
Сонгуулийн программ хангамжийг газар дээр нь шалгаж туршина
Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд шалган турших үйл ажиллагааг 12.00 цагт нэгэн зэрэг зохион байгуулна.
2024-06-24

К.Роналду ЕАШТ-ий дээд амжилтыг давтжээ
Португалын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду гоолын дамжуулалт өгсөн тоогоор Европын аварга шалгаруулах тэмцээний (ЕАШТ) дээд амжилтыг давтлаа.
2024-06-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй уулзав
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.
2024-06-23

Энхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавина
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр холбогдох албаныхантай хамт борооны ус ихээр тогтдог зарим байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавихаар ажиллаж байна. Тодруулбал, Энхтайваны гүүрний доод талын авто замд ус тогтож, авто машин зорчиход хүндрэл үүсгэдэг. Тиймээс тус байршилд тогтсон усыг соруулж, маргааш үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавихаар боллоо. Ингэснээр усны хаялга руу орж буй ус эргэж хальж гарахгүй.
2024-06-22

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн баруун хагаст халж, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг, 25-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-22

“Старлайнер” хөлөг эх дэлхийдээ буцаж ирэх хугацаа хойшлогджээ
НЬЮ-ЙОРК, 2024 оны зургаадугаар сарын 22 /Reuters/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг “Боинг” компанийн “Старлайнер” хөлгийг Олон улсын сансрын станцаас (ОУСС) эх дэлхий рүү буцаж ирэх хугацааг дахин хойшлуулжээ.
2024-06-22

Стэнлийн цомын эзэн долоо дахь тоглолтоор тодорно
ОТТАВА, 2024 оны зургаадугаар сарын 22 /TASS/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын тэмцээний финалын цувралын зургаа дахь тоглолтод "Эдмонтон Ойлерс" багийн хоккейчид "Флорида Пантерс" багийг талбайдаа 5:1-ээр хожлоо.
2024-06-22

Элчин сайд С.Сүхболд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жинтэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.
2024-06-22

Маргааш хамгийн урт өдөр, богино шөнө тохиож, нар буцна
Зуны туйл, билгийн тооллын нар буцах улирал эхлэх өдөр маргааш буюу зургаадугаар сарын 22-ны бямба гарагт тохионо. Мөн энэ өдөр жил бүрийн хамгийн урт өдөр, богино шөнө болдог гэдгээрээ онцлогтой. Өдрийн наран 40:53 цагт мандаж, 20:55 минутад жаргана.
2024-06-22

Гадаад улсад суугаа иргэдийн санал өгөх явц гурав дахь өдрөө үргэлжилж байна
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Гадаад улсад суугаа монгол иргэдийн санал өгөх явц гурав дахь өдрөө үргэлжилж байна.
2024-06-22

Италийн хөл бөмбөгийн домогт тамирчин Роберто Бажо гэрт нь зэвсэгт халдлага гарах үеэр толгойдоо гэмтжээ
Хөл бөмбөгийн спортын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Роберто Бажо өнгөрсөн Пүрэв гарагийн орой Италийн хойд бүсийн Алтавилла Вичентина дахь гэртээ халдлагад өртсөн тухай орон нутгийн цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.
2024-06-22

"Хүннү 2222" хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг нээжээ
"Хүннү 2222" хорооллын урд талын авто замын зорчих хөдөлгөөнийг 05:40 цагт нээсэн байна.
2024-06-22

Сэлбэ, Дунд гол дагуу 1,400 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа
Зургаадугаар сарын 19-нөөс орж эхэлсэн борооны улмаас Сэлбэ, Дунд гол далангаа давж болзошгүй нөхцөл үүссэн.
2024-06-22

Б.Цогтбаатар: Маргааш агаарын температур дулаарч, голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.
2024-06-22

Үерийн нөхцөл байдал тодорхойлогдсоноос хойш нийт 93 дуудлага бүртгэгджээ
2024 оны 21-22-нд шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 23 дуудлага бүртгэгдсэн байна
2024-06-22

Украин улсыг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээ эхлэх өдрийг товложээ
БРЮССЕЛЬ, 2024 оны зургаадугаар сарын 22 /AFP/. Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл Украин, Молдова улсуудыг тус холбоонд элсүүлэх хэлэлцээг ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлүүлэх шийдвэрийг баасан гарагт албан ёсоор баталснаар эдгээр улс тус холбоонд нэгдэх урт үйл явцын эхлэлийг тавилаа.
2024-06-22

Голуудын усны түвшин нэмэгдэж байгааг онцгойлон анхааруулж байна
Нийслэлийн хэмжээнд гэр, хашаа, гудамж талбайд ус орсон 93 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс 50 дуудлагад заавар зөвлөмж өгч, 43 дуудлагад мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
2024-06-22

Их Британийн хамгийн баян гэр бүл энэтхэг ажилчдын хөдөлмөрийг мөлжсөн хэргээр Швейцарын шүүхээс ял сонслоо
Швейцарын шүүх өчигдөр буюу Баасан гарагт Их Британийн хамгийн баян гэр бүлийн дөрвөн гишүүнд хорих ял оноожээ.
2024-06-22

Голын эргийн ойролцоо суурьшсан аж ахуй нэгж, байгууллага, айл өрхүүдэд сэрэмжлүүлж байна
Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 06 цагийн байдлаар:
2024-06-22

Өнөөдөр могой өдөр
2024.06.22 / БЯМБА ГАРИГ
ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2024-06-22
