x

Монголын үндэсний балетын улсын уралдаан маргааш эхэлнэ

Монголын үндэсний балет улсын гуравдугаар уралдаан энэ сарын 8-9-нд Монголын хүүхдийн ордонд болох гэж байна талаар Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг: "Балетийн урлагаар хичээллэх хүүхэд багачуудын тоо нэмэгдсээр байна. Анхны уралдаанд 100-гаад хүүхэд оролцож байсан бол энэ удаагийн уралдаанд 190 хүүхэд оролцох гэж байгаагаас харж болно. 

Уралдаааныг БСШУСЯ-ны дэмжлэгээр Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулж байна. Тус сан 2010 онд байгуулагдсанаас хойш 2014 онд анх “Цөмөөхэй” балетыг хийж, 180 хүүхэд тайзан дээр бүжиглэж байсан бол 5 дахь жилдээ 1000 гаруй хүүхдийг тайзнаа гаргалаа" гэлээ. 

Тэмцээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй балетын сургуулиуд сурагчдаа сойж байгаа бөгөөд Монголын үндэсний балетын сургууль таван насны ангилалд 80 гаруй хүүхэд оролцуулахаар бэлтгэж байна гэж тус сургуулийн багш Лхагватуяа сонирхуулав. 

Балет бол маш хэцүү урлаг. Анхны тэмцээнүүдэд байр эзэлсэн балетчид маань олон улсын тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байна. Монголд балетын улсын уралдаан зохион байгуулж, өрсөлдөөн ихтэй болохын хэрээр балетчидын ур чадвар нэмэгдэж, Монголын балетын урлагийг дэлхийд сурталчилдаг. Энэ тэмцээн бол Монголын балетын шинэ үеийн залуусыг дэлхийн тавцанд таниулах бас нэг боломж хэмээн хэвлэлийн хуралд оролцсон мэргэжлийн багш нар онцлов.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Хятад, Японоос мэргэжлийн шүүчдээс гадна Монголын балетын загалмайлсан эцэг Б.Жамъяндагва, СУИС-ийн багш Д.Алтантуяа нарын мэргэжлийн уран бүтээлчид шүүгчээр ажиллахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 3 цаг 15 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 3 цаг 35 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 3 цаг 41 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 4 цаг 31 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 4 цаг 33 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 4 цаг 45 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 47 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 6 цаг 56 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 8 цаг 41 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 8 цаг 44 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 8 цаг 57 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 9 цаг 49 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 11 цаг 6 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 12 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 11 цаг 18 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 11 цаг 38 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 11 цаг 44 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 11 цаг 50 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 57 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 12 цаг 5 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Г.Занданшатарын гурван засуул, бас… Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top