
Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв
Шинжээч Шон Монаханын хэлснээр, 2013 оноос хойш «нормкор» гэх энгийн, бараг л “үл үзэгдэх” хувцаслалтыг илэрхийлж ирсэн чиг хандлага хүчээ авсан ч одоо түүний оронд илүү тансаг, илүү чимээ шуугиантай, өнгө дүр төрхөөрөө шууд нүдэнд тусах boom boom гэж нэрлэгдэх шинэ гоо зүй хүч түрэн орж ирж байна. Энэ нь зөвхөн загварын салбарт бус, бидний эргэн тойрны нийгмийн хандлага, амьдралын хэв маягт ч нөлөөлөхөөр болжээ.
2025-07-07

Ц.Дөчинесөнжил: Тэдний хүссэн үнээр газраа зарвал миний амьдрал илүү дордоно
Сэлбэ дэд төвийн бүсэд газар өмчлөгч иргэд эрхээ хамгаалуулахаар Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд ханджээ. Энэ асуудлын талаар газар өмчлөгч иргэн Ц.Дөчинесөнжилтэй ярилцлаа.
2025-07-06

“Увс нуур гал”-ын сорилго барилдаанд Дархан аварга Н.Батсуурь түрүүллээ
“Увс нуур гал”-ын сорилго барилдаанд улс, аймгийн алдар цолтой 96 бөх барилдсанаас дархан аварга Н.Батсуурь түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.
2025-07-06

Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна
Долоодугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийж байна.
2025-07-06

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан
07, 08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно.
2025-07-06

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Маргааш буюу долоодугаар сарын 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул...
2025-07-06

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 07 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
2025-07-06

Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв
Арменийн эрх баригчид тус улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) гишүүнээр элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар Арменийн Гадаад харилцааны яамнаас пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
2025-07-04

Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан нэмэгдэв
“Apple” компанийн “iPhone” ухаалаг гар утасны Хятад дахь борлуулалт энэ оны хоёрдугаар улиралд сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа өссөн талаар CNBC суваг “Counterpoint Research”-ийн судалгаанд үндэслэн мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад найман хувийн өсөлттэй гарсан нь 2023 оны хоёрдугаар улирлаас хойш бүртгэгдсэн анхны өсөлт болж байна.
2025-07-04

Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлалаа
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн гурав, дөрөвдүгээр багц тендерийг өмнөх долоо хоногт албаныхан таван багц болгон хуваан зарлахаа мэдэгдэж байсан бол долоодугаар сарын гуравны өдөр албан ёсоор зарлалаа.
2025-07-04

Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гуравдугаар гараа Дарханд болно
Монгол Улсад мотоциклийн спорт үүсэж хөгжсөний түүхт далан жилийн ойг тохиолдуулан Мотокроссын Улсын аварга шалгаруулах цуврал уралдааны гуравдугаар гарааг долоодугаар сарын тавны өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна.
2025-07-04

Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байна
Энэ оны долоодугаар сарын гуравны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл тарсан талаар олон нийтэд мэдээлэгдсэн. Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын гуравны шөнө 03 цаг 55 минутад Сонгинохайрхан дүүргийн хорин есдүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүр дотор нэгэн эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай орж ирсэн тухай дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
2025-07-04

Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвээр байна
Долоодугаар сарын дөрөвний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрөөс тав хүртэлхээс хорин таван см нэмэгдэж, олон жилийн дунджаас хорин зургаагаас жар хүртэл см давсан үзүүлэлттэй байна. Харин Ховд голын Мянгад сум орчмын усны түвшин одоог хүртэл үерийн түвшинг давсан хэвээр байгаа талаар албаныхан мэдээллээ.
2025-07-04

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
3, 4 дүгээр багц тендерийг 5 багц болгон задалснаар төслийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон хэдий ч ерөнхий графикт өөрчлөлт оруулахгүйгээр алдагдсан хугацааг шахаж, 2026 ондоо 5 багц тендерийн ажлыг дуусгах хуваарийн дагуу ажиллахаа “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн төслийн багаас мэдээллээ.
2025-07-04

Толгойтын хөл бөмбөгийн талбай, спорт цогцолборын ажил 75 хувьтай байна
Тус цогцолбор нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, чийрэгжүүлэх төхөөрөмж бүхий зориулалтын талбайнуудтай. Цогцолборын барилга угсралтын ажлыг “Аглут” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.
2025-07-04

Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно
Онооны систем нь тухайн иргэнд биет бус санхүүгийн хөрөнгө болно гэсэн үг. Энэ ямар учиртай вэ гэхээр тухайн иргэн оноогоо барьцаалаад зээл авах боломжтой болно. Заавал хашаа байшин, байр, орон сууц, автомашин буюу хөрөнгө барьцаалах шаардлагагүй болно гэж ойлгох хэрэгтэй.
2025-07-04

Эрчим хүчний эрх чөлөө
П.Товуудорж: “Эрчис Монгол” компанийг байгуулсныг буруу гэж үздэг. Энэ бол 20 жилээр ухарсан үйлдэл, 44 компанийг эргээд босоо удирдлагын тогтолцоо руу оруулсан. Ингэхээр хүссэн хүсээгүй удирдлагын хоёрдмол байдал үүсч, зардал өснө. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй асуудал байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ арга нь буруу яваад байна.
2025-07-04

Ч.Өнөржаргал: Өөрийгөө хамгаалах зорилгоор зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй
Галт зэвсгийн тухай хуулиар иргэний зориулалтаар галт зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байдаг. Өмчлөх, эзэмших гэдгийг ан агнах, буудлагын спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулгын зорилгын хүрээнд ойлгох юм. Өөрийгөө хамгаалах үүднээс зэвсэг өмчлөх, эзэмших эрх иргэнд байхгүй.
2025-07-04

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслөөр хэд хэдэн чухал зохицуулалтыг тусгасан байна.
2025-07-04

Сэлэнгэд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд 96 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас ой, хээрийн түймэртэй тэмцэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг хүссэн хүсэлтийг “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагад тавьсны дагуу өнөөдөр тус байгууллагаас 96 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус багцад ил гал унтраах зориулалттай ус шүршигч 90 ширхэг, гал унтраах үлээгч 21 ширхэг, өндөр даралтын насос 2 ширхэг багтжээ.
2025-07-04
