x

Монгол Улс технологийн бэлэн байдлаа судалж бодлого боловсруулна

Оксфордын Их сургууль, “Билл, Мелинда Гэйтс” сан хамтарч Мелинда Гэйтсээр удирдуулсан Технологийн хөгжлийн комиссыг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус комисс үйл ажиллагааны хүрээнд гурван орныг жишиг болгон сонгож технологийн бэлэн байдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэгээр Монгол Улс шалгарчээ.

Монгол Улсын Засгийн газар болон Аксесс Сольюшинс ХХК нар хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс тус төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд “Дижитал дэд бүтэц” сэдэвтэй хэлэлцүүлэг Гадаад Харилцааны Яам дээр энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монголбанкны төлөөллүүд, Баянзүрх дүүргийн 27-р хорооны нийгмийн ажилтан болон оператор, банк, финтек, онлайн худалдаа зэрэг салбарын хувийн хэвшлийн байгууллагууд хүрэлцэн ирж, интернэт сүлжээний хүртээмж, цахим танилт, цахим төлбөр тооцооны одоогийн нөхцөл байдлыг хэлэлцжээ.

Түүнчлэн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, цаашид ямар чиглэлээр ажиллах талаар санал солилцож, тодорхой шийдлүүдийг хамтран санал болгосон байна.

Төслийн хүрээнд дахин цуврал гурван хэлэлцүүлэг хийгдэх бөгөөд дараагийнх нь “Хүний нөөцийн чадавх, тоон бичиг үсэг” сэдвийн дор маргааш Мэдээллийн технологийн үндэсний паркд зохион байгуулагдана.

Хэлэлцүүлгүүдийн үр дүнд төслийн баг зөвлөмж гаргаж Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах зорилготой талаар төслийн багийнхан мэдээлж байна.

Төслийн болон хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол info@access-solutions.company хаягаар хүсэлтээ явуулах боломжтой аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 2 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 39 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 5 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 16 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 22 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 28 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 33 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 37 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 9 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 12 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 13 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 18 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 21 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 24 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 35 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 29 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top