x

Ч.Гантулга: Нэг тонн сайжруулсан түлш хоёр тонн түүхий нүүрсийг орлоно

Томуу, томуу төст өвчний дэгдэлт жилээс жилд нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагад хүндрэл учруулах болсон. Мөн ураг, нярайн эндэгдэл ихэсч буй. Эмч, мэргэжиптнүүд үүний шалтгаан нөхцөлийг агаарын бохирдолтой холбон тайлбарлаж байгаа.

Тэгвэп Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх сараас эхлэн түүхий нүүрсний хэрэгпээг хоригпох юм. Энэ асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, нийспэпийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгатай ярилцлаа.

-Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол хүлцэх хэмжээнээс хэтэрч, аюулын харанга дэлдэж эхэллээ. Орчны бохирдлыг бууруулах хорооноос ямар арга хэмжээ авч байна вэ?

-Агаар, орчны бохирдлыг бууруулахаар сүүлийн жилүүдэд Засгийн газар болон холбогдох байгууллагууд арга хэмжээ авсаар ирсэн. Харамсалтай нь, үр дүн муутай байлаа. Тиймээс одоогийн Засгийн газраас өмнөх жилүүдэд гаргасан алдаа, дутагдлыг дэнсэлж, агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч, ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй вэ, түүнээс гарах үр дүн ямар байх вэ гэдгийг судалж, шат дараатай ажил хийж байна. Үүний үндсэн дээр 2017 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан. Орчны бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас гаргаж буй тогтоол, шийдвэрүүдийг мөрдүүлэх нь чухал. Агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн онд Засгийн газраао 62 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолын хэрэпжилтийг хангах цөөнгүй ажил санаачлан, эхлүүлээд байна.

-Тухайлбал?

-Тус тогтоолыг ирэх сарын 15-наас мөрдөж эхэлнэ. Энэ өдрөөс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж, түлшинд хэрэглэхийг хориглоно. Тэгэхээр үүнийг орлох бүтээгдэхүүн иргэдэд нийлүүлэх шаардлага гарч буй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нөөцлөх агуулга зэргийг бэлдэж байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй халаагуур хэрэглээнд нэвтрүүлэх, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагын халаалтын зуух шинэчлэх зэрэг ажил хийж байгаа. Энэ онд сургууль, цэцэрлэгийн 17 барилгын халаалтын зуухыг шинэчлэхээр төлөвлөсөн. Агаарын бохирдол нийгмийн тулгамдсан асуудал болсон гэдгийг хүн бүр мэддэг. Тус тогтоолыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн байгууллага цаашлаад хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал. Тиймээс 4,604 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж судалгаа, сурталчилгааны ажил хийхээр төлөвлөсөн.

-Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх хяналт яаж тавих юм бэ?

-Нийслэлийн МХГ, Улаанбаатар хотын цагдаагийн газраас хяналт тавина. Мөн шинээр дөрвөн цэгт хяналтын пост гаргах юм.

-Сайжруулсан түлш түүхий нүүрснээс ямар давуу талтай байх юм бэ. Туршилтын үр дүн ямар байв?

-Улаанбаатарын иргэд жилд 1-1.2 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэдэг судалгаа бий. Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр энэ тоо нэгдахин буурч, 650 тонн болно гэсэн судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, өдгөө үйлдвэрлэж буй сайжруулсан түлшний чанар сайн байна гэсэн үг. Өнгөрсөн өвөл сайжруулсан түлшийг туршхад боломжийн үр дүн гарсан.

Үүний зэрэгцээ нэгсайн мэдээ бий. Саяхан бид БНСУ-ын нүүрсний төв лаборторид сайжруулсан түлшний дээжийг илгээж, шинжлүүлсэн юм. Тус лабораториос “Уг түлш агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой” гэсэн хариу ирүүлсэн. Дэлхий нийт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар анхаарал хандуулж байгаа. Үүнд Монгоп Улс хувь нэмэр оруулах нөөц, бололцоотой болж байгаа юм.

-Түлшний үнэ ямар байх вэ?

-Бид иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй, боломжийн үнэтэй түлш нийлүүлэхээр ажиллаж байгаа. Анх тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөр борлуулах боломжтой гэж тооцож байсан. Худалдах үнийг эцэслэн тогтоолоогүй ч үүнээс өндөр гарахгүй байх. Нэг тонн сайжруулсан түлш хоёр тонн түүхий нүүрсийг орлох учраас иргэдэд хэмнэлттэй байна. Гэсэн ч бид агаарын бохирдлыг бууруулахын тулд “ногоон зээл”-ийн үйлчилгээг нэвтрүүлэхээр судалж байгаа. Тухайлбал, иргэдэд сайжруулсан түлш зээлээр авах боломж бүрдүүлэхээр судалж байна. Энэ мэтээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын төхөөрөмж зээлээр авах, сууцаа зээлээр дулаалах боломжийг ч бүрдүүлэхээр ажиллах байгаа.

-Сайжруулсан түлш үйлдвэрлээд, нөөцлөх боломжтой юм байна. Гэхдээ эрэлт хангахуйц хэмжээгээр үйлдвэрлэж чадах уу гэдэг асуудал тулгарна. Мөн түлшийг иргэдэд хэрхэн түгээх вэ гэдэг асуудал гарна. Эдгээрийг яаж зохицуулах талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн иргэдийн жилийн хэрэглээний 650 тонн түлшийг ирэх аравдугаар cap гэхэд үйлдвэрлэж дуусгана. Тэгэхийн тулд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа. Зургаа орчим жилийн өмнө “ДЦС-2”-ыг түшиглэн 17 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан. Гэвч горим нь алдаатай учир ажиллуулаагүй байсан юм. Тус үйлдвэрийг өнгөрсөн жил ашиглалтад оруулж, өдгөө бүрэн хүчин чадлаар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр эрэлтээ гүйцэхгүй гэж эмээхгүй байгаа. Түгээлтийн хувьд ч мөн ялгаагүй тодорхой ажил санаачилсан. Улаанбаатар хотод түүхий нүүрс худалддаг 540 цэг тоологдсон.

Нүүрс түлэхийг хориглохоор тухайн цэгийг ажиллуулдаг иргэн, аж ахуйн нэгж ажлын байргүй болно. Тиймээс бид тэдний үйл ажиллагааг доголдуулахгүйгээр сайжруулсан түлшийг тэднээр дамжуулан худалдахаар төлөвлөсөн. Мөн нэмж 100 орчим цэг байгуулна. Одоо байгаа ажлын байрыг хадгалж, шинийг бий болгож байна гэсэн үг л дээ. Тэгэхээр иргэд түлш авах гэж хол зам туулах шаардлагагүй болно.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 27 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 33 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 41 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 43 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 53 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 55 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 59 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 2 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 46 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 48 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 52 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 53 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 54 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 24 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 25 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 26 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 30 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 46 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 13 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 15 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top