x
Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар пүрэв гарагт утсаар холбогдон, нэг цаг орчим ярилцсан талаар Кремль мэдээллээ. Тус ярианы үеэр Ерөнхийлөгч Трамп Украин дахь цэргийн ажиллагааг аль болох богино хугацаанд зогсоох асуудлыг дахин хөндсөн байна. Харин В.Путин хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч “цэргийн тусгай ажиллагааныхаа” зорилгоос ухрахгүй гэдгээ онцолжээ.
2025-07-04
U-15 волейболын Азийн аваргад Сэлэнгийн сурагчид багтлаа
Тайланд улсын Накхан Патом хотноо энэ сарын арван хоёрноос арван есний өдрүүдэд зохион байгуулагдах эрэгтэйчүүдийн U-15 насны волейболын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг оролцох гэж байна. Тус багт Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын Спортын сургуулийн сурагчид болох Н.Түвшинбаяр, Б.Эрболд, О.Өсөх-Ирээдүй нар шалгарч, улс, аймаг, сургууль, үе тэнгийн хүүхдүүдээ төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөх эрхтэй болсон нь онцлох үйл явдал боллоо.
2025-07-04
И.Цэлмүүн Дэлхийн шатрын цомоос хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргав
Гүрж улсын Батуми хотноо зургадугаар сарын хорин хоёрноос долоодугаар сарын хоёрны өдрүүдэд зохиогдсон 8, 10, 12 насны ангиллын Дэлхийн цомын шатрын тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс 12 хүртэлх насны охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт тогтоолоо.
2025-07-04
Улаанбурханы тохиолдол арван нэгэн мянга давжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, 2025 оны долдугаар сарын дөрөвний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол арван нэгэн мянга дөрвөн зуун хорин ес хүрсэн байна. Одоогоор эмнэлэгт 554 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний дотор хөнгөн хэлбэрийн өвчтөн 69, дунд зэрэг 446, хүнд 37, нэн хүнд хоёр хүн эмчлүүлж байна.
2025-07-04
Нийгмийн хамгааллын тусгай төв, БНСУ-ын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг болон БНСУ-ын “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Нам Гүнг Ван нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн М.Намсрайхүү нээж, Улаанбаатар болон Намъянжү хотуудын олон жилийн найрамдал, хамтын ажиллагааны талаар онцлон ярив. 1998 оноос хойш хоёр хот боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн бөгөөд энэ уламжлалын хүрээнд энэхүү шинэ санаачилга хэрэгжиж байгаа юм.
2025-07-04
Өнөөдөр болох үйл явдлын тойм
Өнөөдөр 10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол дархан: Өв урлахуй” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд нээгдэх гэж байна. Үзэсгэлэн нь монгол дархны уламжлал, өв соёлыг олон нийтэд танилцуулах зорилготой юм.
2025-07-04
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагыг судалгааны чиглэлээр төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцох үед тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ.
2025-07-04
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийг эцэслэн батлав
Улсын Их Хурлын 2025 оны долдугаар сарын гуравны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах горимын саналыг дэмжсэн байна.
2025-07-04
Зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг дахин хэлэлцүүлэхээр буцаав
Улсын Их Хурлын 2025 оны долдугаар сарын гурваны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцуулж, тогтоолын төслийн хүрээнд зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар байнгын хорооны байр суурийг мэдээлэв.
2025-07-04
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудал
Монгол Улсын Их Хурлын 2025 оны долдугаар сарын дөрөвний өдрийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагт “Их хуралдай” танхимд болох бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны тавдугаар дүгнэлтийг танилцуулж, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаарх маргааны шийдвэрийг хэлэлцэнэ. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг авч хэлэлцэхээр байна.
2025-07-04
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2025-07-04
Амазоны агуулахуудад 1 сая гаруй робот ажиллаж байна
Компанийн дэлхий даяарх хүргэлтийн сүлжээний ажлын 75 орчим хувийг робот техникийн тусламжтайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд Амазоны нэг салбар дахь ажилтнуудын тоо 670 орчим байгаа нь сүүлийн 16 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт юм.
2025-07-03
"Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алдлаа
Испанийн Самора мужийн A-52 хурдны замын 65 дахь километрт болсон ослын улмаас Диогу болон Испанийн “Пеньяфьел” багт тоглодог түүний дүү, 26 настай Андре нар нас баржээ. Ах, дүү хоёрын сууж явсан автомашин замаас гарсныхаа дараа шатсан байна.  
2025-07-03
Игавахара Масарү: Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээх алхам болно
Бүх тусламж цагаа олсон, өндөр үр өгөөжтэй хэрэгжсэн. Ялангуяа, миний онцлон дурдахыг хүсэж байгаа төсөл бол яахын аргагүй иенийн хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” юм.
2025-07-03
Усик, Фьюри нар гурав дахь удаагаа тулалдана
Тулаан ирэх оны дөрөвдүгээр сарын 18-нд Лондоны "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болно. Өдгөө 38 настай Усик Дэлхийн боксын холбоо (WBA, "супер" ангилал), Дэлхийн боксын байгууллага (WBO), Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) аваргын бүсүүдийг эзэмшдэг.
2025-07-03
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан
Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2025-07-03
Төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” тэргүүллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тонн нүүрс борлуулж, Монгол Улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төлжээ.
2025-07-03
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуулна
Монголын Хуульчдын холбооны зөвлөлөөс хуульчийн мэргэжлийн шалгалтыг энэ жил 10 дахь удаагаа аравдугаар сарын хорин хоёрноос хорин дөрөвний өдрүүдэд зохион байгуулахаар товложээ. Хуульд заасны дагуу шалгалтын товыг наад зах нь далан тав хоногийн өмнө олон нийтэд мэдээлэх үүрэгтэй тул өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор зарласан байна.
2025-07-03
Цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Х.Болормаа, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
2025-07-03
Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль бус бизнесийн хэргээр шалгаж байна
Армени улсын ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль авсан, хууль бусаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн хэрэгт холбогдуулан тус улсын Авлигатай тэмцэх хороо шалгаж байгаа талаар Armenpress агентлаг мэдээллээ. Саргсян 2000-2008 онд Батлан хамгаалахын сайд, Ерөнхий сайд, улмаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан итгэмжит хүмүүсээрээ дамжуулан арилжааны компаниуд байгуулж, удирдалцаж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.
2025-07-03
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 11 цаг 42 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 11 цаг 44 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 11 цаг 45 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 11 цаг 47 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 11 цаг 51 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 11 цаг 52 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 13 цаг 59 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 14 цаг 8 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 14 цаг 10 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 14 цаг 11 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 14 цаг 16 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 14 цаг 20 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 14 цаг 21 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 14 цаг 22 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 14 цаг 23 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 14 цаг 24 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 14 цаг 24 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 14 цаг 26 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 15 цаг 56 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 16 цаг 10 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top