x

Хийсвэр урлагийн “хаан” Александр Беризе

Гуравдугаар сарын 8-нд зураач Александр Беризегийн бүтээлийг Бельгийн "Pop-up Art Gallery"-д танилцууллаа. Эрдэмтэн Жан-Луи Трипон хэлэхдээ түүхэнд анх удаагаа хүний сэтгэмжийн үйл ажиллагааг зурагт буулгалаа гэж зураачийг үнэлжээ. Уран зургийн энэ чиглэл «менталийн фигуратив» гэсэн нэр аваад байна. Reflection үзэсгэлэнд бараг гучаад зургийг оруулжээ. Францад “хийсвэр урлагийн хаан” гэж нэрлэгдсэн зураачаас ELLE сэтгүүл зургаан зургаараа өөрийн намтраа өгүүлэхийг хүссэн байна.

«Би Тбилисийн Уран зургийн академийг дүүргэж, сонгодог боловсрол  авсан хүн. Тэгээд л фигуратив зураад эхэлсэн дээ. Хийсвэр урлагт ороод арваад жил болж байна. 2008 онд зурсан миний анхны хийсвэр зураг энэ юм. Энэ зурагнаас миний “хийсвэр урлагийн үе” эхэлсэн. Тэгээд одоо хүртэл энэ төрлөөр л зурж байгаа».

«Энэ зургийн хэмжээ нь 115×145 сантиметр. Алдартай Adler галерейд 2011 онд гаргасан үзэсгэлэнгийн том цувралд ордог. Дашрамд хэлэхэд, галерей Парист хамгийн лагуудын нэг. Энэ үзэсгэлэнгийн дараа шүүмжлэгчид намайг Францад хамгийн ирээдүйдэй гэх 10 зураачийн тоонд оруулсан. Нөлөө бүхий Le Figaro сонины редактор зургийн тухай нэгдүгээр нүүртээ бичсэн. Зураачийн хувьд надад маш тааламжтай байлаа».

«Орчин үеийн хамгийн нөлөөтэй Phillips гэх урлагийн дуудлага худалдаанд намайг оруулсан энэ зургийн тухай дурсахгүй  байж чадахгүй. Ямар ч зураачийн амьдралд гайхалтай үйл явдал л даа».

«2014 онд зурсан 100×140 см хэмжээтэй энэ зураг миний хувьд шинэ эргэлт болж эцсийн дүнд би Reflection цувралаа бүтээх ажилдаа орсон. Зурагт би хурц тод мэдрэмжийг геометртай  анхлан хольсон. Түүгээр би амьдралд бүгд схемд орсон, ямар нэгэн замбраагүй зүйл үгүй гэдгийг харуулах гэсэн юм»

«Миний 2016 онд эхэлсэн Reflection цувралын эхний зургуудын нэг. Түүнийг франц нейробиологичид анзаарсан. Сэтгэмжийг  бүрнээр нь зурагт буулгажээ гэж  надад дараа нь хэлэхэд нь  үнэндээ би ихээхэн алмайрсан».

«Энэ зураг өнөөдөр Ницца хотын захиргаанд өлгөөтэй байгаа. Үзэсгэлэн дээр  бүгд л миний зурагт Францын номин эргийн хот буусан гэдэгт итгэсэн байв. Уул нь би хэзээ ч өөрийн зурагт  тодорхой зүйлийг зурдаггүй гэж тайлбар өгөөд л байсан даа»

Александр Беризе гуравдугаар сарын 17-нд Ницца хотын Матиссын музейд хичээл явуулна. Харин ирэх жил тэрбээр үзэсгэлэнгээ Москвад гаргахаар төлөвлөжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 5 цаг 5 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 5 цаг 25 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 цаг 30 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 6 цаг 20 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 6 цаг 22 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 6 цаг 34 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 36 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 8 цаг 45 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 10 цаг 30 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 10 цаг 33 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 10 цаг 46 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 11 цаг 38 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 12 цаг 56 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 1 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 13 цаг 7 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 13 цаг 27 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 13 цаг 33 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 39 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 46 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 13 цаг 54 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top