x

“Парис-2024” Олимпын наадмын медалийн тавцанг танилцуулжээ

Парисын Олимп, Паралимпын наадмын медалийг гардуулах тавцангуудыг наадмыг зохион байгуулах хорооны төв байранд танилцуулжээ.

Загварыг медалийн нэгэн адил Эйфелийн цамхагаас санаа авч бүтээсэн байна. Саарал, цагаан өнгийг хослуулсан гоёмсог тавцанг мод болон 100 хувь дахин боловсруулсан хуванцраар хийсэн бөгөөд янз бүрийн арга хэмжээнд хэрэглэгдэхийг харгалзан нэмэлт хэсгүүд буюу модулиудыг угсардаг байдлаар бүтээсэн байна.

Ганцаарчилсан тэмцээн уралдааны шагнал гардуулахад ашиглах хамгийн богино тавцан нь 3 модулиас бүрдэх бөгөөд ойролцоогоор 4 метр урттай. Харин хөл бөмбөгийн шагнал гардуулах ёслолын тавцан нь 40 метр урттай, нийт 43 модультай. Тавцан бүр ойролцоогоор 45 кг жинтэй. Нийт 685 модулийг бэлэн болгосноос 45 нь нөөц модулиуд ажээ.

Зохион байгуулах хорооны тэргүүн Тони Эстанге хэлэхдээ "Медалийн тавцан бол тамирчдын үзүүлбэр, гүйцэтгэл хийгээд түүний баяр бахдлыг тэмдэглэх бэлгэдлийн чанартай гол зүйл юм. Олимп, паралимпын тамирчдын хувьд түүн дээр зогсоно гэдэг амжилт бөгөөд урт удаан аяллын төгсгөл билээ" гэв.

Алтан медаль хүртсэн тамирчид 35 см өндөртэй тавцан дээр зогсох бол мөнгө, хүрэл медальтнууд 20 см өндөртэй тавцан дээр зогсоно. Паралимпын наадамд ижил загвартай тавцанг ашиглах боловч эхний гурван байрт шалгарсан тамирчид бүгд 20 см өндөртэй тавцан дээр зогсох бөгөөд хажуу талдаа тэргэнцэрт зориулсан налуу замтай байх ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 16 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 28 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 51 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 56 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 57 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 58 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 59 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 15 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 16 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 17 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 34 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 36 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 49 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 53 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 55 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top