x

С.Эрдэнэболд: Хууль бус газарт 16 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна

"Ардчилсан залуучуудын холбоо"-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдоос зарим асуудлаар тодруулга авлаа.

-Туулын  бургасыг хядсан асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Та газар дээр нь очиж танилцсан гэсэн. Тэнд байдал ямар байна вэ?

-Урт нэртэй хуульд гол мөрний сав газартай холбоотой зааг ялгааг тодорхой зааж өгсөн байгаа. Гэтэл Туул голын сав газарт 2005 онд хууль зөрчиж газар олгосон байна. Үүнээс үүдэн усны эх ундарга, сав газрыг үгүй хийж байна.  Үүнийг эрс эсэргүүцэж байна. Олон мянган бургас устсан байна. Голын гольдрол өөрчлөгдсөн, ширгэх нөхцөл байдал үүсчихлээ. Бид энд зөвхөн нэг газрын асуудал яриагүй. Бүх асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэсэн зарчим барьж байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас хамааран экологид учирч байгаа энэ сүйрлийг засч зохицуулах нөхөн сэргээх шаардлагатай боллоо.

-“Зүүнбаян рефайнери” компанийн талаар ярьж байна. Барилгын ажил нь саяхныг хүртэл явагдаж байна уу?

-Тийм ээ. Бид хоёр удаа очсон. Газрын эрх нь 2005 онд олгогдсон байна. Түүний дараа 2013 онд цуцлагдсан байдаг. 2014 онд дахин сэргээгдэж, зургаан га газарт үйл ажиллагаа явуулж байна. Анх аялал жуулчлалын зорилгоор “Их тэнгэр” цогцолбор байгуулахаар зөвшөөрөл авсан байна. Гэтэл одоо 50 айлын тансаг зэрэглэлийн хаус барьж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар гэдэг хүн Ерөнхий төлөвлөгөөг нь баталж, БОАЖЯ-ны Намхай гэдэг газрын дарга зөвшөөрөл өгсөн байдаг. Түүнчлэн Р.Барсболд, Г.Шийлэгдамба нарыг сайд байх үед энэ асуудал шийдэгдсэн байна. Одоо барилгын ажил явагдаж байна. Барилгуудаа гурван давхар хүртэл барьсан байна. Бидний зүгээс зөвхөн энэ асуудал биш ер нь өнгөрсөн хугацаанд Туул гол дээр ямар ямар газар олгосон гэдэг жагсаалт гаргаж ямар байдлаар энэ газрыг авсан гэдгийг судалж байна. Улаанбаатараас 200 гаруй км-ийн зайд байгаа Туул голын ай сав газарт алтны уурхайнууд газрыг нь сэндийчээд нөхөн сэргээлт хийгээгүй асуудал ч байна.

-Та бүхний зүгээс компанид ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Хуулийн хариуцлагаа хүлээ, тэгээд нөхөн сэргээлтээ хий гэсэн шаардлага тавина. Одоогийн хэн нэгэн даргыг унагаагаад шийдэх асуудал биш. “Зүүнбаян рефайнери” компани гэхэд хариуцлага ярихаар 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Анхнаасаа болохгүй хууль бус гээд байхад барьсан байна. Одоо бид барилгаа буулгах, хариуцлага ярихаас гадна нөхөн сэргээлтийн асуудлыг орхиж болохгүй. Тэнд баригдсан байшингуудыг буруутай этгээдүүдийн зардлаар буулгах шаардлагатай. “Зүүнбаян рефайнери” компанийн 5.6 га-д гэхэд 14 мянган бургас устгагдсан байна.

-Тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал яригдаж байгаад л асуудал замхардаг. Энэ асуудал шийдэгдэнэ гэсэн итгэл үнэмшил хэр байна вэ?

-Энэ асуудлыг шийдэхийн төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай байна. Шаардлагатай тохиолдолд хатуу байр суурь илэрхийлнэ.

"Зууны мэдээ" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 25 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 31 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 39 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 41 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 51 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 53 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 57 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 44 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 46 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 50 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 51 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 52 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 22 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 23 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 25 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 28 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 44 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 11 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 13 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top