x

Онц дэглэмийг сунгах нь Л.Оюун-Эрдэнэд ямар ашигтай вэ?

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онц дэглэмийг сунгах тухай Засгийн газрын шийдвэр гараад дөрвөн 7 хоног өнгөрчээ.

Өнгөрөгч наймдугаар сарын 14-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Онц дэглэмийг хугацааг сунгах тухай саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж, түүнийг нь УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарын УИХ-ын ээлжит бус чуулганыг сунгах захирамж гаргахдаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр”, ”Монголросцветмет” ТӨҮГ-уудад тогтоосон Онц дэглэмийн хугацааг сунгах асуудлыг оруулаад байгаа.

Энэ оны гуравдугаар сарын 7-ны Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-д онц дэглэм тогтоосон зургаан сарын хугацаа өнгөрөгч сард дуусчээ. Тиймээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Онц дэглэмийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Ингэхэд энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт оров оо?

Нэгдүгээрт мэдээж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 100 хувь төрийн өмчид авч, 49 хувиас томилогдсон ТУЗ-ийн гишүүд болон удирдлагын албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн явдал орж байна.

Хоёрдугаарт, 2016 оны долдугаар сарын 21-нд үйлдвэрийн ТУЗ-ийн хурлаас баталсан бүтэц, зохион байгуулалтыг өөрчилжээ. Тухайн үед баталсан үйлдвэрийн бүтэц, зохон байгуулалт нь 6000 гаруй ажилтантай том аж ахуй нэгжид хангалтгүй хэмээн үзэж, Ерөнхий захирал болон Ерөнхий захирлын орлогч /Ерөнхий инженер/, Ерөнхий захирлын чиглэл хариуцсан гурван орлогч, дөрвөн газар, 19 хэлтэс, 30 цех, нэгжтэй байхаар зохион байгууулсан юм байна.

Гэвч Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 29-ний шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хуьийг төрд шилжүүлсэн, ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүдсэн үйл явц нь шүүхэд очиж, шинээр байгуулагдсан ТУЗ-ийн шийдвэрийг шүүх хүчингүй болгосноос хойших хоёр жилийн хугацаанд ТУЗ дахин хуралдаагүй юм байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд Монгол Улсын хуулийн хүрээнд бүрэн дүүрэн орж ирээгүй байна аа гэсэн үг.

Гэвч нөгөө талд, Онц дэглэмийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр 154 сая ам.долларын  үнийн дүн бүхий /410 орчим тэрбум төгрөг/ 197худалдан авалтын гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулж, хууль зөрчсөн гэдэг мэдээлэл цацагдаад байгаа. Харамсалтай нь энэ үнэн байв. Үйлдвэрийн худалдан авалт, хангамжийн үйл ажиллагааны талаарх тайлангаас үзвэл 2019 оны эхний долоон сард худалдан авалтын 315 гэрээ байгуулсны 197-г нь сонгон шалгаруулалтгүйгээр шууд байгуулсан, "456,7 тэрбум төгрөгийн худалдан авалтын төлөвлөгөө батлагдсанаас 410,3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, 56,4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан” гэсэн байна.  

Анх үйлдвэр дээр Онц дэглэм тогтоох болсон үндэслэлээ Л.Оюун-Эрдэнэ сайд “ТУЗ ажиллахгүй, шүүх дээр асуудалтай байгаа учраас “Стандарт” банкинд төлөх өрийн асуудлыг ярьж чадахгүй байна. Бизнес төлөвлөгөөгөө хэвийн явуулж чадахгүй, мөнгө зарцуулах эрх нь хүртэл төвөгтэй байдалд байна. Улс оны эдийн засагт нэн чухал үүрэгтэй энэ үйлдвэрт үүсэд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангуулахын тулд Онц дэглэм тогтоолоо” гэж тайлбарласан.

Гэтэл тэгж сүржигнэн байж Онц дэглэм тогтоосны үр дүн нь ердөө энэ гэж үү? Хэдэн захирал томилж аваад хэдэн зуун тэрбумаар нь тендэргүй гэрээ байгуулах байсан юм уу? Тайланд бичсэн үйлдвэрийн үйл ажиллагаа, ашиг орлогын тухайд бол Онц дэглэм тогтоохоос ч өмнө үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүнээс хол давсан тайланг Засгийн газарт ирүүлж байсныг энд нурших нь илүүц биз. "Стандарт" банкны өрийг төлсөн асуудал ч гэсэн Засгийн газар хэрвээ эрхийг нь олгосон бол аль эрт шийдэгдчих байсан зүйл. Хэрвээ энэ өр онц дэглэм тогтоох шалтгаан мөн байсан бол одоо байхгүй болсон.

Тэгэхээр Онц дэглэмийн хугацааг нь сунгавал Засгийн газарт “Эрдэнэт” үйлдвэрт яг юу хийх юм? ТУЗ-ийн асуудлыг шүүх зогсоосон, "Жаст"-ын хэргийг шүүх гацаасан гээд суугаад байх юм бол Засгийн газарт хийж ажил байна уу? 

Ингэхэд “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц дэглэм ч гэсэн Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа юмуу? Аль 1991 онд БНМАУ-ын үед баталсан “Засгийн газарт эрх олгох тухай” УБХ-ын тогтоол шинэ /1992 оны/ Үндсэн хуулийн орчинд хүчинтэй эсэх талаар зургаан сар маргаж байна.

Б.ЗАЯА  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.44.60)
    man iin avillachidad ashigtai songuuliinhee mongiig olno oor yah bedee bidend ashig ogno gej oldohgui hudal oorsdoo l ashigtai um hiine l dee
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.21.49)
    Хувийн хэвшлийг дээрэмдэж ГОК-ыг ОБ-ийн үеийнх шиг хаалттай болгосон.
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 15 цаг 24 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 15 цаг 44 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 15 цаг 48 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 15 цаг 51 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 15 цаг 59 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 16 цаг 48 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 16 цаг 50 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 18 цаг 45 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 19 цаг 41 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 19 цаг 47 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 19 цаг 52 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 20 цаг 9 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 20 цаг 16 мин Түүх бол сургамж-багш 20 цаг 19 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 20 цаг 24 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 20 цаг 29 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 20 цаг 32 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 21 цаг 56 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 22 цаг 1 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top