон хөлөг онгоцыг живүүлсэн АНУ-ын тэнгисийн цэргийн шумбагч онгоцны үлдэгдлийг 80 жилийн дараа Өмнөд Хятадын тэнгисээс олжээ.
2024-05-26

Л.Оюун-Эрдэнэ: Жуулчдыг татах гол зүйл нь Чингис хааны түүх, нүүдэлчин өв соёл
Зүүн бүсийн гурван аймаг дархан цаазат газар, байгалийн цогцолбор газар олонтой түүх, соёл, байгаль, ан амьтны хосолмол аялал жуулчлал, түүхийн дурсгалт газрын бүтээн байгуулалт хийгдсэн давуу талтай. Монгол Улсын түүхэн үеүдийг харуулсан сэдэвчилсэн парк байгуулахад олон улсын компанитай хамтран ажиллах боломжтой гэв.
2024-05-26

Швэйцар улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэв
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн арга хэмжээ Берн хотот боллоо.
2024-05-26

СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа
19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлжээ. СЕХ ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 6 дугаар сарын 1-ний дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
2024-05-26

"Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны гүйгч оролцлоо
Улаанбаатар марафон 9 дэх жилдээ зохион байгуулагдаж, 41 орны 30 мянган гүйгч оролцлоо.
2024-05-26

Улаанбаатарт өдөртөө 23 хэм, нийт нутгаар тогтуун дулаан байна
Маргааш Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
2024-05-26

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айлуудад нийслэлийн 600 гаруй нэгж талбарт газар олгоно
Өнгөрсөн жил дээрх гурван хороонд үер бууж 255 айл өрх үерт автсан. Энэ жил ч бас үер болох эрсдэлтэй байгаа учраас бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дээрх айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна.
2024-05-25

"Их Долоо"-гийн бүлгийн Сангийн сайд нар Италид уулзаж байна
Талууд дэлхийн эдийн засгийн байдал, түүнд учирч болох эрсдэлүүд, тэр дундаа АНУ дахь инфляцын байдлыг хэлэлцэхэр төлөвлөжээ. Мөн Украины дайн, Ойрх Дорнод дахь хурцадмал байдал зэрэг нь эрчим хүчний үнэ, худалдаанд хэрхэн нөлөөлж буй талаар санал бодлоо солилцоно.
2024-05-25

Рафах дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг Израилд үүрэг болгожээ
Израилын тал цэргийн ажиллагаагаа эхлэхийн өмнө хотын энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан боловч энэ нь Палестины хүн амд учирч буй асар их эрсдэлийг багасгахад хангалтгүй гэж НҮБ-ын дээд шүүх үзжээ.
2024-05-25

Төв азийн бүс нутгийн орнууд хамтарсан дасгал, сургуулилт зохион байгууллаа
Европын холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төв, Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран “Нийтийг хамарсан үйл ажиллагаа болон эрүүл мэндийн бусад аюулын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” Р87 бүсийн төслийг Монгол улсад хэрэгжүүлж байна.
2024-05-25

СЕХ таван нам, 35 бие даагчийн материалыг хүлээн аваад байна
Эх орончдын нэгдсэн нам,
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам,
Үнэн ба Зөв нам,
Монголын Социал Демократ Нам,
Эх Орон намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 131, жагсаалтаар нэр дэвшүүлэх 26 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлсэн байна.
2024-05-25

О.Адъяа: Технологийн тэргүүлэгч компаниуд Монголд орж ирвэл хоёр хөршийн хамаарал буурна
Манай улс хоёр хөршөөс асар хамааралтай байна. Ирээдүйд илүү ч хамааралтай болж мэднэ. Экспорт нэг зүг рүү их хэмжээгээр явж байна, хойд хөршөөс эрчим хүчний хамааралтай байна. Энэ хамаарлыг багасгах хүрээнд дэлхийн томоохон технологийн компаниудыг Монголд оруулж ирэх хэрэгтэй.
2024-05-25

Өнөөдөр амрах томоохон зах, худалдааны төвүүд
Зам хаасан бүс буюу Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амарна.
2024-05-25

"Улаанбаатар 2024" марафонд 34 орны 20451 тамирчин оролцож байна
“Улаанбаатар 2024” марафон гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, Сүхбаатарын талбайгаас гараанаас гарлаа. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
2024-05-25

Нийтийн тээврийн 37 чиглэлд өөрчлөлт оруулаад байна
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.
2024-05-25

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан, бага зэргийн бороотой
Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
2024-05-25
