x

Элчин сайд С.Сүхболд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жинтэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолсоны зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулах нь хоёр улсын харилцаанд шинэ боломжийг нээх гол түлхүүр тул талууд хуваарийн дагуу үр дүнтэй ажиллах талаар саналаа хэлэв. Мөн Монгол Улсаас хилийн чанадад хамгийн олон буюу 50 гаруй мянган иргэн БНСУ-д оршин сууж байгаа бөгөөд монгол, солонгос иргэд хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны хөгжил цэцэглэлтийн хурдасгуур тул Элчин сайдын хувиар харилцан зорчих нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жин Элчин сайд С.Сүхболдод ажлын амжилт хүсэж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахад Элчин сайдын үүрэг, тууштай байр суурь чухал болохыг онцлон тэмдэглээд идэвхтэй хамтарч ажиллана гэлээ. Элчин сайд С.Сүхболд энэ өдөр БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Ази, Төв Азийн газрын захирал Кан Ён Шинтэй танилцах уулзалт хийж, хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 13 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 54 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 19 цаг 10 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 19 цаг 39 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 20 цаг 33 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top