ШШГЕГ-ын харьяа 461-р ангид амиа алдсан хуульчийн талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн мэдээлэл хийлээ.
Тэрээр: -Иргэн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан.
Хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21:40 минутын орчимд иргэн Л.Б нь өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож, эргэн мэдээлэх болно" гэлээ.



