x

Жорлонгоо өөрчлөгчид үндэсний санхүүжүүлэгчтэй хамтрахаар боллоо

ХАНДИВЛАГЧИЙН СЭТГЭЛ

Харвардын их сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал Марк Эллиот УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Жорлонгоо  өөрчилье” багийнхны  ажлыг “Behavioral Economics (зан үйлд нөлөөлөх замаар эдийн засагт өөрчлөлт хийх) гэдэг шинэ эдийн засгийн загвараар  явж  байна” хэмээн оношилсон удаатай.  Ц.Оюунгэрэл НҮБ-ын хуралд очиж, Монгол дахь жорлонгийн хувьсгалын талаар ярьж байсан бол энэ удаа “Харвардад ирж жорлонгоо өөрчлөх ажлаа ярьж өгөөч” гэж уригдсан юм.

Баасан гарагийн үдэш мөнөөхөн “зан үйлд нөлөөлөх” ажлын нэгээхэн үр дүнг тодотгон хэлэлцсэн тэмдэглэлт өдөр тохиолоо. Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Нутгийн шийдэл” ТББ  орон нутгийн асуудлыг шийдсэн оюутнуудад  тэтгэлэг өгч эхэлсний арван жилийн ой  Сити цамхагт болсон  юм. Нэг оюутан 1000 долларын тэтгэлэг хүртдэг учраас оюутнуудын хувьд том дэмжлэг байж ирсэн.  “Олон улсын андуудын Монголын  тэтгэлэгт хөтөлбөр” гэж нэрлэгддэг уг төслийн санхүүжүүлэгч ноён Жонатан Воетцэл  хүндэт зочин байлаа. Яагаад гадаад эрхэм монгол оюутнуудыг арван жилийн турш тэтгэсээр ирсэн нь сонин байв. Аз болоход В.Жонатан ёслолын үеэр энэхүү философио тайлбарласан.

Өдий хүртэл та нартай хамт явсандаа баяртай байна. Та нар залуу улсууд арван жилийн өмнө  Монгол ямар байсныг санахгүй байх. Тэгэхэд уур амьсгал өөдрөг хэвээр байсан ч  энэ улсын хувь заяа таагдашгүй, хаашаа ч эргэж мэдэхээр нөхцөлд байсан юм. Арван жилийн өмнө консалтингийн үйлчилгээ үзүүлдэг компанийнхаа ажлаар Монголд ирсэн. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид хурал зөвлөгөөнд сууж, хүмүүстэй уулздаг ажилтай. Зөв цагтаа, зөв газраа, зөв хүнтэйгээ уулзана гэдэг маш чухал. Энэ улсад өөрчлөлт хийж чадах хүмүүстэй уулзана гэдэг ховор тохиол. Энэ хүмүүсээр дамжуулан  энэ улс орны хөгжил өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж,  идэвхитэй байх боломж надад олдсон юм. Бид анх төслөө эхлэхдээ тал тал тийшээ үсчсэн, дуртай төслөө бичээд ирсэн оюутнуудыг дэмжиж байсан. Дараа нь  байгаль хамгаалах, орчноо эрүүлжүүлэх сэдэвт анхаарах болсон юм. Харин арван жилийн турш тогтвортой байсан нэг зүйл нь залуу хүмүүсийг дэмжих, тэднийг өөрчлөлт хийж, манлайлахад нь сургах.

Монгол залуустай ажиллахад арай л өөр. Тэд нутгаа гэсэн язгуур үзэлтэй  мөртлөө дэлхийг сонирхож, хөл нийлүүлж алхаж чаддаг. Өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдэлчин соёл нь хаана ч бие даан амьдрах чадварт  сургадаг болов уу. Оюутан залуусыг таньж мэдэхгүй ямар ч сум, орон нутаг руу явуулсан төслөө хэрэгжүүлээд ирдэг. Өөртэй итгэлтэй, бие даах чадвартай нь ажиглагддаг. Арван жилийн түүхийг өгүүлсэн гэрэл зургуудаас та бүхэн  анагаахын оюутнууд улаан гараараа жорлон барьж байхыг харсан. Өөрийг нь үл тоомсорлож мэдэх хижээл хүмүүсийн өмнө цаас барьж зогсоод, төслийнхөө тухай тайлбарлаж байгаа оюутнуудыг харлаа. Хамгийн чухал нь оюутнууд маань багаар ажиллаж сурсан. Багаараа эрх тэгш ажиллах чадвар чухал. Нутгийн шийдэл ТББ-ынхан арван жилийн турш байгаль орчноо хамгаалах үйлсэд үнэнч зүтгэж ирлээ.  Залуус, орон нутгийн хөгжлийн төлөө бид арван жил ажиллажээ.

