x

Б.Пүрэвдорж: Ш.Батхүүгийн мөнгийг МАН-ын удирдлагууд хэрэглэсэн байх

АН-ын зөвлөлөөс “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг томилсон. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад ирсэн юм. Түүний байр суурийг хүргэе.

-“Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж, өрийг нь дарсан асуудал бий. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг тодорхой хэмжээнд судалж, шалгах шаардлагатай байсан. Тиймээс АН-ын зүгээс ажлын хэсэг гарч “Эрдэнэт” үйлдвэр дээр ажиллалаа. Энэ үйлдвэрт оросуудын хэрэглэдэг луйврын схем хэрэгжсэн байж магадгүй гэсэн хардлага байна. Хувийн хоёр компани гэрээ байгуулахдаа гуравдагч Төрийн өмчийн компанийг оруулж өөрсдөө ашиг хүртдэг. Харин Төрийн компани алдагдал хүлээж, луйврын золиос болдог ийм схем ашигласан байж болохоор байна.

-Ямар учраас ингэж үзэж байгаа юм бэ?

-Сая “Ocean Partners” компани 40 сая ам.долларын өрийг төлөхөд зуучлагч маягаар оролцсон байдаг. Гэтэл энэ компани нь 1998 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилласан байна. Өнөөдрийн ханшаар тооцоход 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэрээс авч борлуулсан. Тэгэхээр энэ компани нь үе үеийн удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж ирсэн гэдэг нь харагдаж байгаа юм.

-Энэ компанийг “Жаст”-ийн Ш.Батхүүтэй холбоотой гэж тайлбарласан нь ямар учиртай бэ?

-Түүнийг анх зээл авахад нь энэ компани оролцсон байдаг. Мөн сая зээлийг нь дарахад энэ компани оролцлоо. Тэгэхээр “Ocean Partners” компани “Стандарт” банкийг нэр төдий ашиглаад энэ зээлийг өгсөн байж магадгүй. Ямар ч олон улсын хэмжээний банкны асуудал Арбитрын шүүх дээр очоод асуудал нь өөрт ашигтай гарчихсан байгаа тохиолдолд 110 сая. ам доллараа эргүүлэн авах боломжтой. “Эрдэнэт” үйлдвэр бол дэлхий даяар маш их хэмжээний борлуулалт хийдэг. Тэгэхээр “Стандарт” банк төлбөрөө ямар нэгэн байдлаар гаргуулж болно. Гэтэл 110 сая ам.доллараасаа татгалзаад 40 сая ам.доллар дээр бууж байна гэдэг нь өөрөө үнэмшилгүй асуудал. Тэгэхээр яах аргагүй “Ocean Partners” компани “Стандарт” банкны нэрийг ашиглаж, “Жаст”-ийн Ш.Батхүү гэдэг хүнд зээл өгсөн гэдэг хардлага үүсч байгаа юм.

-Таны дээр хэлсэн хоёр хувийн компанийн дунд төрийн компани хохироод үлдэж байна гэсэн санаа энэ юм уу?

-Тийм ээ. Тэд өөрсдийн луйврын схемээ “Эрдэнэт” үйлдвэр дээр явууллаа гэж харагдаж байна. Ш.Батхүү гэдэг хүн нийтдээ 419 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн хоёр дансаар шилжүүлж авсан байдаг. Үүний ихэнх хувь нь хоёр, гурван сарын хугацаанд үйлдвэрийн дансанд байршиж байгаад гарсан. Гэтэл ийм их хэмжээний төлбөр гарч байхыг мэдээгүй, мэдэхгүй гэж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд нь эргэлзээ төрүүлж байна. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээлсэн мөнгөнийхөө тодорхой хувийг төлж бусад нь Монголд үлдсэн.Энэ мөнгө хаачсан бэ, газрын гаваар орсон мэт алга болсон. Гэхдээ энэ мөнгийг МАН-ын удирдлагууд өөрсдийн эрх ашгийн үүднээс сонгуульд ашигласан байж магадгүй гэх хардлага байна.

-Ямар асуудалд үндэслэн ингэж хардаж байна вэ ?

-Эрх баригчид 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Албан тушаалтнуудад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хөөх хэлэлцэх хугацааг арван жил байсныг тав болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл Ш.Батхүүгийн хэрэг 2013 оноос өмнө болсон явдал. Тэгэхээр энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын эрүүгийн хэргийг хаах ажиллагааг эртнээс төлөвлөсөн байж магадгүй гэж харж байна.

-“Эрдэнэт” үйлдвэр дээр очиж ажилласан. Тэнд байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.доллар буюу ойролцоогоор 105 тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Мөн зээл төлөхтэй холбоотойгоор өмгөөллийн болон хуулийн бусад зардалд 35 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Ингээд нийтдээ 140 тэрбумыг “Эрдэнэт” үйлдвэр буруутай этгээдүүдийн өмнөөс төлчхөөд байна. Энэ нь 140 суманд цэцэрлэг бариад өгчих хэмжээний төсөв. Энэ хөрөнгөөр хэдэн хүн тоглоод, алга болж байна.

-Гадаад асуудлыг нь шийдсэний дараа дотоод асуудлыг ярина гэж Шадар сайд ярьж байсан. Одоо яах ёстой вэ?

-Эрх баригчид энэ асуудалд тодорхой арга хэмжээ авах учиртай. “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудитын байгууллагууд ордог. Гэхдээ яг дотоод асуудлыг мэдэх төрийн аудитын байгууллагыг оруулах, тодорхой шаардлага бий. Ингэж байж дотор нь явагдаад байгаа булхай луйвруудыг ил болгох ёстой гэж үзэж байна.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл орсон. Таны зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-МАН-ыг дэмждэг хүмүүс зохион байгуулалттайгаар оролцож, Монгол Улс даяар хэлэлцүүлэг явуулсан гэж ярьдаг. Харамсалтай нь тодорхой саналууд нь бүрэн дүүрэн ороогүй. Мөн МАН-ын ЖДҮ-д барьцаалагдсан гишүүд өөрсдийгөө хамгаалахын тулд кноп дарж магадгүй. Ер нь бол өнөөдрийн УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх чадамжгүй гэж тодорхойлж эхэлсэн. Би үүнтэй санал нэг байгаа.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баатар (202.9.43.197)
    Үнэн нь л тэр гарцаан байхгүй Маныхан шаасан
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 32 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 38 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 47 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 49 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 59 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 1 цаг 0 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 1 цаг 4 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 8 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 51 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 54 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 57 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 59 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 17 цаг 0 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 29 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 31 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 32 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 35 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 51 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 18 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top