x

Италийн хөл бөмбөгийн домогт тамирчин Роберто Бажо гэрт нь зэвсэгт халдлага гарах үеэр толгойдоо гэмтжээ

Хөл бөмбөгийн спортын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Роберто Бажо өнгөрсөн Пүрэв гарагийн орой Италийн хойд бүсийн Алтавилла Вичентина дахь гэртээ халдлагад өртсөн тухай орон нутгийн цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Гэрт нь зэвсэгт этгээдүүд дээрмийн зорилгоор халдах үед Бажо толгойдоо цохиулан гэмтсэн байна.

Мөрдлөг үргэлжилж байгаа тул цагдаа нар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр халдлага гарах үед Бажо гэр бүлийнхэнтэйгээ Евро 2024 тэмцээний Итали-Испанийн шигшээ багуудын тоглолтыг телевизээр үзэж байсан гэнэ.

Энэ үеэр тэр гэр бүлийнхнийгээ хамгаалах гэж оролдоод буугаар толгойдоо цохиулсан байна.

Орон нутгийн цагаар оройн 10:00 цагийн үед гарсан энэ хэрэг 40 минут орчим хугацаанд үргэлжилснийг Арзиньано дахь эмнэлгийн гадна сэтгүүлчидтэй уулзахдаа Бажо ярьжээ.

Зэвсэгт этгээдүүд Бажо болон гэр бүлийн бусад гишүүдийг нэг өрөөнд нь түгжээд дээрмээ үргэлжлүүлсэн гэнэ.

Хэр хэмжээний эд зүйл дээрэмдсэн талаар мэдээлэл байхгүй байна.

“Юуны өмнө бидэнд анхаарал тавьж буй хүн бүхэнд би гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Ийм нөхцөлд ямар ч аюул тохиолдож болох байсан ч азаар би цөөн тооны оёдол, хөхрөлт, маш их айдастай үлдлээ. Одоо би айдсаа даван туулах ёстой” гэж Бажо ярьжээ.

зураг

Juventus, AC Milan, Inter Milan клубүүд болон Италийн үндэсний шигшээ багт тоглодог байсан тэрбээр 2004 онд зодог тайлснаасаа хойш хөдөө аж ахуйн жижиг бизнес эрхлэн Алтавилла Вичентина дахь гэртээ амьдарч байгаа юм.

Хэвлэлүүдийн мэдээлснээр Буддын шашин шүтдэг Бажо энгийн амьдралаар амьдарч, хямд автомашин хөлөглөдөг байна.

Одоо 57 настай тэрбээр Италийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 56 удаа тоглохдоо 27 гоол оруулж, дэлхийн оны шилдэг тамирчинд олгодог Ballon d’Or цомыг 1993 онд хүртэж байжээ.

Эх сурвалж: CNN

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 13 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 56 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 19 цаг 11 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 19 цаг 40 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 20 цаг 34 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top