Мөнгөнөөс гадна цаг хугацаа, мэдлэг, нэр төрөө энэ ажилд зориулж ирсэн. Миний хувьд мөнгө хандивлах хэцүү байгаагүй. Хамгийн хэцүү зүйл нь цагаа зарцуулах (Зөвлөх компанийн  ажил нь дууссан ч Жонатан оюутнуудын тайланг сонсохоор Монголыг зорьж ирдэг байжээ).

Та нарын төлөө цагаа зарцуулсан, та бүхэн ч бусдын төлөө цагаа зарцуулсан.  Хөрөнгө оруулагч цагаа зарцуулж ирсэн л бол мөнгөө зарцуулдаг. Та бүхэн орон нутгийн иргэдтэй харилцах, жорлонгийн шинэ соёлыг бий болгосон. Залуу хүнийг дэмжнэ гэдэг өнөөдрийг бас маргаашийг дэмжиж байгаа хэрэг юм. Ирээдүйд хийх манлайлал, өөрчлөлтөд хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. Сүүлийн арван жил манай гэр бүлийнхэн Монголын тухай  ярилцсан. Монгол хүүхдүүдийн хийсэн ажлын тухай ярилцсаар хүүхдүүд маань та нартай хамт өссөн. Би та бүхэнд боломж олгосон ч та бүхэн бас надад боломж олгосон юм шүү. Хүүхдүүд маань өөрчлөлтийг хүмүүнлэгийн аргаар хийхэд суралцсан. Охин маань Хан-Уул дүүрэгт байрладаг хог хаягдал дахин боловсруулах цэгт надтай хамт очиж  байснаа одоо ч дурсдаг. Та бүхэнтэй өнөөдөр цуг байгаадаа баяртай байна. Ус руу чулуу шидэхэд долгио цацардаг шиг өнөөдөр хийсэн сайн үйлийг маргааш хэн нэг нь үргэлжлүүлдэг. Илүү хүмүүнлэг, эко орчинг хамтдаа байгуулахын төлөө зүтгэсэн та бүхэндээ баярлалаа гэсэн юм.

Жонатаны чухалчлан үздэг залуусын үзсэн сурсанаа тайлагнах цаг боллоо. Энэ өдөр оюутнуудын хоёр ч баг ажлаа тайлагнасан агаад судалгааны нэг баг нь бүр арван гишүүнтэй байсныг яана. Хөвсгөлийн Мөрөн  хотод нийтийн байрны гадаа эко жорлон байгуулсан  ШУТИС-ийн оюутан Э.Түмэнсувд, Д.Золбаяр нар нийтийн байранд муу усны нүхтэй  жорлон байгуулахад  тохиолдсон түүхээ хуваалцсан. Наадам дөхсөн үе таарсан учраас жорлон ярихад  амаргүй байжээ. Зургаан сая төгрөгийн өртөгтэй боссон нийтийн жорлон гурван тасалгаатай.  Хөрсөнд бохир нэвчүүлэхгүйн тулд жорлонгийн нүхийг бетондож доторлосон гэнэ.  Газар нь давчдаад, муу усны нүх нь айлын эзэмшил рүү орж таарчээ. Хөрш нь хэл ам хийхэд хорооны Засаг дарга зохицуулаад “Үүнээс цааш тусалж чадахгүй шүү” гэж хүнээр хэлүүлсэн зэрэг адал явдлаа оюутнууд хуучилсан юм. Нийтийн байранд эмзэг бүлгийн гэгддэг айлууд суудаг. Сургалтын үеэр оршин суугчид дэмжихээ илэрхийлж байсан ч баяр наадам таараад төдийлөн тусалж чадаагүй бололтой. Зарим нь бүр ирж агсам тавьж амжсан гэнэ лээ. Харин түлхүүр гардаж авахдаа баярласан талархсанаа илэрхийлэхээ мартаагүй. Жорлон соруулах мөнгө цуглуулах захиас, цэвэрлэгээний хуваарьтай нь хүүхдүүд түлхүүрийг нь гардуулжээ.

"МОННИС ХХК-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОРЛОНГИЙН ХУВЬСГАЛД ХҮЧ НЭМНЭ"

Хүүхдүүдийн тайлан, Жонатаны “өчил”-ийг сонсч суусан Моннис ХХК-ийн  ерөнхийлөгч Б.Чулуунбаатар үг хэлсэн нь гэнэтийн сонин байлаа. Дараа нь түүнээс энэ талаар тодруулав.

-Монголчуудын жорлонг өөрчлөх, хөрсний бохирдлыг бууруулахад ихэвчлэн гаднын хөрөнгө оруулагчид мөнгө хандивлаж ирсэн байдаг. Харин үндэсний томоохон хөрөнгө оруулагч хамтрахаа мэдэгдсэн нь чухал мэдээ байлаа. Жорлонгоо өөрчлөгчдийн тухай та хэр мэдээлэлтэй явдаг вэ?

