x

"Догшин Иван ба түүний хүү Иван" уран зургийг сүйтгэсэн этгээдээс 20 сая рубль нэхэмжилнэ

Өнгөрсөн оны тавдугаар сард 37 настай ажилгүй Игорь Подпорин гэгч эр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр хамгаалалтын шонгоор "Догшин Иван ба түүний хүү Иван" зургийг хэд хэдэн удаа цохин гэмтээсэн тухай бид таньд хүргэж байсан билээ. Бүдүүлэг этгээдийг баривчилсан боловч эмнэлэгийн зүгээс түүнийг хэрэг хариуцах чадвартай гэж үзэн шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Москва хотын Третьяковын галерей Илья Репиний "Догшин Иван ба түүний хүү Иван" нэртэй алдарт бүтээлийг гэмтээсэн Игорь Подпорин гэгчээс 20 сая рублийн (ойролцоогоор монгол мөнгөөр 800 сая төгрөг) нөхөн төлбөр нэхэмжлэхээр болжээ. Энэ мөнгө нь бүхэлдээ тус бүтээлийг нөхөн сэргээхэд зарцуулагдах аж. Третьяковын галерейн хуулийн зөвлөх Евгений Мельниковын хэлснээр уг бүтээл нь 1,04 тэрбум рублиэр үнэлэгддэг аж.

Зураач Репин энэхүү зургийг бүтээж байхдаа өөрөө цуст сэдвийнхээ дарамтад орсон гэдэг. “Заримдаа надад аймшгийн болоод би түүнийг нууж далдалдаг байлаа” гэж зураач дурсан ярьж байжээ.

Тийм сэтгэгдлийг ч зураачийн найз нар бас амсаж байжээ. Репин юу хийснээ дөнгөж ухаарсан хааны агшинг сонгон хүчтэй сэтгэл зүйн сөрөг эрчимтэй зургийг зуржээ. Зураг яваандаа зураачийн загвар болсон хүмүүсийн хувь тавилангийн талаар элдэв муу домог яриа үүссэн гэдэг. Гэхдээ одоог хүртэл зарим түүхчид Догшин Иван хүүгээ хөнөөгөөгүй хэмээн үздэг билээ.

Харин хэрэгтэн Репиний уран зургийг "түүхэн үнэнээс зөрсөн" гэх шалтгаанаар сүйтгэсэн хэмээн энэ үйлдлээ тайлбарлажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 5 цаг 4 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 5 цаг 25 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 цаг 30 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 6 цаг 20 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 6 цаг 22 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 6 цаг 34 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 36 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 8 цаг 45 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 10 цаг 30 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 10 цаг 33 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 10 цаг 46 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 11 цаг 38 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 12 цаг 56 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 1 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 13 цаг 7 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 13 цаг 27 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 13 цаг 33 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 39 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 46 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 13 цаг 54 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top