x

А.В.Александровын чуулга хүндэтгэлийн тоглолтоо хийлээ

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

 

Тоглолтыг нээж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газартай тохиролцож, ахмад дайчдаа алдаршуулах, Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сумын төв болгон хөгжүүлэх, баримтат болон уран сайхны кино, телевизийн цуврал нэвтрүүлэг бүтээх, урлагийн уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөн, эхнээсээ хэрэгжүүлж байна” хэмээгээд “Өнөөдөр энэ танхимд цугласан Халхын голын байлдаанд оролцож эх орон газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун насаа зориулсан дайчид болон тэдгээрийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд энэхүү түүхт ойн халуун баярын мэндийг хүргэе” гэв.

Ойн хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүй долоон худагт болох юм. Мөн Алдар спорт хорооноос Хүй долоо хутагт бэсрэг наадам зохион байгуулж, 64 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халх голын байлдааны ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, дүүрэг хороогоор дамжуулан олон нийт, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын хэсэг байгуулагдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 3 цаг 14 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 3 цаг 35 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 3 цаг 40 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 4 цаг 30 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 4 цаг 32 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 4 цаг 44 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 46 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 6 цаг 55 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 8 цаг 40 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 8 цаг 43 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 8 цаг 56 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 9 цаг 48 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 11 цаг 5 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 11 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 11 цаг 17 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 11 цаг 37 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 11 цаг 43 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 11 цаг 49 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 56 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 12 цаг 4 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Г.Занданшатарын гурван засуул, бас… Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top