x

Балетаас ч дээгүүр: Мартагдашгүй 5 хос

Зөвхөн балетаар дагнан бүжиглээд нэр алдраа үлдээн дурсгасан олон балетчдыг бид мэднэ. Гэхдээ ХХ зууны түүхэнд, ур чадвараар бие биенээсээ дутахааргүй, тайзнаа гарах бүртээ үзэгчдэд таашаал авчирч байсан жинхэнэ гайхамшигтай хосууд цөөнгүй бий. 

"Карлотта Гризи болон Люсьен Петипа"

Италийн балерина Карлотта Гризи түүхэн анх удаагаа Жизелийн дүрийг гаргаснаараа алдартай. Түүний тоглосон бүжгэн жүжгийн анхны тоглолт 1841 онд Парист болж байлаа. Түүний хамтран бүжиглэгч нь алдартай бүжиг дэглэгч Мариус Петипагийн дүү,  язгууртан төрхийн Люсьен Петипа байлаа. Бүжгэн жүжгийн тавилтын асар их амжилт энэ хоёр хосыг цуг бүжиглүүлснээс үүдэлтэй. Тэр цагт Гризи, Петипа хоёр өөрийн үеийн сонгодог бүжгэн жүжгийн шилдэг бүжигчид нь байлаа. Бүжиг дэглэлт ихээхэн ээдрээтэй байсан ч тэд ердийн байдлаа хадгалж чадсанд тэдний авъяас гарсан гэдэг. Тэр хоёр хожим бусад бүжигт хамтарч байсан түүхтэй. Аугаа бүжиг дэглэгчийн онгодын бурхан нь Гризи байсан гэж одоо ч хэлэгддэг байна. 

"Сьюзен Фаррелл болон Жорж Баланчин"

XX зууны балетын нүүр царайг "угаасан” Жорж Баланчиныг дурсалгүйгээр америк балерина Сьюзен Фарреллын тухай ярих аргагүй. Фаррелл түүний муза /урлагийн охин тэнгэр/ нь болсон төдийгүй багш нь, бүжигчний карьерыг бий болгожээ. Баланчин түүнийг “Албастерийн гүнж” гэж дуудаг байв. Тэрээр түүнд зориулсан балетийг бас амилуулж иржээ. Тэд 1965 онд “Кихот ноён” -г тавихад хамтдаа гялалзаж байлаа. 

Фаррелл болон Баланчин хоёрын  хооронд гал халуун хайр цэцэглэсэн гэдэгч тэдний харилцаа хэзээ ч сэтгэлээсээ даваагүй аж. Фаррелл нөхөрт гарсны дараа тэдний харилцаа тасарсан байв. Гэхдээ 1975 онд Фаррелл Нью-Йоркт эргэн ирээд тэдний уран бүтээлийн харилцаа Баланчин нас барсан 1983 он хүртэл үргэлжилжээ.

"Марго Фонтейн болон Рудольф Нуриев"

ХХ зууны хамгийн гол одуудын нэг болсон хослол жараад оны эхнээс бүрэлджээ. Тэр үед 42 хүрээд байсан британийн бүжигчин Марго Фонтейны үе өнгөрлөө гэж байсан юм. Нуриев түүнээс 19 жилээр дүү, гадаад тоглолтын үеэр Баруунд үлдсэн залуу байв. Бүжигчид зан төрхөөр өөр өөр байсан ч тэд  тайзнаа гайхамшигтай хослол, амьдралдаа сайн найз нар болцгоож чаджээ. Венад “Хунт нуур” тоглосны дараа 1964 онд тэр хосуудыг тайзнаа 89 удаа дуудан гаргаж талархаж байлаа. Тэд далаад оны сүүлчээр Фонтейн карьераа орхитол 15 жил тайзнаа гайхуулжээ.

"Гелси Киркланд болон Михаил Барышников"

Замын эхнээс л “бүжгин жүжгийн суутан” гэж байсан зөвлөлт-америкийн  жүжигчин Михаил Барышников, олон зүйлээр Рудольф Нуриевын хувь заяаг давтжээ. Тэр 1974 онд Их театрын труппын хамт Канадад тоглолттой байхдаа Баруунд үлдэхээр шийдсэн байв. Тэгээд Америкийн балетын гоцлон бүжигчин болжээ. Тэнд тэр мандан гарч ирж байсан Гелси Киркландтай танилцан хамтрах болсон байна.

Киркланд Барышниковтай таарснаа хувь заяа гэдэг. Тэр хариуд нь түүний авъяаст ухаангүй дурлан, бишэрч байв. Тэд хамтдаа наяад оны дунд үе хүртэл бүжиглэн "Жизел", "Ромео Жульетта хоёр", "Унтаж буй гоо бүсгүй", "Кихот ноён" болон "Цөмөөхөйн" телевизийн хувилбарт тоглож од болцгоожээ. Хожим Киркландын мансууруулах бодисонд донтсон нь балетаас явахад хүргэсэн байна.

"Екатерина Максимова болон Владимир Васильев"

Оросын балетын жүжигчид Екатерина Максимова, Владимир Васильев хоёр балетын сургуульд танилцснаасаа хойш бүхий л амьдралдаа хамт бүжиглэж ирсэн юм. Тэд тайзнаа ч биш бас амьдралдаа хамтдаа байгаа юм. Хоюулаа амжилтай толгой эргэм карьер хийснээс гадна олон авъяаслаг сурагч нарыг бойжуулжээ. Тэдний хослол “Кихот ноён”, “Спартак” зэргийн олон бүжгин жүжигт гялалзаж байлаа. 2009 онд Екатерина Максимова өөд болсон ба Владимир Васильев балетдаа өнөөдөр ч үнэнч хэвээр явна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 5 цаг 4 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 5 цаг 24 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 цаг 30 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 6 цаг 20 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 6 цаг 22 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 6 цаг 34 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 36 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 8 цаг 45 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 10 цаг 30 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 10 цаг 33 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 10 цаг 46 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 11 цаг 38 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 12 цаг 55 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 1 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 13 цаг 7 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 13 цаг 26 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 13 цаг 32 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 39 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 45 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 13 цаг 54 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top