x

Дэлхийг өөрчлөх цөмрөлтийн гурван технологи

Хэрэв өнгөрсөн зууны тавиад оны айл өрхүүдийг санавал тэр үед өдгөө хэвээр байгаа угаалгын машин, тоос сорогч, зурагт, машинууд гээд олон зүйл байсныг анзаарч болно. Эндээс дахин тавин жилээр урагшлан 1900 онд очлоо гэхэд тэр үед орчин ахуй огт өөр байжээ гэдгийг мэднэ. 

Өдөр тутмын цэвэрлэгээ, сав суулга угаах гээд л их цаг авдаг ажил байлаа. ХХ зууны эхээр цахилгаан эрчим хүч, дотоод шаталтын хөдөлгүүр гарч ирснээр хүмүүс бидний амьдарч буй орчин, хотууд, өдөр тутмын амьдрал бүрэн өөрчлөгдлөө. 

Бидний амьдралыг хоёр технологи биш гурван технологи өөрчлөх шатанд иржээ. Геномыг засварлах, шинэ тооцоолон бодох уран барилга ба материал судлал л өөрчилнө. Эдгээр технологиуд лабораториас зах зээлд гарч эхэллээ. Магадгүй бидний ертөнц танигдахын аргагүйгээр өөрчлөгдөх болов уу. 

Crispr

2006 оны нэгэн өдөр Женнифер Дугнагийн утас дуугарч  эчнээ танил  Калифорнийн их сургуулийн Беркли Жиллиан Бэнфилд утасдав. Бэнфилд нь тусгай нөхцөлд нянгийн судалгаа хийдэг, биохими, ДНК ба бусад эсийн бүтцийг судалдаг Дугнагийн ажилд шууд бишээр хамааралтай байсан  аж.

Саяхан хийгдсэн микробиологиийн салбарт хийгдсэн нянгийн ДНК нь сонирхол татахаар дараалалтай байсныг судлахад Дугнааг татах гэж тэр утасдсан байв. 

Дугнагийн сонирхлыг тэр нь татаж, Crispr гэж нэрлэгдээд байсан тэр давтамжийг өөрийн лабораторид судалж эхлэв. Эрдэмтэн эмэгтэй 2012 онд тэр дараалал нь генийн засварыг хийх хүчтэй хэрэгсэл гэж олж тогтоожээ. 

Анагаах ухаанд Crispr-ийг хорт хавдар, мартамтгай, хадууран хэлбэрт эсийн анемийн зэрэг өвчнүүдийн эсрэг ашиглаж болох юм. 

Эдгээр нь тэр технологиор эмчилж болох хэдхэн өвчин юм. Одоогоор зарим технологиуд нь туршилтад орох зөвшөөрөл авсан байгаа. Үүнээс гадна эдгээр технологи нь пластик, түлш гэх мэтийн хиймэл бодис гаргахад ашиглагдаад эхэлжээ. 

Тооны дараах тооцоолон бодолт (квантын ба нейроморфын)

Сүүлийн хэдэн арван жилийн дотор дэлхийд жинхэнэ дижитал хувьсгал явагдлаа. Интегралийн схемын талстад суулгасан хагас дамжуулагчид нь хоёр жил бүрт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн Мурын хуулийн тугийн дор тэр тоон хувьсгал хийгдэж ирэв.

Гэхдээ ойрын ирээдүйд шинэ хуулийг гаргах шаардлагатай болж байна. Учир нь хуучин нь  удааширч удахгүй алга болох юм. Өнөөдөр энд хуучин хуулийг шинэчлэх хоёр хувилбар байна. Үүнд квантын тооцоололт. Тэр  бараг хязгааргүй орон зайг бүтээх атомын хоорондын үр дүнг ашигладаг. Хоёр дахь технологи нь хүний тархины бүтцийг давтсан нейроморфын тооцоололт юм. 

Материал ба биологийн систем зэргийн физикийн системийг дэмжихэд квантын тооцоололт нь сайн. Мөн өргөн цар хүрээтэй үйлдлийг цэгцлэхэд хэрэгтэй.

Нейроморфын тооцоолон бодолт нь уламжлалт процессоруудаас сая саяар илүү үр дүнтэй нь тэднийг хязгаарын тооцоололтод хамгийн хэрэгтэй болгож байна. 

Хоёр технологи нь өөр өөрийн хүндрэлтэй бөгөөд түүнийг даван туулахад нэг биш арван жилүүд хэрэгтэй болно. Гэсэн ч энэ хоёр технологи  маш хардтайгаар хөгжиж байгаа. 

Материалын тухай шинжлэх ухаан

Ямар нэгэн зүйлийг шийдэхийн тулд  бид үргэлж ямар нэгэн материалыг ашигладаг. Тухайлбал, цэвэр хүрээлэн буй орчныг бүтээхийн тулд бидэнд илүү үр дүнтэй нарны зай, салхины генератор, зайнууд хэрэгтэй. Тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд  үйлдвэрлэгч нарт маш сайн материал хэрэгтэй болно. Тийм материалиуд бидэнд бас хуучныг солиход хэрэгтэй. Шинэ материал бүтээх нь цаг хугацаа ихийг шаардсан ээдрээтэй үйлдэлтэй байдаг уламжлалтай. 

Шаардлагатай чанарт хүрэхийн тулд эрдэмтдэд олон тооны туршилт хэрэгтэй байдаг. Тэр бүгд нь судалгааг маш өндөр зардалтай болгож иржээ. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаанд жинхэнэ хувьсгал гарч байна. 

Хүчтэй техникийн загварчлал, тооцоолон  бодох өндөр чадвар зэрэг нь  шинэ материал  бүтээх ажиллагааг хурдасгаж байгаа. Зарим тохиолдолд зуугаас ч илүү хувиар хурдасгаж буй. Тодорхой  жишээ авахын тулд Boeing 787 Dreamliner онгоцыг аваад үзье. 

Энэ онгоц нь түүний жинг 20  хувиар багасгаж, 20 хувиар  чанартай болгосон өндөр технологийн шинэ материалыг компани  бүтээснийг тооцохгүй бол олон зүйлээр өмнөхтэйгээ адилхан. Энэ нь нисэхийн дэлхийн зах зээлд маш үр дүнтэй болсныг хэлэх хэрэгтэй.  Материалын салбарын хувьсгал нь  иймэрхүү маягаар  аж үйлдвэрийн бусад салбарт  үр дүнгээ өгнө гэсэн хүлээлттэй байгаа. 

Сүүлийн гучин жилд гарсан дижитал хувьсгалаас илүүтэй их өөрчлөлтийн эринд бид орж байна хэмээн эрдэмтэд үзэж байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 15 цаг 4 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 15 цаг 41 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 16 цаг 7 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 16 цаг 18 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 16 цаг 24 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 16 цаг 30 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 16 цаг 35 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 16 цаг 39 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 20 цаг 10 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 20 цаг 14 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 20 цаг 15 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 20 цаг 20 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 20 цаг 23 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 20 цаг 26 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 21 цаг 37 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 31 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top