-Анх эхэлсэнээс нь хойш байнга ажиглаад явж байсан. Жорлонгийн асуудал монголчуудын хувьд чухал, эмзэг сэдэв.  Ц.Оюунгэрэл тэргүүн манлайлаад, нийгмээ уриалж, энэ чиглэлийн олон төслийг амжилттай хэрэгжүүлж яваа учраас бид бага ч гэсэн  хувь нэмрээ оруулж, тусалж дэмжье гэж шийдсэн юм. Өнөөдөр арван жилийнх нь тайланг сонслоо. Үнэхээр монголчууд гол асуудлаа шийдэхэд бүтээлчээр хамтарч ажиллавал өөрчлөлтийг дор нь хийх юм байна гэсэн бодол төрлөө.

-Таны хувьд оюутнуудад тэтгэлэг олгох уу, ямар байдлаар жорлонгийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах вэ?

-Мэдээж бид энэ тэтгэлэгийг үргэлжлүүлнэ.  Нутгийн шийдэл төрийн бус байгууллагатай таван жил хамтарч ажиллахаар боллоо.  Жил бүр Нутгийн шийдэл ТББ-аар дамжуулж оюутны тэтгэлэгт 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.  Оюутан байхаасаа хөдөлмөрийн үр шимийг мэдрэх нь цаашдаа  амжилттай ажиллаж амьдрахад нь том хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

-Монголчуудын  жорлон ямар байгаасай гэж та хүсч байна вэ?

-Хөрс бохирдуулдаггүй, шинэ эко жорлонг   бүгдээрээ хэрэглэдэг болчихвол монголчууд нэг том асуудлаасаа саллаа гэсэн үг. Хөдөө орон нутагт, гэр хороололд жорлонгоо өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх үүднээс хамтарч ажиллахаар боллоо. Цаашдаа олон төсөлд хамтарч ажиллах боломжтой юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.  Оюутнууд хүртэл орон нутагт очиж эко жорлон  байгуулах гэж зүтгэж байхыг хараад манай компанийн хувьд ч нийгмийн зарим төслүүдээ энэ чиглэлд хандуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Оюутан байхдаа би тэтгэлэгт хамрагдаж байсан. Тэтгэлэг  ямар чухлыг мэднэ гэв.

Моннис компанийнхан хөдөө сумдад түргэний машин өгөх, оюутнуудад тэтгэлэг олгох, мод тарих зэргээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж иржээ.

            "ЖОРЛОНГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙРОГ"

Ц.Оюунгэрэл нэгэнтээ “Жорлонтой холбоотой эдийн засгийн тойрог үүсгэж байна” хэмээн ярьсан. Жорлонгийн хувьсгалын  эхний үе шатанд  соён гэгээрүүлэх ажлыг  хийжээ.  Хоёрдугаар үе шатандаа  жорлонг  өөрчлөх  бизнесүүдийг холбоо сүлжээнд оруулж, бизнес кластер бий болгох зорилго тавьсан юм. Жорлонтой холбоотой эдийн засгийн  тойрог нь  эхлээд жорлонг борлуулах, дараа нь жорлондоо тохирсон сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, жорлонгоос гарч байгаа түүхий эдийг цуглуулах,  цуглуулсан материалаар бүтээгдэхүүн, бордоо хийх, цуглуулах үйлчилгээнд хамрагдаагүй бохир ус, шээсийг шингээх төхөөрөмжийг байгуулах бизнес  юм. Зөвхөн жорлонг өөрчлөхтэй холбогдуулаад, дор хаяж таван төрлийн бизнес гар барилцан, тогтвортой ажиллах хэрэгтэй байгаа юм.  Энэ хүмүүс хоорондоо холбогддог байхын тулд өндөр технологи ашиглажээ. Фэйсбүүктэй холбогдсон апп зохиогоод, бүх оролцогцдыг  холбох ажлыг  Нутгийн шийдэл ТББ гадаад, дотоодын хандивчлагчдын тусламжтайгаар  санхүүжүүлсэн юм. Жорлонгийн бизнес эрхлэгчдийг “Нутгийн шийдэл”ТББ-ынхан зохион байгуулж, бойжуулж дэмжиж буй.

Зан үйлд нөлөөлөх замаар эдийн засгийн өөрчлөлт хийж байгаа Монголын шинэ загвар  дэлхийд  жишиг тогтоох цаг айсуй.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.177.108)
    Ub t bna uu
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 2025-06-06 Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 2025-06-06 Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 2025-06-06 Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 2025-06-06 НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 2025-06-06 Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 2025-06-06 ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 2025-06-06 Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 2025-06-06 Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 2025-06-06 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 2025-06-06 Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 2025-06-06 Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 2025-06-06 Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 2025-06-06 АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 2025-06-06 Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 2025-06-06 Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 2025-06-06 “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 2025-06-06 Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 2025-06-06 Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 2025-06-06 Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 2025-06-06
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл...
Top