x

Ахуйн зориулалтын найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшний шаталтын туршилт хийлээ

Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдээр явж ажиллалаа.

Эхлээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” дахь зүүн бүсийн хангамжийн баазад очин, нөхцөл байдалтай танилцав. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад холбогдох албаны төлөөлөл, хангамжийн баазын ажилтнууд хотын Захирагчид үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

"Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Хангамжийн баазад одоогоор 3363 тонн 400 кг түлш буугаад байна. Баазад энэ жил 150 орчим мянган тонн түлш нөөцөлнө. 400 айл дунд нэг борлуулах цэг байхаар тооцож борлуулах цэгүүдийн тооцоог гарган ажиллаж байна” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Хангамжийн баазууд түлшний хадгалалтад сайтар анхаарах шаардлагатай. Мөн иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг сайн хүргүүлэх, судалгаагаа гаргаж өгөөгүй байгаа дүүргүүдийн мэдээллийг яаралтай нэгтгэж гаргах ёстой. Түгээлт, борлуулалттай холбоотой ажлуудыг наймдугаар сарын 15 гэхэд жигдрүүлсэн байх шаардлагатай байна” хэмээлээ.

Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний борлуулах цэгээр орж, борлуулагч болон худалдан авагч иргэдтэй уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонсов. Энэ үеэр сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгийн борлуулагч Г.Ганчимэг “Нам даралтын зуухтай айлд очиж, өөрөө түлж үзсэн шаталт их сайн байсан. Тортог, үнэр байхгүй 9-10 цаг дулаанаа барьж байсан. Иргэд худалдан авалт хийж, зуслан руугаа түлш авч явах нь ихэссэн байна. Одоогоор манай цэгт ямар нэгэн гомдол санал ирсэн юмгүй борлуулалт хэвийн байна” гэв.

Ахуйн зориулалтын найман төрлийн зууханд сайжруулсан шахмал түлшний шаталтын туршилт хийлээ

Дараа нь хотын Захирагч албаны төлөөллийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах ШУТИС-ийн Дулаан техник, экологийн хүрээлэнгийн дэргэдэх “Зуух хөгжлийн төв”-д ажиллаж, сайжруулсан шахмал түлшний шаталтын процессыг газар дээр нь үзэн лабораторийн ажилчдын саналыг сонслоо. “Зуух хөгжлийн төв”-ийнхөн өнөөдөр ахуйн зориулалтын найман зууханд сайжруулсан шахмал түлшээр галлагаа хийж, шаталт болон дулаан хадгалалт, асалт гээд шаардлагатай бүх үзүүлэлтээр хэмжилт хийв.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Өнөөдөр найман зууханд туршилт хийж байна. Шаталт нь их сайн, галын градус нь 469, ширмэн дээрээ 235 градус байна. Дөл нь их урт байгаа нь шаталт сайн байгааг харуулж байна. Нэг галлагаа нь 4-6 цаг асна” гэсэн юм.

Хотын Захирагч лабораторийн ажилчидтай санал солилцон, иргэдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, ямар зуух хэрэглэвэл илүү үр дүнтэй байх, түлшээр галаа  хэрхэн зөв асаах зэрэг мэдээ мэдээлэл, зөвлөмжийг айл өрх бүрт хүргүүлж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Мөн энэ үеэр 16 дугаар хорооны иргэдтэй уулзан, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг ямар байгааг асууж тодруулан, энэ чиглэлд өөр ямар ажил хийж хэрэгжүүлбэл зүйтэй талаар санал солилцсон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 2025-06-06 Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 2025-06-06 Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 2025-06-06 Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 2025-06-06 НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 2025-06-06 Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 2025-06-06 ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 2025-06-06 Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 2025-06-06 Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 2025-06-06 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 2025-06-06 Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 2025-06-06 Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 2025-06-06 Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 2025-06-06 АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 2025-06-06 Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 2025-06-06 Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 2025-06-06 “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 2025-06-06 Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 2025-06-06 Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 2025-06-06 Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 2025-06-06
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Хаан яг ингэж төрдөг Их Наран улсад Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технолог... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит конс... Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл...
Top