x

Нийслэлийн ойгоос энэ онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай тогтоолыг хэлэлцлээ. Энэ онд ойн цэвэрлэгээний огтлолоор 2500 метр куб хэрэглээний мод, 1500 метр куб түлээний мод, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдэд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 4900 метр кубыг бэтгэхээр төлөвлөжээ. Ойгоос түлээний болон хэрэглээний мод бэлтгэсний төлбөр орлогод 56 сая төгрөгийг нийслэлийн төсөв төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Уг асуудалтай холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгч Ё.Цацралтуяагийн зүгээс өмнө нь Хан-Уул дүүрэгт цэвэрлэгээ явуулж байхад иргэдээс залуу мод тариад байна гэсэн гомдол гарч байсан. Энэ талаар яаж хяналт тавьдаг вэ гэсэн асуултыг тавьсан. Үүнд нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Цэвэрлэгээ хийх явцад байгаль хамгаалагч, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид зэрэг дөрвөн газраас хяналт тавьдаг. Сүүлийн дөрвөн жилд бидэнд ямар нэгэн санал гомдол ирээгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Ийнхүү өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоосон тогтоолыг хэлэлцэж дэмжлээ. 

Мөн өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай, Багануур дүүргийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон нийслэлийн есөн сургуулийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Мөн нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм”  батлах тухай болон Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг нэмж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 11 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 1 цаг 8 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 4 цаг 18 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 6 цаг 29 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 6 цаг 41 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 6 цаг 50 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 7 цаг 4 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 7 цаг 9 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 7 цаг 28 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 7 цаг 47 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top