x

Монгол-Япон Улсын БОАЖ-ын дэд сайд нарын уулзалт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны парламентийн дэд сайд ноён Ичиро Канкэтэй  албан ёсны уулзалт хийлээ.

Өнгөрсөн 2018  оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн  айлчлалын үеэр хоёр улсын яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэ чиглэл, агуулгаар баяжуулан байгуулсан билээ.

Энэхүү санамж бичгийн зорилгод нийцүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент ба эко аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга зэрэг агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны хэд хэдэн төрлөөр хэрэгжүүлэх асуудлууд тусгагдсан.

Энэ удаагийн хоёр улсын БОАЖ-ын дэд сайд нарын уулзалтаад өнгөрсөн хугацаанд Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн ажил, төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болоод ирэх жилүүдэд хийгдэх төлөвлөгөөт ажлын явц, биелэлтийн талаар хэлэлцлээ. Тодруулбал, Улаанбаатар хотын агаарын бохирдын асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна. Япон улс нь Монгол улсын агаарын бохирдлыг бууруулах салбарт үзүүлэх хамтын ажиллагаагаараа манлайлах үүрэгтэй оролцож ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавх сайжруулах, агаарын бохирдлын ялгарлын тооллого зэрэг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. 2017 оноос “Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь” төслийг  дэмжиж техникийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсаас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах, шингээгчийг нэмэгдүүлэх арга стратеги боловсруулж, хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого хийх боловсон хүчний чадавх бий болох зэрэг томоохон хүлээлт байгаа гэдэгээ уулзалтын үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр онцлон хэлж байлаа.  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх төслийн 1, 2 дугаар үе шат амжилттай хэрэгжиж дуусан бөгөөд 3 дугаар үе шат нь 2023 он хүртэл хэрэгжихээр болоод байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээрээ төр болон нийслэлийн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны тогтолцоо, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх сайжирна гэж үзэж буй юм.

Хоёр улсын яамдын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хойш хэрэгжиж байгаа давхар үр ашиг бүхий (Co-benefit) зуухны төслийг (HOB-Heat Only Boiler) жилээс жилд сайжруулан цаашид албан ёсоор Хамтарсан Кредит Олгох Механизмын загвар төсөл болгон нэгдсэн халаалтын системд холбогдоогүй алслагдмал бүс нутгийн дулааны системийг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үр өгөөжтэй ажил гэдгийг хоёр тал харилцан зөвшилцөж холбогдох ажлыг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

Монгол Улс 2018 оны санхүүгийн жилд Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах болсон билээ. Энэ хүрээнд 200 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх хүрээнд 2 улсын холбогдох байгууллага /JIC-Японы Олон улсын хамтын ажиллагааны систем, МУ-ын Сангийн яам/ өнгөрсөн 06 дугаар сард Агентийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг.  Уг хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах буцалтгүй тусламж нь манай улсын байгаль орчны салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах болсонд бид гүнээ талархаж байгааг дэд сайд Ц.Батбаяр ноён Ичиро Канкэтэй уулзах үеэрээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 2025-06-06 Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 2025-06-06 Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 2025-06-06 Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 2025-06-06 НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 2025-06-06 Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 2025-06-06 ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 2025-06-06 Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 2025-06-06 Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 2025-06-06 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 2025-06-06 Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 2025-06-06 Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 2025-06-06 Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 2025-06-06 АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 2025-06-06 Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 2025-06-06 Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 2025-06-06 “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 2025-06-06 Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 2025-06-06 Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 2025-06-06 Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 2025-06-06
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл...
Top