x

Зураач бүсгүй Элизабетта Сиранийн гайхамшигт бүтээлүүд

1638 оны нэгдүгээр сарын 8-нд Италийн зураач эмэгтэй Элизабетта Сирани  төржээ. Тэрээр Болонийн сургуулийн барокко стилийн төлөөлөгч бөгөөд дундад зууны үеийн эм хүйсийн хамгийн амжилттай зураач болсон билээ.

Төсөөлөөд үздээ, энэ эмэгтэй 27 нас хүртлээ 170 орчим зураг, 14 бар зураг, тоо томшгүй таталбар хийж амжсан байлаа. Шашин түүний бүтээлд эерэг үнэлгээ өгсөн гэдэг.

Сирани, Элизабетта:

Дундад зууны үеийн зураач нар дандаа эрэгтэйчүүд. Гэтэл тэдэн дунд муугүй зураач нэгэн эмэгтэй байсан юм. Италийн зураач эмэгтэй Элизабетта Сирани нь Болонья хотод төрж тэнд мөнх бусыг үзүүлэх хүртлээ амьдарчээ.  Гвидо Ренийн хамтран зүтгэгч бөгөөд шавь, Болонийн сургуулийн чиглэлийн зураач, уран зургийн наймаачин Жованни Андреа Сиранийн охин Элизабетта 12 настайдаа уран зураг сонирхож эхэлжээ. Тэрэнд нь Карло Чезаре Мальвази гэх урлаг судлаач нөлөөлсөн гэдэг.  Хожим тэрээр Болонийн зураачдын тухай цуутай номонд (1678) түүний намтрыг оруулсан цорын ганц эмэгтэй болжээ.

Эцэг нь эхлээд түүний сонголтод таагүй хандаж байснаа жилийн дараа охиноо урландаа авлаа. Арван долоо хүрэхдээ тогтсон уран зураач, барлаач болсон ба тэр цагаас эхлэн бүх зургуудаа дэвтэрт бичиж эхэлсэн гэдэг. Түүний арга барил нь Гвидо Ренитэй төстэй бөгөөд тэдний уран бүтээлийг хэд хэдэн удаа солин нэрлэжээ.

Хүчирхийлэгчээ худагт түлхсэн Тимоклея, 1659. Неаполь

Судас нь бүдүүрч, шээсний хүчил, давс организмд нь их болсны улмаас эцэг нь ажил хийж чадхаа больсон байлаа. Зураач бүсгүй гэр орноо тэжээхийн тулд маш ихээр ажиллаж байв. Барбара, Анна Мария  гэсэн хоёр охин дүү нь түүнд тусална. Түүний уран бүтээл нь зөвхөн Болоньяд биш Флоренци, Ромд алдартай байсан юм. Уран зургийг нь Козимо III Медичи үнэлдэг байж. Тэрээр эмэгтэй зураачдын сургуулийг 1660 онд нээсэн бөгөөд тэр жилдээ Ромын Хувилгаан Лукийн академид гишүүн болжээ.  Тэрээр Лира гэх чавхдаст хөгжим дээр тоглож дуулдаг. Тэрээр ходооны шархнаас болон нас баржээ. Түүнийг шивэгчин Лючия Толомелли хордуулсан гэх яриа мөн байдаг. 

Зураач бүсгүй хоёр зуу орчим уран зураг үлдээсэн нь өнөөдөр Европ, Америкийн музейнүүдэд хадгалагдаж байгаа.

Түүний шарилыг Болонья хотын Хувилгаан Доминикийн хийдийн Гвидотти гэх сүмд Гвидо Ренийн чандрын дэргэд нутаглуулжээ.

Соёл дахь дүр нь:

Зураач бүсгүйн намтрын романууд XIX зуунд бичигдэж эхлэв. Италийн яруу найрагч Давиде Рондони шүлгэн драмаа саяхан 2000-аад оны эхээр түүнд зориулсан байлаа. Зураачийн тухай жүжгийг 2005 онд жүжигчин, найруулагч Яя Форте бүтээжээ.

“Нялх хүүхэдтэй дагина”, Элизабетта Сирани

Зураач бүсгүйн бүтээлүүдэд эмэгтэй хүний сэдэв хөндөгдөлгүй яахав. Жишээлбэл энэ зурагт Ромын түүх  хөндөгдлөө. Тэр түүхийн дагуу Катоны охин, Марк Брутын эхнэр Порциа нөхрийнхөө итгэлийг даана гэдгээ харуулахын тулд өөрийгөө хутгаар сийчин шархдуулах гэсэн оролджээ.

Порциа өөрийгөө хутгаар шархдуулахаар оролдож байгаа нь

Энэ зурагтаа Эмгэнэлийн муза Мельпоменийг дүрслэжээ.

Мельпомена

Үлгэр домгийн тухай яриад эхэлсэн болохоор Европыг хулгайлсан сэдэв түүний зурагт буужээ.

Европыг хулгайлсан нь

Сирани өөрийн зургууддаа Магделенаг буулгасан.

Магдалена

Мөн л Христийг ...

Христийг зурагласан нь

...Венера ба Купидоныг зурсан.

Венера ба Купидон

Тэрээр өөрийн хөргөө зурдаг л байлаа.

Өөрийн хөрөг

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 5 цаг 5 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 5 цаг 25 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 цаг 30 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 6 цаг 20 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 6 цаг 22 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 6 цаг 34 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 36 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 8 цаг 45 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 10 цаг 31 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 10 цаг 34 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 10 цаг 46 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 11 цаг 38 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 12 цаг 56 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 1 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 13 цаг 7 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 13 цаг 27 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 13 цаг 33 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 39 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 46 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 13 цаг 54 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top